“Гаалийн албан татвараас чөлөөлөх” тухай хууль батлагдсантай холбоотойгоор ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг яамныхаа газар, хэлтсийн дарга нарт уг хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг өглөө.
2017-2018 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэхэд шаардагдах малын тэжээл, өвс, 225 мянга хүртэл тонн хүнсний улаан буудай, 10 мянга хүртэл тонн үрийн улаан буудайг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт бүхий хууль өнөөдөр /2017.11.30/ батлагдлаа. “Гаалийн албан татвараас чөлөөлөх” тухай хууль батлагдсанаар дутагдалтай байгаа 51 мянган тонн хүчит тэжээлийг импортоор авах болон шаардлагатай байгаа 225 мянган тн улаан буудайг импортлон авч малчдад хямд өвс тэжээл очих мөн гурилын үнийг тогтвортой байлгах бодлогын алхам хийгдлээ .

Гаалийн нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн импортын өвс тэжээлийг аймгуудын малын тоо, хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг нь тодорхойлж улсын хэмжээнд түгээх юм. Үүний бэлтгэл ажлыг сайтар хангах үйл ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайд үүрэгдэж, энэ үйл ажиллагаанд салбарын яам бүх хүн хүчээ дайчлан ажиллах, 12-р сарын дунд хугацаанаас хэтрэлгүй аймгуудад хүргэж, малчдын гарт очих ёстой гэсэн чиглэлийг яамныхаа газар, хэлтсийнхэнд өглөө.
Импортоор оруулж ирэх өвс, хүчит тэжээлийн үнийн хувьд ОХУ-аас авсан үнэ, тээврийн зардал гээд олон зүйлээс шалтгаалан эцсийн үнэ тогтох ч гаалийн албан татвараас чөлөөлөгдөж хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуй нэгжүүд бодлогын гэрээгээр хүлээсэн үүргээ буюу хямд үнээр малчдад өвс тэжээлийг хүргэх үүрэгтэй юм. Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ малчдын хотонд аль болох хямд өвс, тэжээл хүргэх зорилго тавин ажиллаж байна.

55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
