XVII жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн “Ханш нээх өдөр” нь 2020.04.04-ний өдөр буюу Билгийн тооллын 11, хаврын дунд шарагчин туулай сарын есөн улаан улаагчин үхэр өдөр тохиож байна
Ханш нээх өдөр нь хаврын дунд сараас хаврын сүүл сарын хоорондох хугацаа буюу өвлийн туйлын 108 хоногийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, ханш нээх өдөр нь хаврын уур орох өдрийн өмнөх арван таван хоногийг хэлдэг.
Хаврын дунд сарын энэ өдөр ханш нээхэд ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливааа мьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг учиртай. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Тиймээс Монголчууд энэ өдөр БУЯН ХИЙЖ, НОМ ХУРУУЛСНААР хийсэн буян арвижин дэлгэрэх эрүүл саруул эд баялгаар арвин байна гэж бэлэгшээдэг аж.

Иймээс “Улаанбаатар буян” ХХК-ийн хамт олон “Ханш нээх өдөр” буяны төвүүддээ иргэдийг цуглуулж бөөгнөрөл үүсгэхгүйгээр ЦАХИМ хэлбэрээр дараах арга хэмжээг зохион байгуулж байна.
| Байршил: | Хөтөлбөр: |
| Баруун Буяны төв цогцолбор /Чандарлан оршоох/ | • Оройн ерөөл хурах /10:00 – 16:00/ • Цахим хэлбэрээр эргэлтийн үйлчилгээ үзүүлэх |
| Зүүн Буяны төв цогцолбор /Чандарлан оршоох/ | • Оройн ерөөл хурах /10:00 – 13:00/ • Чогчин / 13:30 – 16:00/ • Цахим хэлбэрээр эргэлтийн үйлчилгээ үзүүлэх |
| Дурсгалы нцэцэрлэгт хүрээлэн | Цахим хэлбэрээр эргэлтийн үйлчилгээ үзүүлэх |
| Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн | Цахим хэлбэрээр эргэлтийн үйлчилгээ үзүүлэх |
Ханш нээх өдөр “Улаанбаатар буян” ХХК нь цогцолборууд дээрээ бурхан болоочийн эргэлтийн үйлчилгээг #Фэйсбүүк_Чатбот ашиглан цахим хэлбэрээр үзүүлэн буян үйлдэхээр бэлдэж байна.
Та цахим хэлбэрээр эргэлтийн үйлчилгээ захиалахыг хүсвэл
http://m.me/ulaanbaatarbuyan линкээр орж захиалгаа өгөх боломжтой юм байна.
Дэлхий нийтээрээ дижитал тусгаарлалтад байгаа энэ цаг мөчид хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийг эрхэмлэж, цаг хугацааг нь хэмнэсэн цахим шийдэл санал болгох нь хамгийн зөв алхам юм.
Хорио цээрийн үед гэрээсээ гарахгүй байж, халдвар эрсдэлээс өөрийгөө найдвартай хамгаалж, гэртээ тав тухтай байх боломж бүрдүүлцгээе.

55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
