Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үе таарч байгаа учраас 21 дэх удаагийн “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг “Эрсдэлийн эсрэг хамтдаа” уриан дор энэ сарын 4-8-ний өдрүүдэд цахим орчинд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Монголын татварын албанаас бүх татвар төлөгчиддөө etax.mta.mn, ebarimt.mn сайтуудаар дамжуулан цахим талархалыг хүргүүлж байгаа бөгөөд Татварын ерөнхий газраас 2019 оны хамгийн их татвар төлсөн 10 аж ахуйн нэгж, хамгийн ашигтай ажилласан 10 байгууллага, хамгийн олон хүн ажлын байраар хангасан 10 байгууллага, хамгийн их НӨАТ-ын баримт хэвлэсэн 10 байгууллагыг шалгаруулан олон нийтэд зарлана.
Энэ удаагийн Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд ирээдүйн татвар төлөгчдийн татварын тухай мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор телевизүүдээр “Татвартай танилцсан гурав” теле хичээлийг хүргэнэ. Мөн сурагчдын дунд татварын тухай онлайн орчинд гар зураг, эссэ, тик ток бичлэгийн уралдаан зарласан бөгөөд шилдэг бүтээлийг татвар төлөгчдийн өдрүүдэд шалгаруулан шагнал урамшууллыг цахимаар хүргэнэ. Мөн “Хандгай” төсөлтэй хамтарч 2000 оноос хойш төрсөн Z үеийнхэндээ зориулж татварыг энгийнээр тайлбарласан комик хүргэхээр бэлтгэсэн байна.
Татвар төлөгч та бид УИХ-аас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан татварын хуулийн шинэчлэлийг өнөөдөр даган мөрдөж байгаа юм. Монголын татварын алба энэхүү шинэчлэлийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан татвар төлөгчдөд бодитоор мэдрэгдэж буй зарим өөрчлөлтүүдийн талаар товч танилцуулъя.
Татвар төлөгч та 2020 оны нэгдүгээр улиралд орлогын албан татварын нэгдүгээр улиралын тайланг тушаагаагүй. Учир нь өмнөх жилүүдэд татварын тайланг улирал тутам гаргадаг байсан бол татварын хуулийн шинэчлэлээр татвар ногдуулах орлого нь зургаан тэрбум төгрөгөөс доош бол жилд хоёр удаа тайлан гаргах болсон. Энэ заалтын хэрэгжснээр 2019 оны нэгдүгээр улиралд 108.000 ААН татварын тайлан гаргаж байсан бол 2020 оны нэгдүгээр улиралд зөвхөн 106 ААН улсын хэмжээнд ААНОАТ-ын тайлан тушаалаа.
Мөн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош 104.400 ААН нэг хувиар албан татвар төлөх хуулийн зохицуулалт үйлчилж байна. Монгол Улсын Засгийн газраас COVID-19 вирусын халдварын эрсдэлтэй үед эдийн засаг, иргэдийн орлогыг дэмжих үүднээс өргөн барьсан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тухай хуулийн дагуу эдгээр аж ахуйн нэгжүүд дөрөвдүгээр сарын нэгнээс аравдугаар сарын нэгний хооронд орлогын албан татвараас бүрэн чөлөөлөгдлөө. Мөн нэг мянга орчим түрээслүүлэгчид түрээсийн төлбөрийг бууруулсан хэмжээгээр татварын хөнгөлөлт эдлэж 20 орчим тэрбум төгрөгийг өөрийн бизнест үлдээх боломжтой боллоо.
COVID-19 вирусын үед санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг хангах бодлогын хүрээнд 700 мянга гаруй иргэнээс цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогын албан татвар авахгүй чөлөөлөгдөж 200 орчим тэрбум төгрөгөөр иргэдийн орлого нэмэгдэх юм.
Монголын татварын алба төрийн үйлчилгээг цахим болгох Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд олон шинэчлэлийг хийж байна. Тодруулбал, иргэдийн хөрөнгийн албан татваруудын нэхэмжлэлийг и баримт аппликейшнаар дамжуулан хүргүүлж, тухайн системээр татвар төлөх боломжийг бүрдүүлсэн нь иргэдэд татвар төлөх хялбар болж, татварын албаны ачааллыг бууруулсан үр дүнтэй ажил боллоо.
Мөн татварын удирдлагын нэгдсэн системийн ашиглалтад бүрэн оруулснаар иргэд татварын 40 гаруй үйлчилгээг цахим хэлбэрээр авч, Монгол банкнаас хүлээн зөвшөөрөгдсөн төлбөрийн бүхий л хэрэгслээр татвараа төлөх боломж бүрдсэн нь хорио цээрийн үед татвар төлөгчдөө эрсдлээс хамгаалах, мөн цаг зав, зардлыг хэмнэж байна.
Татварын үйл ажиллагааны шинэчлэлийн бодлогын хүрээнд хийгдэж байгаа бас нэг ажил нь татвар төлөгчийн сегментийн бодлого юм. Энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр жижиг татвар төлөгчдийн татварын хувь хэмжээ буурч, тайлангын тоо цөөрч, татварын албаны зүгээс татварын хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой арга зүйгээр ханган ажиллана. Ингэснээр бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа нь өргөжиж эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм.

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
