Оны эхний 29.7 сая эх малын 69.1 хувь буюу 20.0 сая 539.9 мянган хээлтэгч төллөж 20.0 сая 112.5 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 98.3 хувьтай байна. Аймгаар авч үзвэл мал төллөлт: Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгууд 70-иас дээш хувьтай байна.
Том малын зүй бусын хорогдол 494.0 мянга болж оны эхний нийт малын 0.74 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс, Ховд аймгууд оны эхний нийт малын 3-аас илүү хувийг эзэлж байна.
Цаг агаар, ургамлын ургалтын байдал
13-нд Говь-Алтай аймгийн Алтай, Тонхил, Шарга, 15-нд Өмнөговь аймгийн Манлай, 15-нд Сүхбаатар аймаг, 16-нд Говь-Алтай аймгийн Бугат сумдад салхи 28-34 м/с гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн.
15-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-21.0 мм бороо, нойтон цас орсноос хамгийн их нь Хэнтийн Дадалд 21.0 мм, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Улаан-Уул, Чандмань-Өндөр, Хатгал, Тариалан, Эрдэнэбулган, Архангайн Цэцэрлэг, Эрдэнэтэд 5.0-10.0 мм орсон байна.
16-нд Булган, Орхон, Хөвсгөл аймгийн нутгаар цас орж, Дархан-Уул аймгийн нутгаар шороон шуурга шуурсан.
Бэлчээрийн ургамал ургалтын байдал 5 дугаар сарын 10-ны байдлаар Булган, Дархан-Уул, Дорнод, Өмнөговийн ихэнх, Ховд, Хөвсгөл, Сэлэнгийн зарим нутгаар буюу 30 хувьд сайн, Увс, Архангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дундговийн зарим, Баянхонгор, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаар буюу 30 хувьд дунд, бусад 40 хувьд муу буюу ургамал цухуйсан боловч ургалт муу ургамлын ихэнх хэсэг гандаж шарласан, мал бэлчээх боломжгүй байна.
Урьдчилсан мэдээ: Өнөө, маргаашдаа баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж, зам, даваа, гүвээ хаагдах нөхцөл бүрдэхийг онцгойлон анхааруулж байна.
18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгаар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 18-20-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр дулаарна.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
