Засгийн газрын өнөөдөр /2019-05-29/-ийн хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой оруулсан асуудлыг хэлэлцээд мөнгөн тэтгэмж авахаар хүсэлтээ гаргаж, судалгаанд хамрагдсан нэг сая хүүхдэд олгох шийдвэр гаргалаа.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2019 оны эхний таван сарын байдлаар нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд олгож байгаа юм.
УИХ-ын “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 2018 оны 40 дүгээр тогтоолын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагаар дамжуулан хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхийн судалгааг өнгөрсөн онд зохион байгуулсан.
Мөн Ерөнхйи сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлж, хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгөн тэтгэмжийг олгох үүрэг, чиглэлийг өгсөн билээ. Энэ үүргийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүсэлтээ илэрхийлж, судалгаанд хамрагдсан өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүллээ.
Иймд Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлж, судалгаанд хамрагдсан, Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, амьжиргааны түвшин нь 670 ба түүнээс доогуур оноотой үнэлэгдсэн өрхийн нэг сая хүүхдэд энэ оны зургадугаар сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгийг олгохоор боллоо.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
