Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг даргад Хишгээгийн Нямбаатарыг нэр дэвшүүлсэн юм. Саналыг бүлгийн дарга Д.Ихбаяр танилцуулав. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшигч Х.Нямбаатараас асуулт тавьж, саналаа хэлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчийн 78.57 хувь нь дэмжлээ. Ийнхүү Нийслэлийн ИТХ-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч Х.Нямбаатарыг дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барихаар тогтов. Санал хураалтын дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч Х.Нямбаатар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон нийслэлчүүдэд хандан үг хэллээ. Тэрбээр “Нийслэлийн ИТХ-аас надад итгэл хүлээлгэн нэр дэвшүүлж байгааг өндөр хариуцлага хэмээн хүлээн авч, ухамсарлаж байна” гэдгийг үгийнхээ эхэнд тодотгосон юм. Улмаар “…Энэ амаргүй хүндхэн цаг үед зоримог шийдвэрийг гаргаж байж “Авлигагүй Улаанбаатар-Шинэ сэргэлт”-ийг эрчимжүүлж, нийслэлийн хөгжлийг шинэ шатанд гаргаж чадна. Нийслэлийн бүх шатанд ажиллаж буй алба хаагчдаас Улаанбаатар хотын шинэ сэргэлтийн төлөө хандлагаа өөрчилж, идэвх, зүтгэл, сэтгэл гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна…” гэсэн юм. Улмаар нийслэлийн засаглалыг сайжруулах, хууль эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэн хийх, нийслэл Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах бодлогын талаар онцгой анхаарал хандуулж, ажиллах төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Түүнчлэн хотын эдийн засгийн суурийг бэхжүүлж, төр хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалт, бизнесийн шударга өрсөлдөөнийг дэмжин, түгжрэлийг сааруулах цогц арга хэмжээний талаарх бодлого төлөвлөгөөгөө мөн танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч Хишгээгийн Нямбаатарын намтар:
БОЛОВСРОЛ:
- 1986-1996 он Ерөнхий боловсролын 48 дугаар дунд сургууль
- 1996-2000 он Орхон Их сургууль эрхзүйч, бакалавр
- 2000-2002 он Орхон Их сургууль Боловсрол судлалын магистр
- 2006-2008 он Хууль сахиулахын их сургууль Хууль зүйн ухааны магистр
- 2017 он Хууль сахиулахын их сургууль Хууль зүйн ухааны докторант
АЖЛЫН ТУРШЛАГА:
- Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч
- Сонгинохайрхан дүүргийн Хуулийн хэлтэст мэргэжилтэн
- Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа Удирдлагын хэлтсийн дарга
- Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга
- Монгол Улсын Их Хурлын гишүүн /2016-2020, 2020-2023/
- Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдаар тус тус ажилласан.

Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
