‘Аз жаргалыг энгэртээ тэвэрье’ уриатай “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв нь Монгол улсын нөхөн үржихүйн салбарт манлайлан ажилладаг бөгөөд энэ сард үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр төрсөн 1000 дах хүүхдээ өлгийдөн авч үйлчлүүлэгч нар болон бяцхан үрсийн хамт тэмдэглэн өнгөрүүллээ.
Тус эмнэлгийг Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган 2015 онд анх үүсгэн байгуулсан Япон улсын Товако группийн “Като Лэдиес Клиник” эмнэлэгт хэрэглэдэг үргүйдлийн орчин үеийн дэвшилтэт технологи, арга аргачлалыг Монгол улсдаа нэвтрүүлсэн албан ёсны анхны эмнэлэг юм.
Өөжинмед эмнэлэг нь нөхөн үржихүйн салбарт үргүйдлийн олон олон шинэ технологийн оношлогоо, эмчилгээг Монгол улсад анх удаа нэвтрүүлсэн салбарын тэргүүний эмнэлгүүдийн нэг бөгөөд үүний тод жишээ нь дэлхий дахинд өндөр ур чадвар нарийн технологи шаарддаг Үр хөврөлийн генетикийн шинжилгээг амжилттай нэвтрүүлээд 4 дэх жилдээ ажиллаж байна.
Хосууд жирэмснээс хамгаалах арга, хэрэгсэлгүйгээр 12 сар ба түүнээс дээш хугацаагаар тогтмол бэлгийн харьцаанд байгаа боловч жирэмслэхгүй байхыг үргүйдэл гэж томъёолдог. Дэлхий дахинд жирэмслэхээр төлөвлөж буй 10 хос тутмын нэг нь үргүйдлийн асуудалтай байдаг статистик үзүүлэлт байдаг.
Хосууд дааврын шинжилгээ, эмэгтэйчүүдийн эхо үзлэг, өндгөвчний нөөцийн шинжилгээ, үрийн хоолойн битүүрэл шалгах, үрийн шингэний шинжилгээ зэрэг оношлогооны аргуудаар үргүйдлийн шалтгаанаа тодруулах шаардлагатай бөгөөд үр шилжүүлэн суулгах эмчилгээнээс өмнө жирэмслэх боломжтой хэд хэдэн төрлийн эмчилгээг хийлгэдэг.
Гадаад улс орнуудад үр шилжүүлэн суулгах эмчилгээнд дунджаар 10,000-25,000 доллар зарцуулдаг бол тус эмчилгээг 4-9 дахин бага үнээр эх орондоо хийлгэх нь үргүйдэлтэй гэр бүлүүдэд санхүүгийн хувьд таатай боломжийг олгож байна.
Өөжинмед эмнэлгийн “1000 хүүхдийн баяр” 2022 оны 8-р сарын 20 өдөр Скай Ресортод зохион байгуулагдсан бөгөөд тус баярын арга хэмжээнд тус эмнэлгийн бяцхан хүүхдүүд эцэг эхийн хамтаар нийт 400 гаруй хүн оролцжээ. Баярын үеэр 1000 дахь хүүхдийн гэр бүлд бэлэг гардуулж, 5 хосод үр шилжүүлэн суулгах эмчилгээний хөнгөлөлтийн эрхийг бэлэглэж, үргүйдлийн эмчилгээний зөвлөгөө үнэ төлбөргүй өгч, хүүхдийн хөгжөөнт тоглоомуудаар бяцхан багачууддаа бэлэг барьжээ.

Мөн эмнэлгийн “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” дууг анх удаа тайзан дээр дуучин Наки болон Б.Оюу нар хамтран эгшиглүүлжээ. Мянга мянган гэр бүлд аз жаргал бэлэглэсэн “Өөжинмед”-ийн хамт олонд баяр хүргэе.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
