Монгол Улсын Засгийн газраас дэлхий дахинаа тархаад буй коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг хохирол багатай даван туулахын тулд төлөвлөгөөт арга хэмжээг удаа дараа авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын орлого буурч, арилжааны банкуудаас авсан зээлээ хугацаандаа төлж чадахгүй байх эрсдэл үүссэнтэй холбогдуулан Засгийн газар, Монголын Банкны холбоотой харилцан тохиролцсоны дагуу Төрийн банкнаас энэ хэцүү цаг үед малчдаа дэмжин ажиллаж эхэллээ.
Төрийн банкнаас ирүүлсэн мэдээллийн дагуу улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд:
- Малчны зээлийн бүтээгдэхүүний нэмэгдүүлсэн хүүг чөлөөлөх;
- Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулсны шимтгэлийг чөлөөлөх;
- Зээлийн хугацааг 6 хүртэл сараар сунгах, 6 хүртэл сарын зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулах, хүүний төлбөрийг орлоготой нь уялдуулж уян хатан байдлаар шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөж, холбогдох чиглэлийг бүх салбар, нэгжүүддээ хүргүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Төрийн банкнаас санхүүгийн хүндрэлд орсон малчдын хүсэлтийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүлээн авч, шийдвэрлэх тул иргэд та бүхэн Төрийн банкны холбогдох салбарт хандан, хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ үү.
Эх сурвалж: ХХААХҮЯам

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
