УНТЭ-ийг хувьчлагдсан гэсэн ташаа мэдээлэл иргэдийн дунд гарсан. Энэ талаар УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажийгаас зарим зүйлийг тодрууллаа.
УНТЭ хувьчлагдсан гэсэн мэдээлэл гараад байгаа, энэ талаар тодруулбал?
УНТЭ хувьчлагдсан гэсэн мэдээлэл олны дунд тархсан. Энэ бол худал ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлье. УНТЭ нь 100 хувь төрийн өмчит эмнэлэг хэвээрээ байгаа. Цаашид ч үйл ажиллагаа нь хэвийн явагдах болно. Манай эмнэлгээр үйлчлүүлсэн иргэний хувьд тодорхой өвчлөлийн шалтгаантай, төрөөс даах зохицуулалттай биш өөрөө төлбөрөө төлөх зохицуулалттай байсан юм.
Иргэд ямар үед эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад төлбөрийг төрөөс даах зохицуулалттай байдаг бэ?
Иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсныхаа төлбөрийг өөрөө төлөхгүй байх дараах үндсэн хоёр зохицуулалтай. Нэгдүгээрт иргэн ЭМД-ын шимтгэл төлдөг байх. Хоёрдугаарт эмнэлгийн тусламж, үйлчилгээний үнэ төлбөрийг төр даахад иргэнээс шалтгаалах нөхцөлүүд байна. Үүнд насанд хүрээгүй хүн, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эсвэл эх барихын тусламж үйлчилгээ болон халдвар судлал, хавдар судлалын тусламж үйчилгээний үед тухайн хүний эмчилгээний зардлыг төр даахаар заасан байдаг.
Тэгвэл ямар нөхцөлд иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваад өөрөө төлбөрөө даах зохицуулалттай байдаг бэ?
Хэрэв дээрх нөхцөлд хамаарахгүй, мөн ЭМД-ын шимтгэлээ төлөөгүй тохиолдолд иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээнийхээ зардлыг өөрөө даах ёстой. Гэхдээ иргэн өөрөө ЭМД-ын шимтгэлээ төлдөг ч гэсэн зарим тал дээр төлбөрөө төлөх зохицуулалт бас байдаг. Энэ нь өөрийн бие мах боддоо санаатайгаар хохирол учруулсан тохиолдолд ЭМД болон төрөөс төлбөрийг даадаггүй. Өөрөөр хэлбэл иргэн архины хордлого, сэтгэц нөлөөт мансууруулах бодисын хордолт, донтолттой үед өөрийн биедээ хохирол учруулсан тохиолдолд эмчилгээний төлбөрөө иргэн өөрөө гаргана гэсэн үг юм. 2020 онд УНТЭ-т мянга орчим иргэн үйлчлүүлж архины хордлогын эсрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байдаг. Эдгээр бүх тохиолдлуудад иргэн өөрөө төлбөрөө даадаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд иргэн хар тамхи мансууруулах бодисын хордлогын улмаас зүрхний шигдээс болж ирсэн. Энэ тохиолдолд иргэн тусламж үйлчилгээ авахдаа зардлаа өөрөө гаргасан. Энэ бол олон улсын туршлага.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
