COVID19 цар тахлын үед бид хоёр ч сонгууль хийсэн. Үүний нэг нь болох УИХ-ын сонгуулийн дүнгээр МАН-ын дарга У.Хүрэлсүх Засгийн газраа байгуулсан. Ингээд Эрүүл мэндийн сайдаар Нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайханыг томиллоо.
Ерөнхий сайд ийн хоёр ч эмнэлгийн даргаар ажиллачихсан, гуч гаруйхан настай үений дуран, хагас хиймэл үеийг солих, мөрний дуран, шөрмөс шилжүүлэн суулгах мэс заслуудаар мэргэшсэн эмч залууг сайдаар томилсон нь олон хүнийг цочирдуулаад авсан.
Учир юу гэвэл Т.Мөнхсайханд МАН-тай холбогдсон түүх гэхээр юмгүй байв.
Харин Гэмтлийн эмнэлэг, Нэгдүгээр эмнэлэг хоёрт бол богино хугацаанд хийж болох бүгдийг хийсэн байдаг юм. Салбараас нь үүнтэй маргах хүн олдохгүй. Яахав, алдаа нь залуу нас, аавынх нь бизнес хоёр юм шиг байгаа юм.
За ингээд, эрүүл мэндийн салбарын удирдлагуудын хувьд “цоо шинэ хүн” сайд болчихлоо. Энэ COVID19 цар тахлын үед шүү дээ.
Монгол Улс нийтээрээ л энэ хүнд цаг үеийг туулж байна. Эрсдэл, халдварын дараах эмчилгээг эрүүл мэндийн салбарынхан чадлаараа эсэргүүцэн ажиллаж байна.
Сар шахмын өмнөөс Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан руу дайралт эхэллээ. Гадаад байнга оршин суудаг нэг тендерийн мангаа цахим сүлжээгээр орой бүр “лайвддаг” болов. Нам, эрх мэдэл дагаж, хүссэнийг нь өгөхгүй бол хэн рүү ч хамаагүй боргож байдаг нэг “улстөрч” нэг хэсэг ноолов. Дараахнаас нь эрүүл мэндийн салбарын нэр бүхий хүмүүс нэр усаа нууж байгаад, бас “баатар” хэмээн өргөмжлөгдөж буй эмч гарч ирээд Т.Мөнхсайханыг муулав.
Хөөрхий дөө, бидний монголчууд хөшигний ардах амьдралаас дэндүү хол, юм бүхэн хоёр талтайг мартана, тэгээд хоёрхон үгэнд уярна.
Эрүүл мэндийн сайд яамандаа зарим нэг хариуцлагын асуудал ярьжээ. Бас удирдлагын баг нь Онцгой комиссын чиглэлийн дагуу халдварын голомт болоод байгаа ХӨСҮТ-ийг ариутган халдваргүйжүүлэхээр болсон байна.
Т.Мөнхсайханыг шүүмжлээд байгаа ил яригдаж байгаа шалтгаанууд нь энэ аж.
Яг үнэндээ ийм цаг үед толгой илж ажиллах хориотой. Алдаа гаргасан албан тушаалтнаа “олсон” бол хариуцлага тооцох үүрэг нь сайдад бий. ХӨСҮТ халдварын голомт болж, Онцгой комисс чиглэл өгсөн бол ариутгах ажлыг зохион байгуулах нь бас л сайдын үүрэг юм. Мөн төрийн хэрэг тасралтгүй явах зарчмаар салбарт хийх ажлыг хийх л ёстой.
Гэвч хэд хэдэн талаас яамаа бужигнуулсан, зохион байгуулалтыг үгүй хийсэн гэх мэт сөрөг “шүүмж” яваад байгаагийн ард өөр том ашиг сонирхол байна. Ийм үед хариуцлагыг сулруулж, халдварыг улам дэгдээе гэх эмч, сайд байна гэж юу байхав. Бүгдээрээ л Хотын даргын хэлдгээр нойр хоолгүй зүтгэцгээж байна.
Эхэнд хэлсэн дээ, энэ сайдын алдаа нь залуу нас аа гэж… Үнэндээ эрүүл мэндийн салбар бол энэ салбарын хийгээд улс төрийн нөхдүүдийн идэш зоогийг бэлддэг газар болоод бугшчихсан юм. Тийм ч учраас хамгийн их зардал мөнгө гаргадаг атал өнөөг хүртэл дэлхийн жишигт дөхдөггүй.
Энэ нь улс төрийн нөлөөтэй, бас эрүүл мэндийн салбарт удчихсан хэсэг бүлэг хүний “юм”-ыг хөдөлгөж, хүслийг хангасаар ирсэн байдаг.
Бас энэ салбарт хийгдэх хөрөнгө оруулалт руу хэдхэн хүн шунаж долларыг сая саяар нь шатааж байдаг юм. Гадаадаас тачаадаж уурлаад байгаа хүний дотор ийм л хүсэл шатаж буй.
Дээрээс нь бид баатар хэмээн өргөмжилсөн эмчийн даргалдаг газрыг лацдаж байгаад ариутгавал баатар маань хохирох гээд байгаа хэрэг. Бас ХӨСҮТ-ийн эмч нарт тараагдсан 5.0 сая төгрөгийн хэдийг нь жинхэнэ эзэд нь авч, хэд нь “хэн нэгэн”-ийн халаас руу орсон бэ гэдэг асуудал сөхөгдөх гээд оволзож байна. Алдсан хүмүүс нь айхтар бухимдалтай. Гэхдээ даргаасаа айгаад ярьж чадахгүй байгаа аж.
Товчхон хэлэхэд иймэрхүү хувийн ашиг сонирхол Т.Мөнхсайханы эсрэг босоод байгаа хэрэг.
Учир нь эрүүл мэндийн салбарыг бялуу болгон хүртэгсдэд Т.Мөнхсайханы бодлого яваандаа халгаатай болж эхэлнэ.
Нэг талаас сайн эмч гэгдэж бурхан мэт хүндлэгдсэн хүмүүс нөгөө талдаа хувийн лаборатори, эмийн сангийн сүлжээ, ер нь энэ салбарт хийж болох бүх бизнесийг хийж өврөө түнтийлгэж суудаг. Тиймээс энэ бүхнийг таслан зогсоох цаг нь болсон.
Тэр тэдэнтэй нийлэхгүй. Тэгэхээр очсон сайд бүр нь ийм ашиг сонирхолд нэгдэж, монголчуудын эрүүл мэндээр бизнес хийдэг сүлжээг, бүлэглэлийг өөгшүүлдэг байдал дуусгавар болох учиртай.
Ерөнхий сайд ч танхимаа бүрдүүлэхдээ таван төгрөг хараад сөхрөөд уначихгүй, ажил яаж хийдгээ хоёр ч эмнэлэг дээр харуулчихсан, дээрх мэтийн явдлыг тасалж, эрүүл мэндийн салбарыг өөд нь татъя гэж л Т.Мөнхсайханыг сайдаар томилсон биз ээ.
Одоо байдлыг харвал Т.Мөнхсайханыг сайдыг ийм ашиг сонрихол нэгтэй бүлэг хүн, тэдний турхиралт хэсэгтээ дайрч давшлан “эрүүдэн шүүх” бололтой.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж:www.polit.mn

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
