55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ

2026 оны 11-р сарын 07 өдөр, 12 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Налайх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 13 удаагийн үйлдлээр бусдын 55 тооны бод малыг хулгайлсан этгээдүүдийг илрүүлж, баривчиллаа.
Шалгалтын явцад 18-22 насны дөрвөн этгээд бүлэглэн бусдын малыг бэлчээрээс хулгайлж, мал, махны ченж нарт худалдан борлуулдаг байсан нь тогтоогдсон.
Хулгайд алдагдсан малын эзэд, хохирлыг тогтоох, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Малчид, иргэд Та бүхэн малаа байнгын хараа хяналт, хамгаалалттай байлгаж, мал, мах худалдан авахдаа гарал үүсэл, бичиг баримтыг сайтар шалгах, сэжигтэй үйлдэл, мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү  гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх