Нийслэлийн иргэдэд 50 тонн шинэ махыг хямд үнээр худалдааллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран “Мах, хүнсний ногоо, цагаан идээ-2019” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа. Тус үзэсгэлэн худалдааг Хан-Уул дүүргийн “Лавай” төвийн “Лавай” хүнсний худалдааны төвд зохион байгуулж, нийслэлийн иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсээр хангаж, зах зээлийн доод үнээр бүтээгдэхүүнийг худалдааллаа. Үзэсгэлэн худалдаа нь малчид, хоршоодыг зах зээлд оролцох боломжийг нь бүрдүүлж, дотоодын үйлдвэрийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой байлаа.


Нийслэлийн хэрэглэгчдийг дундын шат дамжлагагүй, хямд хүнсээр ханган ажилласан уг үзэсгэлэн худалдаанд нийт 22 хоршоо, 21 малчин болон иргэн, 11 хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч нэгжүүд оролцлоо. Тухайлбал, Архангай, Сүхбаатар, Хэнтий, Баянхонгор, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Өмнөговь, Завхан, Дархан, Увс, Хөвсгөл аймгуудаас иргэд, хоршоод ирж оролцсон юм. Үзэсгэлэн худалдааны 5 хоногийн туршид нийслэлийн иргэдэд 50 тонн шинэ мах худалдаалсан юм. Үнэ ханшийн хувьд үхрийн ястай махыг 8500, цул 9000-9500, хонины махыг бүтнээр нь 6500, жижиглэнгээр 7500, адууны мах 7000-7500, ямааны мах 6500-7500 төгрөгөөр тус тус борлуулсан.
Цаашид уг үзэсгэлэн худалдааг 10, 11-р сард үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба давтамжтайгаар зохион байгуулснаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлийг багасгах, эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн зохиойн байгуулагчдын зүгээс үзэж байна.
Гарал үүсэл нь баталгаажсан, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн махыг зах зээлийн бодит үнээр буюу ченжийн оролцоогүйгээр борлуулж байгаад иргэд талархаж байлаа. Хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан мах худалдан авах боломжийг бүрдүүлсэн бүртгэлийн системийг Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн санхүүжилтээр Малын эмнэлгийн ерөнхий газар, Дижитал медик компани, Юнител групп хамтран хэрэгжүүүлснээ энэ үеэр мөн хэрэглэгчдэд танилцууллаа. Гар утасны аппликейшн ашиглан худалдан авах махныхаа гарал үүсэл, эрүүл ахуйн баталгаатайтай танилцаж болох энэхүү системийг өнгөрөгч 2017 онд Архангай аймгийн хоёр суманд туршиж, хэрэгжүүлсэн бөгөөд энэ онд 6 аймгийн 15 суманд хэрэгжүүлж байна.
.jpg)

ХХААХҮЯам зөвхөн махны өргөтгөсөн, төвлөрсөн худалдаа бус хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг ADRA, “Монгол ногоо төсөл”-ийн тариалан эрхлэгчтэй хамтарч зохион байгуулсан. Нийтдээ 25 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үзэсгэлэн худалдааны үеэр худалдаалсан. 8 тонн хүнсний ногоо, 195 ширхэг бүтээгдэхүүнийг энэ үеэр борлуулсан юм. Түүнээс гадна, Цагаан идээ, жимс жимсгэнэ, арвайн гурил, зөгийн балаар 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр аж ахуйн нэгж, иргэд үзэсгэлэн худалдаанд амжиллтай оролцож бүтээгдэхүүнээ борлуулсан байна.
.jpg)
ХХААХҮЯам, Хөдөө аж ахуйн биржээс махны үнийг бууруулах шат дараатай ажлууд хийж, хэрэгжүүлж байгаа бөгөөд ирэх 10 сард махны өргөтгөсөн худалдааг Төв аймагт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн 11-р сарын дундуур Идэш арга хэмжээг нийслэл хотноо зохион байгуулах юм.

Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Өнөөдөр шарагчин үхэр өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
