-“Сүрьеэгээс сэргийлэх, сүрьеэг эрт илрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэвт шийдвэр гаргагчдын зөвлөгөөн боллоо-
Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд “Сүрьеэгээс сэргийлэх, сүрьеэг эрт илрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр (2022.03.21) зохион байгууллаа.
Коронавируст халдварын цар тахлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээг орхигдуулахгүй байх, сүрьеэгээс сэргийлэх үйл ажиллагаанд төрийн захиргааны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагууд, салбар дундын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрт илрүүлгийг эрчимжүүлж, улмаар сүрьеэгийн өвчлөлийг бууруулах зорилготой зохион байгуулсан зөвлөгөөнд хууль тогтоох байгууллагыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Чинбүрэн, Л.Мөнхбаатар нар танхимаар болон цахимаар оролцож, байр сууриа илэрхийллээ.
Зөвлөгөөний нээлтэд хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг дэлхий дахинаа нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон бөгөөд нас баралтаар тэргүүлэх, халдварт өвчлөлөөс хоёрдугаарт хоёрдугаарт орж буй сүрьеэгийн тархалтаар манай улс дэлхийд 10 дугаарт, ДЭМБ (Дэлхийн эрүүл мэндийн байгууллага)-ын Номхон Далайн баруун бүсийн 37 орноос эхний дөрөвт орж буйг дурьдаад, сүрьеэгийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, идэвхтэй илрүүлгийг зохион байгуулах, сүрьеэд өртөх эрсдэлт бүлгийн хүн ам, хавьтлын урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол зохион байгуулах, хамрах хүрээг өргөжүүлэх, оношлогооны тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, хүн амын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулах, сүрьеэгийн эмч ажиллагсдын орон тоог нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Түүнчлэн, “Улсын Их Хурал, Нийгмийн бодлогын байнгын хорооноос хүн амын эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх ажилд анхааран ажиллаж байна. Нэг жишээ нь 2018 онд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгийн ахалсан Улсын Их Хурал дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгээс Халдварт өвчин судлалын үндэсний төвийн харьяа Сүрьеэгийн эмнэлгийн цогцолбор байгууламжийг хотын төвөөс зайдуу, ой модтой, нийтийн тээврээр очих боломж бүхий газарт барих ажлыг санаачлан эхлүүлж, жил бүрийн улсын төсөвт шаардлагатай хөрөнгийг тусган ажиллаж байна. Сүрьеэ нь нийгмийн халдварт өвчин учир цаашдаа өсвөр үе, залуучуудыг энэ өвчнөөс сэргийлэх бүх талын арга хэмжээг хойшлуулшгүй авч хэрэгжүүлж, салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлье. Шийдвэр гаргарч нарт зориулсан зөвлөгөөнийг улс орон даяар нэгдсэн зохион байгуулалттай хийж байгаа нь цаг үеэ олсон, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх үр дүнтэй арга хэмжээ болж байна” гэлээ.
Зөвлөгөөнд цахимаар оролцсон Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн “Манай улсыг 2021 онд ДЭМБ-аас сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны нэгээр зарласан. Сүүлийн жилүүдэд хүүхдийн сүрьеэгийн тохиолдол нэмэгдэж байна. Өвчилсөн иргэд түүнийгээ мэдэхгүй явсаар хүндрүүлэхийн зэрэгцээ бусдад халдвар тараах эрсдэлтэй учир эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, сүрьеэгийн далд халдварын эмчилгээний хамралтыг нэмэгдүүлэх, эмч, мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагаас гадна иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хууль тогтоох, бодлого боловсруулах түвшинд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай. Өнөөдрийн энэхүү уулзалт хэлэлцүүлэг хүлээгдэж буй үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэв.
Зөвлөгөөн Улаанбаатар болон Хөвсгөл аймагт нэгэн зэрэг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд хууль тогтоох байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн Засаг захиргааны байгууллагын холбогдох удирдлага, эрүүл мэндийн байгууллага, нийгмийн халамжийн болон бусад төрийн байгууллага зэрэг шийдвэр гаргагчдын төлөөлөл оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
