Хотол төгс хэмээх Төмөр Хулгана жилийн хаврын дунд сарын шинийн 3-ны Дашнямтай билэгт сайн өдөр буюу 3 дугаар сарын 27-нд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэн, 100 насын насалж байгаа Жанлавын Нямдарь гуайд энх тунх урт удаан наслахыг ерөөж, хүндэтгэл үзүүлэв.
Б.Нямдарь гуай 1920 онд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутаг Номгон Зүлэгтий гэдэг газар малчин ард Батбуянгийн хоёр дахь хүү болон төрж гурван жаран, хоёр зууныг үзэж улс орныхоо түүхэн хөгжлийн гэрч болон аз жаргалтай амьдарч буй буянтай буурал билээ.
Нямдарь гуай 1939 онд Төв аймгийн Эрдэнэсант сумын хоршооны ноос бэлтгэлийн нягтлан бодогчоос эхэлж эсгий эсгий гутлын үйлдвэр, ноосны нэгдэлд 25 жил ажилласан манай хөнгөн үйлдвэрийн салбарын хүндтэй ахмад ажилтан юм. Үүний зэрэгцээ тэрээр Ардын цэргийн алба, Өвөрхангай аймгийн намын хороо, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл, Намын төв хороонд удирдах албан тушаалд удирдлага, хамт олныхоо итгэлийг хүлээж, даалгаж хариуцуулсан ажил бүрийг хариуцлагатай, санаачилгатай, үр дүнтэй гүйцэтгэж иржээ.
Хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан Б.Нямдарь гуай өөрийнхөө туулж өнгөрүүлсэн замнал, ажил, амьдралын мөчлөг бүрийг түүхэн цаг үеүүдтэй нь уялдуулан он, сартай нь маш тодорхой ярьсан юм.
Тэрээр өндөр өвөөгийн хийж бүтээсэн ажил үйлсээс гадна 7 настайдаа уйгаржин монгол бичиг бие дааж сурснаас боловсролтой хүн болох гараагаа эхэлж сумын бага сургууль, нягтлан бодогчийн дамжаанд улмаар цэргийн ерөнхий сургууль, намын дотоод гадаадын дээд сургуульд суралцаж өөрийгөө хөгжүүлж байсан үйл явц нь сонирхолтой байсан юм.
Тэрээр өндөр сайхан нас, саруул ухаанд нөлөө үзүүлсэн хүчин зүйлсийнх нь талаар хэлэхдээ:
“Миний сайхан насалж байгаа нь Төрийн минь сүлд өршөөж, түмэн олон маань дэмжиж байдгийн ач буян.Намайг эрүүл саруул хүү болгон төрүүлж өсгөсөн ижий, аав хоёртоо баярлаж явдаг.
-Би 6, 7 настай бага балчир үеэсээ хар бор ажилд нухлагдсан, 16 нас хүрмэгцээ аавыгаа дагаж адуунд явна, өвлийн жавраар нүцгэн гараараа хүйтэн уурга барихаар гар хайраад байна гэхээр аав ”гараа бутны өмнөх элсээр үрчих гэдэг байсан, элсээр үрсний дараа гар халуу оргиод ирдэг байлаа. Төд удалгүй, нутаг усныхан маань намайг “16 настай ч Угтаалын хэцийн “зэгсэн уургач хүү” гэх болсон. Ер нь аавтай хууч хөөрч байгаа хөдөөгийн сайхан өвгөдийн яриаг багаасаа сонсох дуртай, том хүний үг чагнаад гарч малаа хар гэж “хөөсөн” ч эргэж орж ирээд тэр сонирхолтой ярианд нь биширдэг, сахиж биелүүлэхийг хичээдэг байлаа
– Зун 5-р сараас 7-р сарын дунд хүртэл тараг хоормогоор голдуу хооллож байгаад наадмын дараа айраг залгаад ууна. Эсгий хийх үед л нэг ямааны мах жаахан иднэ, зун намрын бусад үед мах идэхгүй буюу хааяа тааралдсан үед нь амсах төдий сонирхоно.
Харин өвлийн улиралд голдуу, хонины хярамцагтай хоол идээд л малдаа явна даа. Ер нь мах, хоолыг бүр их цадталаа иддэгүй байсан
-Цэргийн алба, түүний дасгал сургууль намайг чийрэг сайхан болгосон
– Би ажил амьдралынхаа урт хугацаанд ямар ч хүнтэй уурлаж, ширүүн дориун харьцаж байгаагүй, байнга тайван ухаалаг байхыг хичээдэг байсан, ер нь ийм байдалд залуугаасаа дасал хэвшил болсон доо” гэсэн юм.
Уулзалтын төгсгөлд ХХААХҮ-ийн Ч.Улаан сайдад хандаж: ”Ийм их ажлын цагаар намайг зорьж ирж хүндэтгэл үзүүлсэнд баярлаж байгаагаа илэрхийлээд, Ч.Улаан сайд бол Төрдөө түшиг болохоор түшээ, голтой сайхан үг хэлдэг…” гэсэн үгээр талархал дэвшүүлсэн юм.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
