Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мал төллөлт 50 гаруй хувьтай, хөдөө аж ахуй салбарын ажил эрчимтэй өрнөж буй энэ үед /2019.05.03/ Сүхбаатар аймагт ажиллаж байна. Тус аймгийн Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар хамтран “Ашиг шим өндөртэй эрүүл мал, эклогийн цэвэр эрүүл хүнс үйлдвэрлэгчдээрээ дэлхийд танигдана” зорилгын хүрээнд Хүнс хөдөө аж ахуйн салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ХөҮБХЗГ-ийн Б.Батхүү, ХҮБХЗГ-ийн дарга Т.Гантогтох, ЖДҮХБХЗГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, ЖДҮХС-ийн захирал Б.Батцэцэг, Сүхбаатар аймгийн удирдлагууд оролцов.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг олон нийтэд таниулах, үндэсний болон олон улсын төсөл хөтөлбөрийн хэрэгжилт явц, төмс хүнсний ногооны хортон шавьжтай хэрхэн тэмцэх, мал сүргийг эрүүлжүүлэх чиглэлээр мэдээллийг олон нийтэд хүргэсэн юм. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, хөдөө аж ахуйн газар тариалангийн зориулалттай бага дунд оврын трактор, тоног төхөөрөмж, мал угаалгын баннийг гардуулан өгсөн юм. Энэхүү нээлтийн хаалганы өдөрлөгийн үеэр үндэсний үйлдвэрлэгч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж, мал эмнэлгийн эмч мэргэжилтнүүд зөвлөмж зөвлөгөө өгч буйтай ХХААХҮ-ийн сайд танилцаж тэдний санал бодлыг сонссон юм.
Сүхбаатар аймагт энэ хавар 13 сумын 67 багийн 7770 малчин өрхөд нийт 3704,6 мянган толгой мал хаваржиж байна. Нийт өрхийн 93,0 хувь, малын 91,2 хувь нь өөрийн орон нутагтаа өвөлжиж, хаваржсан. Увс, Ховд, Төв, Хэнтий, Дорноговь аймаг, Улаанбаатар хот, Багануур дүүргийн 49 өрхийн 19,9 мянган мал отроор өвөлжиж хаваржсан. Энэ онд 1633,3 мянган эх мал төллөхөөс 5-р сарын 1-ны байдлаар 71,2 хувь буюу 1163,8 мянган мал төллөж 1168,1 мянган төл гарч 96,4 хувийн бойжилттой буюу 1126,8 мянган төл мал бойжуулаад байна. Мал төллөлтийн хувь бог малд 77,4-80,0 хувь, бод малд 22,0 -36,7 хувьтай, ингэ төллөлт харьцангуй бага байна. Мал төллөлт Сүхбаатар суманд хамгийн их буюу 82,7 хувьтай, Түмэнцогт суманд хамгийн бага буюу 43,8 хувьтай байна.
Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг угтсан бүтээлч ажлыг өрнүүлж Тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн, сургалтыг УХЭШХ-тэй хамтран зохион байгуулж төмс, хүнсний ногоо, үр тариа, тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх зорилт тавиад ажиллаж байна. Сүхбаатар сумын Найрын дэнж дэх 13 га-гийн усалгаатай талбайг ашиглалтад бүрэн оруулах бэлтгэлийг хангаж ХХААХҮЯ-ны хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн 50 морины хүчин чадалтай дунд оврын трактор, тоног төхөөрөмж болон хөнгөлттэй зээлийн нөхцөлөөр авсан 120,0 м2 бүхий нийлэг хальсан 6 хүлэмжийг татан авч 25.0 га-гийн услалтын системийг ТЭДС-аас авах гэрээ хийсэн. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар усалгаатай талбайг хашаажуулах 20,0 сая төгрөгийн тендер зарлах эрхийг Сүхбаатар суманд шилжүүлж, 200 тн-ийн багтаамжтай хүнсний ногооны механикжсан зоорины тендерийг зарлаж үнэлэх шатанд байна. Энэ жил 68 га-д төмс, 33,7 га-д хүнсний ногоо, 10,0 мянган га-д улаан буудай, тэжээлийн ургамал тариалах юм.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
