УИХ-ын гишүүн асан, Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаяр өнгөрсөн намар япон улсаас хөрөнгө оруулалт татаж, монголдоо нэгэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байгаа тухайгаа хэвлэлд ярьж байсан билээ. Тэгвэл тэрбээр энэхүү ажлаа ойрын хугацаанд эхлүүлэхээр болсон байна. Тодруулбал, Д.Кёкүшюзан Батбаяр энэ удаад криптовалют буюу цахим мөнгө олборлох чиглэлээр хөрөнгө оруулалт татаж, энэ чиглэлд нэгэн шинэ алхам хийхээр төлөвлөж байгаа аж. Энэ тухайгаа тэрбээр фэйсбүүк хуудсаараа, “Одоогийн байдлаар хамгийн ирээдүйтэй, технологид суурилсан эдийн засгийн шинэ чиг хандлага болох цахим мөнгө буюу cryptocurrency-ын бизнест дэлхий нийт анхаарлаа хандуулж байна.
Эрчим хүчний болон газар нутгийн нөөц ихтэй ОХУ энэ төрлийн бизнесийг бодлогоор дэмжиж байна. Монгол Улсын хувьд эрчим хүчний нөөцтэй, бүс нутгийн давуу байршлаа ашиглан блокчайн технологийг хөгжүүлэх, цахим мөнгийг үйлдвэрлэхэд олон улсын хөрөнгө оруулагчдыг татах таатай боломжтой орон юм.
Иймд энэ чиглэлээр Азидаа тэргүүлэх, Азийн томоохон корпорациудын хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэхээр томоохон алхмыг хийхээр төлөвлөж байна. Та бүхэнтэйгээ сайхан мэдээгээр удахгүй уулзах болно” хэмээн мэдээлжээ.
Эх сурвалжаас авсан мэдээллээр энэ сарын 20-ны өдөр буюу ирэх долоо хоногийн мягмар гарагт Шангрилла зочид буудалд дээрх төслийн нээлтийн арга хэмжээ болох юм байна.


55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
