С.Нямпилжээ дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

2022 оны 11-р сарын 07 өдөр, 17 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

  Турк Улсын Анталия хотод тулааны урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 7-ны хооронд болж байна. Тэмцээнд 31 орны мянга гаруй тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж байна. Кикбоксын залуучуудын ангилалд “Десант бамбар” кпубийн тамирчин С.Нямпилжээ хүрэл медаль хүртжээ. Тэрбээр паралимпын наадмын алт, хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн хүү юм.

Тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Зэвсэгт хүчний 084 ангийн салааны захирагч Б.Наадам дэлхийн хошой аварга болсон бөгөөд С.Нямпилжээгийн дасгалжуулагч юм байна. Эмэгтэйчүүдийн ангилалд Н.Мягмарсүрэн хүрэл медаль хүртжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх