Осол гэмтлээс сэргийлнэ үү.
• Бага насны хүүхдийг гэртээ болон гудамж талбайд хараа хяналтгүйгээр ганцааранг нь орхихгүй байх,
• Гал түймрийн аюулаас сэргийлэх
• Хүүхдийг автомашинаар тээвэрлэх бол зориулалтын нэмэлт суудал, бүс хэрэглэх
• Ногоон гэрэл цагаан шугамаар зам хөндлөн гарах
• Унадаг дугуй, цахилгаан дугуй, дугуйт тэшүүр, дугуйт самбар /скүүтэр/ зэрэг аюултай тоглоомоор насны онцлог харгалзан аюулгүй байдлыг ханган тоглуулах
• Наршилтаас сэргийлж малгай нимгэн хувцас өмсгөх, ус сайн өгөх
• Бага насны хүүхдийг автомашинд нь орхихгүй байх
• Голын усанд унаж живэхээс сэргийлэх, бага насны хүүхдэд байнгын хараа хяналт тавих
• Угаарын хийн хордлогоос сэргийлэх
Хоолны хордлогот халдвараас сэргийлнэ үү.
Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:
• Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах.
• Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх.
• Лаазалсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.
• Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах.
• Хувь хүний гар дээрээс ил задгай газар, чанаргүй, баталгаагүй, хариуцлага хүлээх чадваргүй, эргэн холбогдох боломжгүй, бохир нөхцөлд үйлдвэрлэгдэж, худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх
Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:
• Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хадгалах.
• Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисын ойролцоо хадгалахгүй байх.
• Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх.
Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших
• Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах.
• Жимсийг буцалсан бүлээн усаар зайлж хэрэглэх.
• Усыг буцалгаж хэрэглэх.
• Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь ууттай байлгах.
• Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших.
Хоолны хордлогот халдварын үед илрэх шинж тэмдэг, хоол хүнсийг хэрэглэснээс хойш илрэх хугацаа үүсгэгчээсээ хамааран харилцан адилгүй байдаг боловч доорхи нийтлэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна. Үүнд:
Хоол хүнсийг хэрэглэсэнтэй холбоотой гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, бөөлжих, ядрах, суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, дотор муухайрах, ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх гэх мэт.
Амьсгалын замын халдвараас сэргийлж шаардлагатай бол амны хаалтаа хийж, гараа бохирдсон тохиолдол бүрт сайтар савандаж угаана.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
