Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед” Констракшн, “Асиан Сити” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-337 анги, АПУ ХК, “Чиглэл” ХХК, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Баянзулын Цэдэнсодном үзүүрлэв.
Дөрөвт Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хемон” Констракшн ХХК, “Увс Нуур” дэвжээний бөх, дархан аварга Н.Батсуурь, Увс аймгийн Улаангом сумын харьяат, ҮБХИС, “Увснуур” дэвжээний бөх, улсын гарди Ө.Бат-Орших нар шалгарлаа.
Наймд улсын заан Д.Хүдэрбулга, улсын харцага Т.Баасанхүү, улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар үлдэв.
Тус барилдааны үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд, Увс аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Баттогтохын Чойжилсүрэн Монгол бөхийн өргөөний гадна тохижилтын ажилд зориулан 100 сая төгрөг хандивласан юм. Тэрбээр өөрөө бөхийн удамтай бөгөөд аав нь аймгийн хурц арслан Баттогтох юм. МҮБХ-оос Монгол бөхөө дэмжиж байгаад талархлаа илэрхийлж, Монгол бөхийн өргөөний дүрс бүхий сувинерийг дурсгав.
Ирэх долоо хоног буюу дөрөвдүгээр сарын 05-ны Бямба гарагт 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан
Дөрөвдүгээр сарын 06-ны Ням гарагт 13:00 цагаас Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жил, Улсын өсөх идэр харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
