Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас “Бизнесийн зөвлөх үйлчилгээ” уулзалт, хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 23-нд ХХААХҮЯ-ны хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцох уулзалт, хэлэлцүүлгээр бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд ямар асуудал тулгарч байна, түүнийг хэрхэн шийдэх, төрөс энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагыг яаж дэмжих, хамтран ажиллах талаар хэлэлцэж ярилцана. Тодруулбал,ЖДҮ эрхлэгчдэд үзүүлж буй бизнесийн зөвлөх үйлчилгээний өнөөгийн байдал, менежментийн зөвлөх үйлчилгээний хөгжил, олон улсын туршлага, Монгол Улсын зөвлөх үйлчилгээний салбарын асуудал, зөвлөх үйлчилгээний цар хүрээ, үр өгөөжийг дээшлүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зөвлөх үйлчилгээний хэрэгцээ шаардлага зэрэг сэдвээр ХХААХҮЯ, МҮХАҮТ, Монголын менежментийн зөвлөхүүдийн институт, Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо, Хөгжлийн шийдэл ТББ-ын төлөөллүүд илтгэл, танилцуулга хийх юм.
Уг уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулснаар Монголд үйл ажиллагаа явуулж буй бизнесийн зөвлөх үйлчилгээг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэхэд туслалцаа үзүүлж, харилцан мэдээлэл солилцож, туршлага судлах ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна.
Монгол Улсын бизнес регистрийн санд бүртгэлтэй 75585 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 77 хувь буюу 60330 аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэр эрхлэгч байна. Шинээр бизнес эрхлэх хүсэл сонирхолтой иргэд, бизнесийн санаа шийдэлтэй гарааны компани, өрхийн үйлдвэрлэгч олон бий. Эдгээр аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүст юун түрүүнд зах зээлээ танин мэдэх, тандан судлах, боломжийг эрж хайхад нь бизнесийн зөвлөх үйлчилгээ хамгийн том туслалцаа гэж олон улсад үнэлэгддэг.
Тиймээс ч санхүүгийн бус дэмжлэг буюу бизнесийн зөвлөх үйлчилгээ хүч төрөн хөгжиж, зах зээлд эрэлттэй байгаа юм. Зөвлөх үйлчилгээ авахын хэрээр бизнес нь илүү үр ашигтай, хэмнэлттэй, өсөлттэй байж, компани нь өргөжин хөгжиж буй жишээ олон байна. Ийнхүү өдөр ирэх тусам бизнес эрхлэгчид сайн төсөл, стратегийн төлөвлөлт, маркетингийн төлөвлөгөө, санхүүгийн болон хүний нөөцийн бодлоготой байх нь зүйтэй гэдгийг ойлгон, олон улсын жишиг, дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулахыг эрмэлзэх болжээ.

55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
