Нийслэлийн Амгалан амаржих газрын эх баригч, эмч нар энэ сарын 7-нд УГТЭ-ийн Мэдрэлийн тасгийн эмч, мэргэжилтнүүд болон мэдээгүйжүүлэгийн эмч нарын багтай хамтран тархины хорт хавдартай эхийг кесарево мэс заслаар эсэн мэнд амаржуулсан байна.
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн, 36 настай Ц.Уугансарнай жирэмсний найман сартай байхдаа тархины хавдартай болох нь оношлогдож, улмаар тус амаржих газрын хяналтанд байж 2.200 кг хүүгээ эсэн мэнд өлгийдөн авчээ.
Уг хавдрын эмчилгээг Монголд хийх боломжгүй бөгөөд гадаадад мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай тул тухайн эхийн эмчилгээнд хувь нэмэр болох зорилгоор Амгалан амаржих газрын хамт олон сайн үйлсийн аяныг өрнүүлсэн байна.
Сайн үйлсийн аяны хүрээнд нийт тасаг, хамт олон идэвхитэй оролцсон бөгөөд тус хандивыг Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд удирдлагын багийн гишүүдийн хамт гардуулж өгчээ.
Эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд Ц.Уугансарнай тус амаржих газрын тусламж, үйлчилгээ болон эх, нярайд тавих эмч, мэргэжилтнүүдийн хүнлэг сэтгэл, хичээл зүтгэлийг ихээхэн үнэлж, эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлсэн байна. Тэрбээр амаржих газарт 10 хоноод өчигдөр эмнэлгээс гарсан аж.
Тархины хавдартай эхийг эсэн мэнд амаржуулж, хандивын аян өрнүүлжээ
2019 оны 10-р сарын 18 өдөр, 10 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
