Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдаж, 2023 онд хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулан, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ. Хуралд нийслэлийн нутгийн захиргааны 13 байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов.
2023 онд тус зөвлөлөөс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр 25 арга хэмжээг төлөвлөн, 97.2 хувийн биелэлттэйгээр хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулан, санал солилцож, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гаднах талбайг тохижуулж, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр 88 удаагийн сургалт зохион байгуулан, 7171 албан хаагчийг хамруулжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлэх үзэсгэлэн худалдааг есөн удаа зохион байгуулж, нийт 120 иргэн оролцон, 50.3 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Түүнчлэн төрөлжсөн асрамж, халамжийн 27 төвд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй 240 хүүхдийг оношилгоо, хэл яриа заслын хичээлд хамруулсан юм.
Харин 2024 оны төлөвлөгөөг боловсруулахдаа нийслэлийн нутгийн захиргааны 15 байгууллагаас санал авч, дөрвөн зорилтын хүрээнд 27 арга хэмжээг төлөвлөжээ. Тухайлбал, аж ахуйн нэгж, байгууллагууд гадна орчноо хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй болгон шинэчлэх, боловсролд тэгш хамруулах, үр дүнг сурталчлах, хөдөлмөрийн насны иргэдийг бэрхшээлийн онцлогт тохирсон ажлын байранд зуучлах, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт зохион байгуулах зэрэг арга хэмжээг төлөвлөөд байна.
Хуралд оролцсон холбоо, төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийн зүгээс дохионы хэлмэрчийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гамшгийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сэрэмжлүүлэх, хамгаалах цогц төлөвлөгөөг боловсруулах, нийтийн эзэмшлийн гудамж талбай, орчны хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зэрэг саналыг хэлж байв. Ийнхүү тэдний саналыг тусган, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
