Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирлаар тус төвийн Эрдэмтэн нарийн бичгийн даргаар 2018 оноос тасралтгүй ажилласан, эрдэмтэн судлаач, доктор, профессор С.Өнөрсайхан томилогдлоо.
С.Өнөрсайхан нь тус төвд 27 жил тасралтгүй ажилласан бөгөөд Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Хор судлалын албаны дарга, Орчны эрүүл мэнд, Хор судлалын албаны дарга, 2018 оноос Эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг хашиж, эрдэм судалгааны чиглэлээр 30 гаруй шинжлэх ухаан технологийн төсөл, суурь судалгааны томоохон төслүүдийг санаачлан хэрэгжүүлсэн, судалгаа шинжилгээний ажлын арга зүйг эзэмшсэн эрдэмтэн юм. Тэрээр 2005 онд БНХАУ-ын Уханы Их сургуульд “Өндөр молекулт полимер нэгдлийн хавдрын эсрэг идэвх”-ийн судалгаагаар докторын зэрэг хамгаалсан.
Судалгааны ажлынхаа үр дүнгээр 380 гаруй туурвиж, олон улсын болон үндэсний түвшиний нэр хүнд бүхий сэтгүүлд хэвлүүлэн, үр дүнг нь анагаах ухааны салбарт нэвтрүүлсэн. ‘’Эрүүл ахуйн тухай хууль’’-ийн ажлын хэсэгт ажилласан бөгөөд “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалт үндэсний IV судалгаа”-ны Ерөнхий зохицуулагч, “Хүний хөхөнцөр вирусийн вакцины үр дүнгийн үнэлгээ” төслийн Зөвлөх, “НЭМ-ийн ноцтой байдлын үеийн менежмент”, ДЭМБ-ын олон улсын төслийн Зөвлөх зэрэг НЭМ-ийн 20 гаруй томоохон судалгааг удирдаж, амжилттай зохион байгуулсан.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
