Телевизийн салбарын 50 жилийн түүхэнд мөнхөрсөн шилдгүүд өчигдөр “Корпорэйт” зочид буудлын их танхимд “Алтан цамхаг” цомоо гардлаа.
Монголын Үндэсний телевизийн баяр бол Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний баяр билээ.
Ёслолын ажиллагаа Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр–Одын “Алтан цамхаг” бүтээлээр эхэлсэн юм.
МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулан зохиосон энэхүү шинэ бүтээлийн эзэд анх удаа тодров.
Мөн урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Д.Хишигтийн 1978 онд найруулсан “Учиртай гурван толгой” анхны теле дуурийн хэсгийг үзүүлсэн нь үзэгчдийн талархлыг хүлээж байв.
Баяр ёслол, хөөр баяр дүүрэн “Алтан цамхаг” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ таван номинацаар шалгаруулан өргөмжиллөө.
Тодруулбал:
Телевизийн салбарын анхдагчид
- “UBS” телевиз – 1994 онд “Эзэнгүй айл” телевизийн анхны олон ангит уран сайхны киногоо 16 ангитайгаар бүтээсэн.
- “MN25” – 1996 онд өнгөт телевизийн тоон системийг ашиглан анхны нэвтрүүлгээ цацсан.
- “ТВ9” телевиз – 2004 оноос анхны 24 цагийн эфиртэй телевиз болсон.
- “Eagl” телевиз – 1996 оноос анхны мэдээллийн төрөлжсөн суваг.
- “Bloomberg” телевиз – 2012 оноос үзэгчдэд анхлан бизнес эзийн засгийн төрөлжсэн мэдээлэл түгээсэн.
МҮОНТ-ийн шилдэг контент
- “Дөрвөн бэрх” нэвтрүүлэг 1988 он.
- “Цаг үе залуучууд” нэвтрүүлэг 1984 он.
- “Hit” хөгжмийн энтертайнмент нэвтрүүлэг 1995 он.
- “Робокон” нэвтрүүлэг 2002 он.
- “Тусгай салаа” олон ангит уран сайхны кино 2010 он.
Монголын телевизийн салбарын шилдэг контент
- МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн “Цагийн хүрд” хөтөлбөр.
- “Херо” интертайнментын “Монгол тулгатны 100 эрхэм” төсөл.
- “Монгол HD” телевизийн “Авьяаслаг Монголчууд”.
- “Боловсрол” телевизийн “Яг түүн шиг” шоу.
- “ТВ5” телевизийн “Афин-2004” олимпийн наадмын шууд дамжуулалт.



























































Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
