Монголчууд ядуурахын зовлонд нэрвэгджээ. Гуравхан сая хүнийх нь 900 гаруй нь туйлын ядуу амьдралтай гэж өчигдөр оройжин бүх телевиз мэдээллээ. Баян Монголын хүн амын гуравны нэг нь ядуу гэдэг гомдмоор юм. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран “Ядуурлын дүр төрх-2016” судалгаа хийж,ядуурлын тооцооны үр дүнг мэдээлж байгаа нь энэ юм. Хамтран ажилладаг хоёр байгууллага 2002 оноос хойш өрхийн орлого зарлага, амьжиргааны түвшний судалгаа болон ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулжээ. Энэ удаа өрхийн нийгэм, эдийн засгийн 2016 оны судалгааны үр дүнд үндэслэн ядуурлын түвшинг тооцсон байна. 2017 оныг энд хамааруулаагүй аж.
Хоногийн хоолоо чадан ядан дөнгөж борви бохисхийх завгүй,хүүхэддээ анхаарал тавих чөлөөгүй яваа хүмүүс ядуугийн ядууд хараахан ороогүй гэнэ. Асар өргөн уудам нутагтай,газрын хэвлий нь дүүрэн алт, хаана ч байхгүй баялагтай,дайн дажингүй амар жимэр амьдралтай Монгол Улсын иргэд ядуу амьдарч байгааг юу гэх вэ. Эрх мэдэлтэй дээдсүүд нь арьсаа язартал баяжиж, алтан гулдмай дэрлэж унтах нь холгүй байна. Гэтэл ядуус хогийн цэг,хотын захад өлмөн зөлмөн өдөр хоногийг өнгөрүүлж буй. Судлаачид 2015-2016 онд Монголын эдийн засаг, нийгэмд бий болсон сөрөг цочролуудын улмаас 2014 онд дөнгөн данган ядуурлаас арай гэж гарсан иргэд буцаад яалт ч үгүй ядуурал руугаа орсныг тогтоожээ. Ай хайран гэж үүнийг л хэлэх байх. Тэдний ярьж буйгаар, 2012 оноос хойш эдийн засгийн өсөлтийн хурдац саарч, эдийн засаг 2013 онд 11.6 хувь, 2014 онд 7.9 хувь, 2015 онд 2.4 хувь, 2016 онд 1.2 хувиар тус тус өссөн. Ийнхүү 2012 оноос 2014 оны хооронд эдийн засаг нийтдээ 20 хувиар өссөн бол 2015 оноос 2016 оны хооронд эдийн засаг нийтдээ дөнгөж 3.6 хувиар өсчээ. 2016 онд барилгын салбар, мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 6.3-7.4 хувиар буурсан, ажиллагчдын тоо 16.7 мянган хүнээр буурсныг судлаачид тогтоожээ. Өнөөдөр шүүгч, прокурор,гаальчид өнөөгийн нийгэмд хамгийн боломжийн өндөр цалин авч байгаа. Харин багш,эмч,урлаг соёлынхон,хүчний байгууллагынхан гээд “шоовдорлогдсон” хүмүүс амсуурга төдий цалингаар амьдарч байна. Тэд бүгдээрээ нийгмийн дундаж давхаргыг бүрдүүлэгчид. Үнэндээ тэдний амьдрал түүхий өндөг шиг хэврэг бөгөөд төрийн зүгээс “бяцхан” дарамтлахад ядуурлын ангал руу ниснэ. 2015, 2016 онд Засгийн газраас цалин, тэтгэвэр нэмээгүй. Энэ нь хүн амын амьжиргаанд ямар ихээр нөлөөлж байгааг эрхэм дээдсүүд тоохгүй. Төрийн гэх банк,аж ахуй,улсын үйлдвэрийн газруудын захирал,дарга нар болон ажиллагчдын амьдрал тансаг,идэж ууж байгаа нь чанарын дээдийн дээд. Учир нь захирал,дарга нарын цалин хэдэн арван саяар тоологдох тул ингэж амьдарч байгааг нь шүүмжлэх эрх ядууст байхгүй. Ажилтнууд сард саяас дээш төгрөг тоолно. Тэд ядуурал гэдгийг үүрд мартсан Монголын хамгийн азтай хүмүүс.
Ядуус мөнгө олох,баяжих гэсэндээ биш тэсч үлдэхийн төлөө гуйлга гуйхаас эхлээд хулгай, дээрэм, хориотой наймаа юу л бол юу хийж байна. Төрүүлсэн үрээ ч зардаг болж. Хүний эрхийг хамгаалагчдын ярьснаар, бие давхар бүсгүйчүүд Хятад руу очиж гэдсээ “хөнгөлж”,хүүхдээ худалдаад ирдэг болсон байна. Ийм “бизнес” шалихгүй үнэтэй ч арга ядсан амьжиргаанд нь нэмэртэй гэлцэнэ.
Ард түмнээ ядуу байлгах нь Монголын төрийн зорилго ч байж мэднэ. Яагаад гэвэл,сонгуулийн үеэр толгойтой нь биш ходоодтой нь ажиллах хялбар байх талтай. Хоногийн хоолны мөнгө,ганц нэг шил архи гэх мэтээр хуураад гоё үлгэр ярьж өгөөд л саналыг нь худалдаад авчихна. Ард түмнийг ядуу байлгах,харанхуйгаас гэрэлд гаргахгүй байсаар Монголыг сүйрүүлэх бодлого хэр удаан үргэлжлэхийг таашгүй.
Н.Дөл



Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа

Босцгооё цаг их алдаж банаа 27жилийг ардаа өлмүүн цөлмүүн. Өнгөрөөлөө одоо болоо бишүү!!!!!!
Хайрлаад байдаг Ардчилалын тэргүүн шувуухай Эби яаж 2 сая долларын байртай болов
гурван хүний нэг нь ядуу амьдарч бхад эрхэм дээдсүүд сандал суудлын төлөө л алалцаад бх юмаа үнэнийг бичдэг Н.Дөл сэтгүүлчийг байнга уэшдаг. Энэ бичлэг ямар үнэн бэ талархая
Босцогоо ядарсан ард түмэн Хулгайч луйварчин 300 гэр бүлийн төрийн эрх мэдлээс хүүр болгон зайлууцгаа Босцогоо Ядарсан ард түмэн Эх орон баялагдаа эзэн болцгоо
БОЛЬЁ ОО
Яг үнэндээ тийм л байгаа.Угаасаа бүгд л ядуу байгаа ш дээ. Улс төр бизнесийн олигархиуд баяжаад л, идээд л уугаад л концесс авсан аваагүй гээд л. Хотын аль өөнгөтэй өөдтэй газар хэцуухэн байшин барьж зээлэнд хамруулж зараад л…Бор зүрхээрээ яваа бизнесменүүдийг хэлээгүй шүү.