Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.
Эрхэм сурагч, оюутнуудаа
Эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид ээ
Хүндэт эцэг эхчүүд ээ!
Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье!
Ердийн үед есөн сарын нэгэн зөвхөн баяр байдаг байсан. Харин өнөөдөр цар тахлаас улбаалж, та бидэнд томоохон сорилт, хамтын хариуцлагыг авчирч байна.
Өнөөдөр цар тахлаас шалтгаалж, дэлхийн 13 улс орны 112 сая хүүхэд хичээлээ танхимаар эхлүүлж чадаагүй харамсалтай мэдээлэл байна. Энэ бол хэзээ ч үл нөхөгдөх хохирол юм. 2021 оны 3 дугаар сарын 21-нд болсон ЮНЕСКО-гийн сайд нарын уулзалтаар энэ үзэгдлийг “Нэгэн үеийн сүйрэл” хэмээн тодорхойлсон байна.
Хүн амын бүрэн вакцинжуулалт 64.2 хувьд, 12-17 насны хүүхдийн вакцинжуулалт 75 хувьд хүрч, багш сурган хүмүүжүүлэгчид 3 дахь тунд хамрагдсанаар Бид хичээлийн шинэ жилээ танхимаар эхлүүлэх боломж бүрдлээ.
Хүн төрөлхтөн цар тахлыг даван туулах үед энэ цаг өөрөө түүхэн цаг болон хувирна. Цар тахлын нэн хүнд үед сурч боловсрох эрхэм үүргээ хичээнгүйлэн биелүүлж буй оюутан сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, боловсрол, эрүүл мэндийн салбарынхан та бүхэн бол энэ цаг үеийн баатрууд билээ.
Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх ачааны хүндийг үүрсэн нийт багш нартаа болон цахим сургалтыг дамжуулах боломж бүрдүүлсэн хэвлэл мэдээллийн салбарынханд, идэвхи зүтгэлээ дайчлан суралцсан нийт оюутан сурагчиддаа Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын өмнөөс гүн талархал илэрхийлье!
Засгийн газраас боловсролын шинэчлэлийн багц хуулийг Улсын Их Хуралд өргөн бариад байна. Энэ хууль батлагдсанаар ерөнхий боловсролын тогтолцоонд олон улсын үнэлгээг нэвтрүүлж, Монгол хүүхэд бүр суурь боловсролын 12 жилийн хөтөлбөрт бүрэн хамрагдах тогтолцоонд үе шаттай шилжих замаар хот хөдөөгийн боловсролын тэгш бус байдлыг арилгаж, Их дээд сургуулийг нэгдсэн стандартад оруулж өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ. Монгол хэл бичгийн төгс хэрэглээг эзэмшүүлэх, англи хэлийг албан ёсны хоёрдагч хэл болгож дэлхийн иргэд бэлтгэх, багшийн ур чадвар, гүйцэтгэлд суурилсан санхүүгийн урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлээд байна. Мөн энэ хичээлийн жилээс 5 настай хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж, Үдийн цайг-Үдийн хоол болгож, гурван ээлжийн хичээлийг хоёр ээлжинд бүрэн шилжүүлж дууслаа.
Эрхэм сурагч, оюутнууд аа,
Хүндэт эрдэмтэн багш, эцэг эхчүүд ээ.
Цар тахал хүн төрөлхтөнд тодорхойгүй ирээдүйг бий болгож байна. Цаашид цар тахал хэдий удаан хугацаанд үргэлжилж, хэдэн удаа хувьсан өөрчлөгдөхийг хэн ч таамаглаж чадахгүй байна.
Тиймээс бид эрсдлийг сөрж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хариуцлагатай хандаж, энгийн амьдралын хэмнэлдээ алхам алхамаар дасан зохицох сорилттой нүүр тулж байна.
Монгол улсын Засгийн газраас дэвшүүлсэн эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр амжилттай хэрэгжиж, цар тахлаас улбаалсан 5.3% уналттай эдийн засгийг 6.3% ийн өсөлтөнд хүргэж, болзошгүй эрсдлээс 246 гаруй мянган ажлын байрыг хамгаалж чадлаа.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх Дахин Сэргэлтийн бодлогыг баталж, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын түншлэлийг шинэ түвшинд гаргах багц хуулийн төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж, Монгол Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэснийг дуулгахад таатай байна.
9 сарын 1
Монголчууд бидний хувьд зөвхөн хичээлийн шинэ жил төдийгүй, намрын нөр ажлын хөдөлгөөнт эхлэл байдаг билээ. Цар тахлын өнөөдрийн сэтгэлзүйд авталгүй, нийгмийн хөгжил, эдийн засгийн өрсөлдөх чадвар, амьдралын чанарын үзүүлэлтүүдийг өсгөх томоохон зорилтуудаа хүрэхийн төлөө Хамтдаа хичээцгээе!

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
