Зуны улиралд, тэр дундаа баяр наадам тохиож буй аялал зугаалгын саруудад /6, 7, 8/ осол гэмтлийн тохиолдол эрс нэмэгдэж, энэ хэрээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал ч мөн нэмэгддэг.
Ялангуяа улсын баяр наадмын өдрүүдэд олон хоног амрах болсонтой холбоотойгоор зам тээврийн осол, бүх төрлийн уналтын шалтгаант бэртэл гэмтэл, хүүхдийн болон ахуйн хүрээний осол гэмтэл нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Тухайлбал, өнгөрсөн 2022 оны 07 дугаар сард ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нийт 14.207 хүн тусламж үйлчилгээ авчээ.
Үүнээс эрэгтэй 8307 (58.5%), эмэгтэй 5900 (41.5%) байгаа бол, 0-18 насны хүүхэд 5965 (42%) байна.
2022 оны 07 дугаар сард ГССҮТ-ийн ХАЯТТ-т тусламж үйлчилгээ авсан иргэдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааныг авч үзвэл:
- Унаж бэртэх /бүх төрлийн уналт буюу явганаас бүдрэх, ор болон шат, гуу жалга, унаа тэрэг, барилга байгууламжаас унаж бэртсэн/ -6329 (5%)
- Амьгүй механик хүчин зүйлд өртөх /Шил шаазан, хутга мэс болон бусад эд зүйлд өртөж гэмтсэн/ -2406 (94%)
- Зам тээврийн осол -1881 (13.2%)
- Хүчирхийлэлтэй холбоотой бэртэл гэмтэл /Ахуйн хүрээний болон гэр бүлийн маргаан, зодоон цохион, архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй/ -1047 (37%)
- Халуун дулаан бодист өртөх буюу түлэгдэж гэмтсэн -363 (2.56%) зэрэг осол гэмтэл тэргүүлж байна.
Баяр наадмын өдрүүдэд гарсан осол гэмтлийн дийлэнх шалтгаан нь архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй байдаг бөгөөд өнгөрсөн 2022 оны 07 дугаар сард ахуйн хүрээний архидалттай холбоотой зодоон цохион, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 98 хүн ГССҮТ-д тусламж үйлчилгээ авчээ.
2023 оны эхний зургаан сарын байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нийт 81.942 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс эрэгтэй 47.490, эмэгтэй 34.452 байгаа бол, 0-18 насны хүүхэд 33.876 байгаа юм.
Осол гэмтлийн тэргүүлэх шалтгааныг авч үзвэл:
- Унаж бэртэх /бүх төрлийн уналт буюу явганаас бүдрэх, ор болон шат, гуу жалга, унаа тэрэг, барилга байгууламжаас унаж бэртсэн/ -40.211
- Амьгүй механик хүчин зүйлд өртөх /Шил шаазан, хутга мэс болон бусад эд зүйлд өртөж гэмтсэн/ -12.946
- Амьтай механик хүчинд зүйлд өртөх /Нохой, муур, морь, мал, хүнд хазуулах/ -7388
- Зам тээврийн осол -7011
- Хүчирхийлэлтэй холбоотой бэртэл гэмтэл /Ахуйн хүрээний болон гэр бүлийн маргаан, зодоон цохион, архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй/ -1047 (37%)
- Халуун дулаан бодист өртөх буюу түлэгдэж гэмтсэн -6805
- Нохойд хазуулсан -1854 байна.
2022 онд мориноос унаж бэртсэн нийт 1598 хүн тусламж үйлчилгээ авснаас 691 нь 2-17 насны хүүхэд байна. Тухайлбал уралдааны мориноос унаж бэртсэн 76 хүн, уналгын мориноос унаж бэртсэн 1522 хүн байгаа юм.
Тэгвэл 2023 оны эхний зургаан сарын байдлаар, мориноос унаж бэртсэн нийт 620 хүн тусламж үйлчилгээ авснаас 256 нь хүүхэд байна. Тэр дундаа уралдааны мориноос унаж бэртсэн 28 байгаа бол, үлдсэн 588 нь уналгын мориноос унаж бэртжээ.
Тиймээс улсын баяр наадам, аймгуудын тэмдэглэлт ойн баярын эдгээр өдрүүдэд иргэд та бүхэн өөрийн болон хайртай гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндэд анхаарал тавьж, зам тээврийн осол болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Хөдөө орон нутагт зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, авто замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тээврийн хэрэгсэл жолоодох үедээ архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Түүнчлэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хорхог боодог хийх болон бусад төрлийн идээ ундааг бэлтгэхдээ өөрсдийн болон ойр тойрны хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж түлэгдэж гэмтэхээс сэргийлэх, мөн гол ус, нуур цөөрмийн дэргэд анхаарал болгоомжтой байж аялал зугаалгад оролцох нь хамгийн чухал юм.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
