Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар-ын 2026 оны 6 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөв.
Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Мөн тэрээр Энэтхэг, Монголын Засгийн газар хоорондын комиссын Энэтхэгийн хэсгийн даргын хувиар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол, Энэтхэгийн ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Б.Энхбаяртай уулзаж, санал солилцлоо. Мөн тэрээр Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Газрын тосны үйлдвэрийн явцтай танилцаж, Гандан хийдээр зочиллоо.
Айлчлалын хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, Монголын коксжих нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн боловсрол, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбаруудад хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхэд хамтран ажиллахаар талууд тохиролцлоо.
Энэхүү айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой боллоо.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкарыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве болон албаны бусад төлөөлөгчид үдэн мордууллаа.


55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
