Капитал банкаараа дамжуулан татвар төлөгчдийн мөнгийг хүүлсэн УИХ-ын гишүүн Б.Ундармаа сэтгүүлч Б.Отгоноос мэдээллээ устгуулах талаар найз нөхдөөр нь дамжуулж гуйсныг тэрээр олон нийтэд дэлгэжээ…
Та бүхнийг мөнгөөр хэмждэг юм байна Харин би таниас өөр л дөө !!!
Б. Ундармаа гишүүн ээ!!!!
рмаа хувийн “Капитал” банкаараа дамжуулан элдэв сангуудын /татвар төлөгчдийн мөнгө/-ийг хүүлсэн хэргийг би олон нийтэд хүргэсэн.Энэ мэдээллийн дараа миний найз нөхөд, ангийн хүүхдүүдээр дамжуулан “- Наад мэдээллээ устгачих!!! Битгий дахиж бичээч!! Мөнгө төгрөг өгье!!!” гэх мэтээр хэлүүлэх боллоо. Уулзья гэсэн найзынхаа урилгыг хүлээж авсандаа, утсаар залгасан найзынхаа дуудлагыг авсандаа харамсч сууна. Таниас болж гэмгүй сайхан явдаг хүмүүстэйгээ ч дахиж уулзахааргүй болох жишээтэй.
Мөнгөөр худалдаж болохгүй, хэмжиж бүр болохгүй зүйл гэж байдаг юм шүү. Сэтгүүлчийн хувьд нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёс зүй надад бий.Мөнгө хэрэгтэй ч түүнийг зөв, шударгаар, өөрийнхөө хөдөлмөрөөр олох ёстой л доо. Үйлийн үрд итгэж явдаг билээ би. Өврөөс нь чихэр горьдох үрдээ өгөх амттан байтугай аяга бантанг нь цадтал идүүлж чадахгүй “ажил, орлогогүй” ядуусаас “дээрэмдсэн” мөнгө чинь миний хоолойгоор үнэндээ давахгүй ээ!!! Таны банкаар дамжсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-ийн 7,6 тэрбум төгрөг эзэндээ очсон бол нэг ч гэсэн ядуу өрхийн амьдрал өөрчлөгдөх байлаа. Гэвч тэр мөнгийг та замаас нь “дээрэмдсэн”. Ядаж эмэгтэй хүний хувьд та хоол тэжээлийн дутагдлаас хөхөнд нь сүү байхгүй, угжих ч сүү олдохгүй ядуу ээжийн зовлонг мэдэхгүй гэж үү!! Хэрэв мэдэхгүй бол Нийслэлийн хамгийн их ядууралтай Сонгинохайрхан дүүргийн иргэдийг төлөөх эрх танд байхгүй !!!!! Та миний баримтыг үгүйсгэж даан ч чадахгүй л дээ!!! Хэдэн халтар төгрөгөөр худалдагдахгүй сэтгүүлч бас байдгийг мэдэж ав!!!! Дахиж намайг судлах, миний найз нөхдийг олж илрүүлэх шаардлага байхгүй!!! Би таны хувийн орон зайд нэвтрээгүй.Ард түмнийг төлөөлөх эрхийг чинь хөндөж байна!!!!! Ингэж төр түшихгүй ээ!!!!
Сэтгүүлч Баасанжавын Отгон

55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
