Монгол Улсын хэмжээнд 381.8 мянган иргэн нийгмийн даатгалын байгууллагаас сар бүр тэтгэвэр авч байна. Харин тэдгээрийн 60 хувь буюу 230.8 мянган тэтгэвэр авагч арилжааны банкнаас тэтгэвэр барьцаасан зээл хэлбэрээр 680.9 тэрбум төгрөг авсан байдалтай байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтын хүрээнд тэтгэвэр авагчдад 6 хүртэлх сарын тэтгэвэртэй тэнцэх хэмжээний зээлийг 15 хувийн хүүтэйгээр олгох ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 16-наас эхлүүлсэн билээ.
Тэтгэврийн зээлийн жилийн хүүг ийнхүү 18 хувиас 3 хувиар бууруулснаар 2017 онд нийт 95600 тэтгэвэр авагч 76,3 тэрбум төгрөгийн зээлийг сарын 1.25 хувь, жилийн 15.0 хувийн хүүтэйгээр авч, 1,3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн байна.
Тэгвэл 2018 оны 01 дүгээр сарын 16 буюу өнөөдрөөс эхлэн зээлийн хүүг дахин бууруулж байна. Тодруулбал, нийт тэтгэвэр авагчдын 91.8 хувь нь үйлчлүүлдэг ХААН банк болон Төрийн банктай хамтран 12 сар хүртлэх тэтгэврийн 70%-тай тэнцэх хэмжээний зээлийн хүүг 3-6 пунктээр бууруулж, сарын 1 хувь, жилийн 12 хувь болголоо.
Арван хоёр сараас урт хугацаагаар зээл авахыг хүсвэл банкны эх үүсвэрээр олгогдож байгаа 18 хувийн хүүтэй зээл авах боломж нь тэтгэвэр авагчдад нээлттэй хэвээр үлдэж байгаа юм.
Мөн тэтгэвэр авагчид өмнө нь тэтгэврээ 100% зээл болон зээлийн хүүд нь төлдөг байсан бол цаашид 70 хувийг төлүүлж, 30 хувийг өөрт нь олгохоор зохицуулсан байна. Ингэснээр тэд сар бүр тогтмол орлоготой үлдэж, ахмад настны нийгмийн баталгаа хангагдахад тодорхой нөлөө үзүүлэх юм.
Тэтгэврийн зээлийн хүүг дахин буурууллаа
2018 оны 01-р сарын 16 өдөр, 14 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан

hi. zov shidver gej uzej bna. 16 naas bank deer ochij gereegee oorchloj boloh uu