МҮЭСТО-ны хамт олон Эх үрсийн баяр 6 дугаар сарын 1-ний өдрийн 12:00 цагаас МУГЖ Л.Лхасүрэнгийн зохиол, МУАЖ Ж.Лхамхүүгийн найруулсан “ЗҮГГҮЙ ШӨМБӨӨЛЭЙ” хүүхдийн жүжгийг үзэгч хүүхдүүддээ зориулан ганцхан удаа тоглох гэж байна.
Хүүхдийг цав цагаахан цаастай бид зүйрлэдэг. Чухам тэр цаасан дээр ямар зүйл зурна, түүний хирээр гэгээн дурсамж болон сэтгэлийнх нь гүнд хоногшин үлддэг. Зүггүй хөөрхөн “Шөмбөөлэй” ишигхэн өөрийн найз болох тугал, тахиа, нохой, хурга гэсэн өхөөрдөм найзуудтайгаа амьдран суудаг байжээ. Гэтэл нэгэн өдөр зүггүй Шөмбөөлэй тоглож яваад бяцхан найзуудаасаа төөрчихжээ. Харин түүний хаашаа явж хаана нуугдсаныг үзэгч хүүхдүүд амьтдын хамт хайж олно… Цэцэрлэгийн болон сургуулийн бага насны хүүхдүүдийн сэтгэхүйд тохирсон “ХҮҮХДИЙН ОРОЛЦООТОЙ” бүтээл буюу жүжиг үзэж байгаа хүүхдүүд жүжигчидтэй хамт хөгжин баясаж инээж дуулж бүжиглэдэг сонирхолтой жүжгийг үзсэн хүүхэд бүхэн амттанаар дүүрэн “ХҮҮХДИЙН БАЯРЫН БЭЛЭГ”-ээ давхар авах бөгөөд сурагчдын амралт эхэлж байгаа энэ үед МҮЭСТО-нд тогтмол хичээллэдэг 20 гаруй төрлийн сургалтанд 20 хувийн хөнгөлөлттэй суралцах “Эрхийн бичиг” ч энэхүү тоглолтын тасалбарт дагалдах юм. Бэлэгтэй+урамшуулалтай “ЗҮГГҮЙ ШӨМБӨӨЛЭЙ” жүжгийн тасалбарыг МҮЭСТО-ны кассаар болон ticket.mn, Ноён зууч 1900-1950, UB лавлах 1900-1617, Монгол лавлах 1900-1951 дугаараар захиалаад гэртээ хүргүүлэх боломжтой.
Илүү дэлгэрэнгүйг 8000-0953, 9988-5060 дугаараас лавлаарай!

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
