Шинээр баригдсан орон сууцны борлуулалт багассан харин хуучин байр эрэлттэй байна гэж Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг” зууч компанийнхан мэдэгдэв. Тэд 11 дүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааны үр дүнгээ олон нийтэд танилцууллаа.
Судалгаагаар орон сууцны үнийн ерөнхий индекс 11 дүгээр сарын байдлаар өмнөх сараас 0.2 хувиар өссөн байна. Өнгөрсөн оны мөн үеэс бас 0.2 хувиар өсчээ.. Ийнхүү орон сууцны үнийн индекс өсөхөд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин орон сууцны үнэ өссөн нь голлон нөлөөлсөн гэдгийг “Тэнхлэг” зууч компанийн судлаачид онцоллоо.
Өнгөрсөн сарын үзүүлэлтээр шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ 2 сая 201 мянган төгрөг болсон нь өмнөх сараас 1.06 хувиар, өмнөх оны мөн үеэс 6.77 хувиар өсчээ. Шинэ орон сууцны үнийн индекс 1,16 гарсан нь өмнөх сараас 0.20 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0.26 хувиар өссөн байна.
Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.
Харин хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь өнгөрсөн сард 71 сая 223 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеэс 4.17 хувиар, өмнөх сараас 0.89 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.
Хуучин орон сууцны үнийн индекс 0.92 хувьтай гарсан нь өмнөх сараас 0.47 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 0.50 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
2016 онтой харьцуулбал энэ онд шинэ орон сууцны борлуулалт 10 хувиар буурсан. Харин хуучин орон сууцны борлуулалт нэмэгджээ. Эдийн засаг тогтворжиж буй нь орон сууцны борлуулалтад эерэгээр нөлөөлснөөс гадна хуучин байрны үнэ буурсантай холбоотой эрэлт ихтэй байна. 8-9 дүгээр сард орон сууцны борлуулалт, ялангуяа “Хаус”-ын борлуулалт сайн байсныг “Тэнхлэг” зууч компаниас мэдээллээ. Зах зээлд 20 мянга гаруй орон сууцны барилгын ажил хүлээгдэж буйгаас бүрэн ашиглалтад орсон 5100 айлын орон сууц байгаа аж.
Орон сууцны үнийн индексийн тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин нийт 4881 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
