2019 онд дэлхий даяар 8,67 сая гаруй хүн нас барсны 6,53 сая нь эрэгтэй, 2,14 сая нь эмэгтэйчүүд эзэлж байна. Нас баралтын тал хувь нь Хүний хөгжлийн индекс (ХХИ) өндөр оноотой орнуудад тохиолдсон байна. Үүнээс харахад өнөөдөр тамхины хэрэглээ илүүтэй байгаа ХХИ багатай орнуудад нас баралт ирэх жилүүдэд нэмэгдэх төлөвтэй байна. Мөн эмэгтэйчүүд, түүний дотор өсвөр насны охидын тамхины хэрэглээ ихсэх хандлагатай байна. Монгол улсын хувьд тамхины хэрэглээ өндөр улс орны тоонд орж 2019 онд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд насанд хүрэгчдийн 24.2% нь эрэгтэйчүүдийн 43.7%, эмэгтэйчүүдийн 5.3% нь тамхи татдаг. 13-15 насны сурагчдын 14% нь тамхи татаж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ДЭМБ-аас хамтран 2021 онд хийсэн ”Тамхины хяналтын суурь конвецийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны эдийн засгийн загварчлал”-ын үр дүнгээс харахад Монгол Улс эрүүл мэндийн салбарын нийт зардлын 8.7 хувийг тамхи, түүнээс үүдэлтэй өвчин эмгэгийн эмчилгээ, оношлогоонд зарцуулж байна. Мөн түүнчилэн манай улс батлан хамгаалах салбартаа 275 тэрбум төгрөгийг жилд зарцуулж байхад тамхинаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх дарамт түүнээс 3.5 дахин их буюу 875 тэрбум төгрөгийг зарцуулж байна гэсэн тооцоолол гарсан нь асар өндөр зардал болохыг харуулж байна.
Энэ жил Дэлхийн тамхигүй өдрийг “Тамхи бидний хүрээлэн буй орчинд аюул учруулж байна” гэсэн сэдвийн дор тэмдэглэж байна. Тамхи тариалах, үйлдвэрлэх, ашиглах нь ус, хөрс, далайн эрэг, хотын гудамж талбайг химийн бодис, хог хаягдал, тамхины иш, тэр дундаа хуванцар, электрон тамхины хог хаягдлаар хордуулсаар байна. Тогтвортой байдлын санаачилгад хандивлах, өөрсдийн гаргасан байгаль орчны стандартыг тайлагнах замаар бүтээгдэхүүнээ ногооноор угаах, байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийг бууруулах гэсэн тамхины салбарын оролдлогод автахгүй байхыг сануулж байна.
- Тамхи тариалалтад зориулж жил бүр 200 000 га талбайг сүйтгэн 600 сая модыг тайрч, 22 тэрбум литр ус зарцуулж байгаа нь хүн амын, эмзэг бүлгийн хүн амын ундны усны нөөцийг барагдуулж байна.
- 84 сая тонн нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулж агаар мандлыг бохирдуулдаг.
- 4.5 их наяд тамхины иш хог болон үлдэж газрын хөрсөнд 10 жил задралгүй үлдэж 7000 гаруй хорт бодис газрын хөрсөнд шингэдэг.
Тамхины үйлдвэрлэл байгаль орчныг сүйтгэж ашиг олж байгаа тул байгаль орчныг сүйтгэсэнд хариуцлага тооцож, хог хаягдал, хохирлыг барагдуулах, зардлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна. Тамхи, тамхины хог хаягдал бүр бидний оршин тогтнох нөөцийг барагдуулж 3 төрлийн хүлэмжийн хий ялгаруулж агаарыг бохирдуулж байна.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямба
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
