Баянгол дүүргийн 7, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж буюу Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1.5 км замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ажил эхэллээ. Тус замыг гурван метр өргөнтэй, дөрвөн эгнээ, хоёр талдаа гэрэлтүүлэгтэй, 1.5 метр өргөнтэй явган замтай байхаар зураг төслийг баталжээ. Замын трассын дагуу нөхөн олговор олгон чөлөөлөх шаардлагатай 18 нэгж талбар бий. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөлтийн ажилд иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудтай зөвшилцөн, үнэлгээ хийх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Баянгол дүүрэгт 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зургаан багц замын ажил хийж эхэлсэн. Тус зургаан багц замын ажил өнгөрсөн онд 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байсан бөгөөд гэр хороололд 3 км орчим, орон сууцны хороолол дунд 9 км орчим зам шинээр тавьж, 10 км орчим замыг өргөтгөн, шинэчлэх ажлыг гүйцэтгэлээ. Мөн өнгөрсөн онд дүүргийн хэмжээнд 11.000 ам метр талбай бүхий автомашины зогсоолыг байгуулсан. 2021 онд Модны 2-т дөрвөн эгнээ бүхий 1.1 км урттай зам тавьсан. Одоо эхлүүлж буй уг 1.5 км зам ашиглалтад орвол Модны-2-ын замтай нийлээд манай дүүрэг 2.7 км орчим, дөрвөн эгнээ шинэ замтай болж байна гэсэн үг. Үүнийг дагаад Энхтайваны өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөөний хөдөлгөөний ачаалал, түгжрэл буурна” хэмээн онцлов.
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Ш.Батмөнх “Замын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран зөвшилцсөний үндсэн дээр цаг тухай бүрд нь холбогдох арга хэмжээг авч ажиллана. Тухайлбал, замыг бүтэн хаавал бусад төв болон туслах замд ачаалал өгөх учраас Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1.5 км замыг хэсэгчилж хаахаар төлөвлөж байна. Өдрийн цагаар хаасан тохиолдолд жолооч нарт аль болох ачаалал үүсгэхгүйгээр буюу 24-48 цагаас хэтрүүлэхгүйгээр хэсэгчилж хаана. Ингэхдээ иргэдэд хүндрэл учруулахгүйгээр тэмдэг тэмдэглэгээ тавьж, хөдөлгөөнийг зохицуулах болно” гэв.
Гүйцэтгэгчээр шалгарсан “Хөвчийн зам” ХХК тус замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг график төлөвлөгөөний дагуу хийж, есдүгээр сарын 30-ны дотор хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ

55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
