Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилгоор “Нэг өрхөд-нэг ажлын байр” хөтөлбөрийн Ажлын хэсгийг Нийслэлийн засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/86 тоот захирамжаар байгуулсан бөгөөд энэхүү ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр боллоо.
Тус хуралдааныг Нийслэлийн Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Энхтөр ахалж, НЗД-ын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа, дүүргүүдийн Засаг дарга нар болон нийслэлийн харъяа газрын удирдлагууд, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцлоо.
“Нэг өрхөд нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдэнд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн ажилгүйдийн түвшинг бууруулах нөхцөл бүрдэх юм байна.
Нийслэлийн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг хүргэх таатай орчныг бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан томоохон бүтээн байгуулалтад шаардлагатай ажиллах хүчнийг нийлүүлэн хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг дээшлүүлнэ.
Дашрамд дурдахад “Нэг өрхөд –Нэг ажлын байр” хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэх юм байна. Уг хөтөлбөрт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгуулах болон өрх бүрээс судалгаа авах зэрэг ажлууд багтсан байна.
Хөтөлбөрийн хамрах хүрээ нь:
- Ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага
- Өрх – Ажилгүй иргэн
- Ажил олоход хүндрэлтэй иргэн буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэд
- Ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн
- Залуучууд, өрх толгойлсон эмэгтэйчүүд
- Өрхийн үйлдвэрлэл болон бичил бизнес эрхлэгчид
- Гадаадад сурч, ажиллаж байгаад ирсэн иргэд
- Албан бус хөдөлмөр эрхлэгчид
Хөтөлбөр нь нийслэлийн төр захиргааны байгууллага, дүүрэг, хороод, өрх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж үр дүнд хүрэх юм.




55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
