Бизнесийн салбарт олон жилийн турш тогтвортой, амжилттай ажиллаж, менежмент технологийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийсэн, ажлын байрыг нэмэгдүүлэн ажилласан төдийгүй шинэлэг оновчтой шийдэл нэвтрүүлэн үйлдвэрлэлийн бүтээмж, технологийн дэвшилд гаргасан ололт амжилтыг өндрөөр үнэлж “Өгөөж-Чихэр боов” компанийг МҮХАҮТ-аас 23 дахь жилдээ зохион байгуулж буй “Энтрепренёр” ёслолын арга хэмжээн дээр 2019 оны “Онцлох аж ахуйн нэгж”-ээр тодруулан Монгол улсын баялгийг бүтээгч-бизнес эрхлэгчдийн дээд шагнал “Мөнгөн меркури” олголоо. Тус “Өгөөж-Чихэр боов” компани “Хүрэл меркури”-гээр 3 удаа, “Мөнгөн меркури”-гээр 8 удаа шагнагдаж байсан ба “Алтан меркури” буюу “Гран При”-г 3 дахь удаагаа хүртэж байгаа ажээ.
Дашрамд сонирхуулахад “Өгөөж-Чихэр боов” компани нь хэрэглэгчдийн өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилгоор техник, технологио шинэчлэх бодлого баримтлан ажилласнаар сүүлийн 10 гаруй жил дэлхийн хамгийн хөгжингүй орнуудад ашиглагдаж буй Япон, Голланд, Итали, Герман, Австри, Швейцарийн нарийн боовны иж бүрэн автомат шугам, жигнэгч пийшингүүдийг суурилуулж, стандартын шаардлагад бүрэн нийцсэн амт, чанар бүхий эрүүл, найдвартай нарийн боов, жигнэмэг, талх, талхан бүтээгдэхүүн, үрлэн ба зөөлөн чихэр үйлдвэрлэж байна. 83 жилийн түүхтэй МУ-ын хүнсний ууган үйлдвэрийн хувьд технологийн бүх процесс тогтворжин, улсын болон байгууллагын стандартыг мөрдөж ажилладаг ба технологийн шат дамжлага бүрт нь химийн болон микробиологийн лабораториор иж бүрэн хяналт тавьж, бэлэн бүтээгдэхүүнээ дүүрэг, нийслэл, улсын хяналтын байгууллага, лабораторийн шинжилгээнд улирал бүр хамруулж дүгнэлт гаргуулан ажиллаж байна. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд бүгд улсын стандартын шаардлагыг бүрэн хангасныг гэрчлэх стандартын тохирлын тэмдэгтэй ба 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийслэлийн хэрэглэгчдийн хэрэгцээний гурилан бүтээгдэхүүний 70 гаруй хувийг хангаж байна. Мөн 60 гаруй хувь нь Монгол Улсын Оюуны өмчийн газраас олгодог шинэ бүтээлийн болон шинэ загварын патенттай ажээ.
Энэ жил тус компани мөн МҮХАҮТ-ээс зохион байгуулсан “Улаанбаатар түншлэл” олон улсын үзэсгэлэнд Өнхрүүш брэндээ сурталчлан оролцож “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн шилдэг бүтээгдэхүүн”-ий шагнал хүртсэн.
Иймд ямар ч цаг үе нийгэмд төрөл бүрийн нарийн боовны үйлдвэрлэлийг тасралтгүй тогтвортой, бүр өсөлттэйгээр хөгжүүлэн хүн амыг хүнсээр хангах үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
