Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны гишүүн сайтуудын “Like” цэнгүүн энэ сарын 13-нд боллоо.
Уг цэнгүүнд тус холбооны Bolod.mn, Zaluu.com, Paparatsi.mn, Arslan.mn, Unen.mn, Info.mn, Zuv.mn, Ehlel.mn, Tur.mn amjilt.com, jirgee.mn, updown.mn зэрэг 100 гаруй цахим сайтын төлөөлөл оролцсон юм.
МҮСХНХ-оос 2018 онд өөрийн амжилт бүтээлээр олноо манлайлсан С.Отгонбаяр, Ц.Алдармаа, Т.Бүдээхүү, О.Ачиймаа, Х.Соёл-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын сэтгүүлчдийг “Цахим сэтгүүл зүйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж урамшуулсан бол “Цахим технологийн тэргүүний ажилтан”-аар С.Даваасүрэн, Ж.Шижир нарыг шагналаа.Харин “Цахим маркетингийн тэргүүний ажилтан”-аар С.Чулуунтогтох, Г.Эрдэнэтуяа нар тус тус тодорсон юм.
Түүнчлэн “Барилгын Хөгжлийн Төв”-ийн нэрэмжит шагналаар “Онлайн Хүрээ” ХХК-ий программист Ж.Алдар, мөн тус төвийн Баярын бичгээр “Zaluu.com” сайтын сэтгүүлч н.Батчимэгийг шагналаа.
Мөн “Зам Тээврийн Хөгжлийн Яам”-ны Хүндэт Жуух бичгээр Paparatsi.mn сайтын захирал Н.Болорцэцэг, Shuurhai.mn сайтын захирал Д.Нэргүй, Vipzuuch.mn сайтын захирал Б.Батболд нар шагнагдлаа.
Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо нь өнгөрсөн 2017 оноос “LIKE” цомыг уламжлал болгон гардуулж, шилдгүүдээ тодруулж байгаа билээ.
2018 оны шилдгийн шилдэг “Like” цомын эзэд:
-Control.mn сайт “Шилдэг нэвтрүүлэг-2018”
-Tur.mn сайт “Шилдэг менежмент-2018”
-Arslan.mn сайт “Оны шилдэг лайв-2018”
-Paparatsi.mn сайт “Шилдэг сэтгүүл-2018”
-Inet.mn сайт “Шилдэг фото-2018”
-Dundgovi.mn сайт “Шилдэг орон нутгийн сайт”
– Ehlel.com сайт “Шилдэг бизнес сайт 2018”
-“Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Нямаа “Шилдэг хүмүүнлэгийн элч-2018” шагналаар тус тус шагнагдлаа.
Шилдэг сайтуудаар:
-“Fact.mn” сайт /захирал Б.Мөнхзул/
-“Info.mn” сайт /захирал Ц.Алдармаа/
-“Unen.mn” сайт /захирал М.Даваадаш/
-“Updown.mn” сайт /захирал С.Даваасүрэн/
-“Zuv.mn” сайт /захирал Г.Долгорсүрэн/
Ийнхүү Монголын цахим сэтгүүл зүйн хөгжлийн түүчээ болсон залуус амжилт бүтээл, алдаа оноогоо хуваалцан нэгэн үдшийг аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөлөө.
Энэхүү “Like” цэнгүүнд “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, “Номин талст” хамтлагийн дуучин СТА Т.Дэлгэрмөрөн, Дуучин СТА П.Идэржавхлан, СТА Б.Баяржаргал, “Чоно” хамтлаг, дуучин Naki болон Бичүү, A-Cool, Гитар уйлуулагч О.Гантулга, “Ub nigth” хамтлаг, Дуучин “Cитиман”, “MC Collection” хамтлагийн дуучин, рэппер MB зэрэг олон уран бүтээлчид ая дуугаа өргөсөн билээ.

55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
