Өнгөрөгч онд “Монголиан Артизан Чийзмэйкерс Юнион” ХХК-ний хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах бяслагны MACU үйлдвэрийн үйл ажиллагаатай Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн дарга Н.Дорждулам болон холбогдох мэргэжилтнүүд, мөн дүүргийн Эдийн Засаг Төлөвлөлтийн Хэлтэсийн Төсөл Хөтөлбөрүүдийн Төлөвлөлт Хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Ч.Алтанцэцэг нар танилцаж, үйлдвэрийн газарт ажиллаа.
Хан-Уулийн брэнд бүтээгдэхүүн бий болгох ажлын хүрээнд төдийгүй дэлхийн зах зээлд Монгол брэнд бүтээгдэхүүн гаргах өндөр ач холбогдолтой энэхүү хамтын ажиллагааны дүнд бий болсон бяслагны үйлдвэр бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргахад бэлэн болсон байна.

Зөвхөн нэг үйлдвэрээр үйл ажиллагаагаа хязгаарлах биш нийт 100 үйлдвэрийг Монголын хөрсөнд нутагшуулсанаар мал бүхий иргэдийн орлого нэмэгдэж, сүү сүүн бүтээгдэхүүний үр шимийг хүртэн өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх томоохон боломжыг малчин өрхөд олгож буй хэтийн зорилт биелэлээ олж эхэлжээ.
Тухайлбал Завхан, Өмнөговь зэрэг аймгуудаас 4 иргэн бяслагны үйлдвэрт ажиллаж, технологийн арга барилыг эзэмшин аймагтаа ээлжит үйлдвэрийг барихаар бэлтгэгдэж байна. Мөн түүхий эд болох сүүгээ тогтмол нийлүүлсэнээр нэг Монгол малчин өрх жилдээ 8100 долларын орлоготой болж чадаж байна.
Олон улсын стандартад нийцсэн тус үйлдвэрийн үйл ажиллагаа ийнхүү үр дүнтэй, амжилттай явагдаж байгаа бөгөөд бяслаг хийх арга барилд суралцан цаашид үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бие даан өргөжүүлэх хүсэлтэй мал бүхий иргэдэд үйлдвэрийн үүд хаалга нээлттэй байгаа гэдгийг мэргэжилтнүүдийн зүгээс онцолж байсан юм.

Өнөөдрийн уулзалтаар цаашид шийдвэрлэх шаардлагатай олон ажил байгаа тул төрийн байгууллага болон хамтын ажиллагааны хүрээнд хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг талуудын зүгээс хэлэлцлээ.
МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭСЭН БЯСЛАГ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРАХАД БЭЛЭН БОЛЛОО …

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
