Охин хүүхэд бүрийн мөрөөдлийг бодит болгох үйлсэд амьдралынхаа 15 жилийг зориулж яваа “БЯЦХАН МИСС” Олон улсын байгууллагын тэргүүн Э.Оюунтунгалагийн хүслийг бяцхан миссүүд нь хугалсангүй.
“БЯЦХАН МИСС” ОУБ болон Азийн Модель агентлаг хамтран энэ сарын 8-ны өдөр БНСУ-ын нийслэл Сөүл хотноо “Luxury Brand Model Awards Fashion Week” Азийн загварын наадмын бага насны хүүхдүүдийн төрөлд миссүүдээ сойсон нь санаанд багтамгүй амжилт үзүүллээ.
Дэлхийн 20 гаруй орны 100 орчим төлөөлөгчид оролцсон Азийн загварын фестивалийн тэргүүн байранд БЗД-ын 14-р сургуулийн сурагч С. Содонгоо “Top Kids Model Winner”-ын тэргүүн байрыг эзэлсэн бол ЧД-ын 5-р сургуулийн Түмэнжаргал “Гоо сайхны нүүр царай” номинацид, СБД -ын 1-р сургуулийн сурагч А. Аззаяа, Сэлэнгэ аймгийн ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Б.Ганхулан, ЧД-ын 23-р сургуулийн Энхрийлэн нар “LB MA” брэндийн дэргэдэх бяцхан моделууд сертификатын эзэд боллоо.
Дэлхийд нэртэй брэндийг насанд хүрсэн загвар өмсөгчдөөс дутахааргүй үзүүлж, сурталчилж чадсан Монгол бяцхан миссүүдийн туршлага, авъяас чадварыг мэргэжлийн шүүгчид, загвар өмсөгчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн нь загварын ертөнцөд ихээхэн дуулиан тариад байна.
Дашрамд дурдахад “БЯЦХАН МИСС” Олон улсын байгууллагын 15 жилийн ой энэ онд тохиож байгаа ба Олон улсын загварын наадамд оролцох эрх авсанаас хойшхи богино хугацаанд Монгол бяцхан миссүүд томоохон тэмцээнүүдэд удаа дараа томоохон амжилт үзүүлсэн нь Дэлхийн загварын акулуудын анхаарлыг зүй ёсоор татах болжээ.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
