Шинэ оны анхны өдрөөс татвар нэмэгдсэн. Дээр доргүй цочирдов. Ард түмэн татварын дарамт дор нуруугаа бөгтийтэл зүтгэх нь тодорхой болсон. УИХ-ын хуралдаан дээр зарим гишүүн түмнийг өрөвдөж байгаа мэт үг хэлсэн нь тийм ч сэтгэл хөдөлгөсөн дуугаралт болсонгүй. Татвар нэмэх тухай аль эрт яриад хэрэв нэмэхгүй бол Олон улсын валютын сан гэх байгууллага Монголыг минь “нэг нүдээр” харахгүй нь гээд Д.Эрдэнэбатын засгийн үед Чойжоо сайд зовлонгоо тоочоод байсан биз дээ. Харин одоо болохоор эрхэм гишүүд өчигдөр ийм шийдвэр гараад татвар нэмчихсэн юм шиг чухал царай үзүүлээд байх юм. Үнэндээ татвар 1 дүгээр сарын 1-нээс нэмэгдэнэ гээд сонин хэвлэл,сошиалаар өчнөөн шуугиад байсан даа. Гэтэл бүгд дүлий царайлаад дуугүй байсан биз дээ. Ниргэсэн хойно хашгирна гэдэг л болж байна. Ард түмнээ өрөвдөөд байгаа юм бол эрхэм гишүүд цалингаас хэд дахин илүү тусгай хангамжаасаа татгалзаач. Манай УИХ-ын гишүүдийн олонхи нь хөрөнгө мөнгөтэй,чинээлэг бийлэгжүү хүмүүс. Тэдний амьдрал баян тансаг. Тэгсэн атлаа утсаар ярьсны төлбөр, машины бензин шатахуун, бичиг цаасны зардал гээд төрөөс шимэгчлэн амьдардаг. Цалин хэдийг авдгаа мэддэггүй, дансанд орсон цалингаа авдаггүй гишүүд ч олон байдаг. Тийм баян атлаа утасны төлбөрөө төрөөр төлүүлнэ гэдэг ичиж үхмээр санагдана. Манай улстөрчдөд ичих булчирхай байхгүй. Ер нь ичих булчирхайгүй болж байж улстөрч болдог юм биш үү. Албан ёсны мэдээллээр бол, УИХ-ын гишүүд сард утас, унааны мөнгө гэж 312.000 – 548.000 төгрөг авдаг гэжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, 2 сард 22 төгрөгөөр утсаар ярьж,унаа унасан гишүүн цөөнгүй дуулдана. –ын гишүүдийн утасны ярианы төлбөрт төрөөс 34 тэрбум төгрөг төсөвлөдөг гэж сошиалаар мэдээлжээ. Тэгэхэд 55 тэрбумыг цуглуулах гэж ард түмний “шар мах”-тай нь хатаах хэрэг байдаг л юм байх даа. Утсаар үлгэр ярьж,оньсого таалцаж суудаггүй юм бол хэдэн зуун мянга,сая сая төгрөгөөр юу ярьдаг юм бол. Үнэгүй юманд нугасгүй болчихсон эрхмүүд утсандаа 1000 төгрөгөөр нэгж хийчихээд түүнийгээ гамнан гамнан ярьдаг ард түмнээ “худлаа ярив” хамээн шоолон инээлдэх үү. Тусгай хангамжаасаа татгалзаж чадахгүй байж ард түмнийг өрөвдөж байгаа мэт”матрын нулимс” мэлтэлзүүлэх хэрэггүй шүү,эрхэм дээдэс минь. Ард түмэн тэнэг биш гэдгийг өдөр бүр санаж явцгаа.
Н.Дөл

55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
