Манай улсын 2018 оны мал тооллогын дүнгээр мал сүрэг 66.5 сая толгойд хүрч өмнөх онтой харьцуулахад 240.0 мянган толгой буюу 0.4 хувиар өссөн. Үүнээс адуун сүрэг 3940.0 мянгаар тоологдсон нь 2017 онтой харьцуулахад 5.9 хувиар тоо толгойн нэмэгдсэн. Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор 2018-2019 оны өвөл 18.0 орчим сая толгой малыг төхөөрч мах, түүхий эдийг бэлтгэсэн үүний 70 гаруй хувийг уламжлалт гар нядалгааны аргаар бэлтгэсэн бол үйлдвэрийн аргаар бэлтгэж байгаа малын тоо харьцангуй бага байна.
.jpg)
.jpg)
.jpg)
Уламжлалт аргаар мал төхөөрөх үед үүсдэг механик гэмтлээс шалтгаалж, стандартын шаардлага хангахгүй адууны шир “Эмээлт” захын түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн агуулахад их хэмжээгээр хуримтлагдсан, эдгээрийг боловсруулах үйлдвэрүүд авахгүйн улмаас дотоодод зах зээлийн эргэлтэд оруулж чадахгүй нөхцөл үүсээд байгаа учраас адууны шир хаягдал болж байгаа тухай бизнес эрхлэгчид холбогдох байгууллагуудад асуудлыг тавьсан.
Арьс ширний үйлдвэрүүд жилдээ 30.0 орчим сая ширхэг хонь ямаа, үхэр, адуу, тэмээний арьс, ширэнд анх шатны 4.0 орчим сая ширхэгийг гүн боловсруулах хүчин чадалтай. Гэвч технологийн доогуур түвшин, мал төхөөрөх үеийн арьс ширний механик гэмтлээс шалтгаалж үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглах боломжгүй байна. Жилд стандартын шаардлага хангасан 30.0-40.0 мянган ширхэг адууны ширээр төрөл бүрийн гутал үйлдвэрлэдэг. Үйлдвэрүүд малыг уламжлалт гар аргаар төхөөрөх үеийн исгэлтийн гэмтэлтэй холбоотойгоор адууны ширийг худалдан авахгүй байгаа, мөн механик гэмтэлтэй ширийг үйлдвэрийн аргаар боловсруулах технологи дутагдалтайгаас олон мянган адууны шир “Эмээлт” зах дээр хуримтлагдаж, дотоодын худалдан авалт зогсоод байна.
Түүхий эдийн “Эмээлт” зах дээр байгаа 600.0 мянган ширхэг адууны ширний стандартад нийцсэн хэсгийг дотоодын арьс ширний үйлдвэрийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулах, мөн стандартын шаардлага хангаагүй адууны ширийг дэл сүүлгүйгээр Хөдөө Аж Ахуйн Биржээр дамжуулан бүртгэлжүүлэн арилжих ажлыг зохион байгуулахаар Засгийн газрын 191 дүгээр тогтоол баталсан.
Уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэд хэдэн аж ахуйн нэгж адууны боловсруулаагүй шир экспортлох хүсэлтээ Хөдөө аж ахуйн биржид ирүүлээд байна.
Хөдөө аж ахуйн бирж нь боловсруулаагүй адууны ширийг бүртгэлжүүлэх зорилгоор “Их зам транс” ХХК-ийн компанийн агуулахад итгэмжлэл олгож, байнгын гишүүн хөдөө аж ахуйн брокерын компаниудаар зуучлуулан 30 гаруй мянган адууны ширийг Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оруулаад байна.
“ИХ ЗАМ ТРАНС “ ХХК-ний агуулахад 170 гаруй мянган адууны шир сүүлийн жилүүдэд хуримтлагдсан байсан. Мөн 40 гаруй мянган адууны ширийг угааж ангилсан. Үүнээс 15 гаруй мянган адууны ширийг экспортлоод байна .
Адууны ширний стандартад нийцсэн хэсгийг дотоодын арьс ширний үйлдвэрийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулах боломжтойг тус компанийн удирдлагууд ярьж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
