Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс улирал тутам зохион байгуулдаг “Дэмжих бүлгийн уулзалт” энэ сарын 14-ний өдөр тус төвийн Сэргээн засах эмчилгээний тасгийн Сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөнд болно.
Тус төвд осол гэмтэл болон бусад идээт шархны дараа мөч тайрагдах мэс засалд орж буй эмчлүүлэгчдэд хагалгааны өмнө болон дараа үзүүлэх сэтгэл зүйн зөвлөгөө заслын үйлчилгээг 2018 оноос эхлэн зохион байгуулж буй юм.
Мөч тайрагдах мэс засалд орсны дараах сэтгэл зүйн асуудал нь хувь хүн бүрт хүчтэй цочрол өгч, дасан зохицохуйн хямрал үүсгэдэг тул үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйн нөхцөл байдлыг дэмжиж, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор ГССҮТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгийн сэтгэлзүйч А.Пүрэвцэрэн “Дэмжих бүлгийн уулзалт”-ыг санаачлан хэрэгжүүлж иржээ.
Тус уулзалтаар мөч тайрагдах мэс засалд орсон үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд болон нийгмийн харилцааны тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, өдөр тутмын зан үйл, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон талын зөвлөгөө, мэдээлэл бүхий сэтгэл заслын тусламж үйлчилгээг ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасаг, Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасаг, Сэргээн засах эмчилгээний тасгийн эмч нар, хөдөлгөөн болон хөдөлмөр засалч нартай хамтран үзүүлдэг аж.
Энэ удаагийн “Дэмжих бүлгийн уулзалт”-нд “Ахиллис Монгол” олон улсын байгууллагын салбарын үүсгэн байгуулагч, багш, судлаач, хиймэл хөлтэй марафончин О.Саранчулуун оролцох бөгөөд энэ төрлийн мэс засалд орсон үйлчлүүлэгчидтэй уулзаж, сонирхолтой яриа өрнүүлэн санал сэтгэгдлээ солилцох юм байна.


Өнөөдөр улаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн я
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
