Улс орон даяар өрнөж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнээр ахлуулсан Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн баг энэ сарын 23-29-нд Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэр болон “Ардын нам-Ард түмэндээ” аяны зорилго чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг намын гишүүд, иргэд, сонгогчдод танилцуулж, тэдний өмнө тулгарч буй асуудал бэрхшээлтэй газар дээр нь танилцан ажиллаж буй тус уулзалт, арга хэмжээ өчигдөр /2026.06.23/ Өвөрхангай аймгийн Төгрөг суманд боллоо.
Уулзалтыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нээж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” аяны хүрээнд “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” хөтөлбөрийн хэрэгжилт түүний хүрээнд төрөөс малчдын нийгмийн баталгааг хангах, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэн хэрэгжүүлж буй онцлог ажлуудын талаар мэдээлэл хүргэлээ.
Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Чөлөөлье” аяны хүрээнд нийгмийн бүхий л салбарт дарамт, саад бэрхшээл учруулж байсан давхардсан хяналт шалгалтыг болиулж, аж ахуйн нэгжүүдийг хяналт шалгалтын дарамтаас салгах, эрчим хүч, нефтийн тогтвортой, найдвартай байдлыг хангах, эрдэс баялгийн томоохон нөөцөд тулгуурласан аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэгт чиглэсэн нэн чухал төсөл хөтөлбөрүүд хэрхэн хэрэгжиж байгааг танилцуулан оролцогчдын сонирхсон асуултад хариулав.
Мөн Монгол Ардын намын даргын дэвшүүлж буй гишүүн төвтэй E4 стратеги, E-nam 3.0 платформыг Төгрөг сумын намын гишүүд, дэмжигчдэд танилцуулж санал, хүсэлтийг сонсож ажиллалаа.
Уулзалтын хүрээнд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын иргэн, өндөр настан П.Гүнгээбуу, намын гишүүн Ц.Оюунгэрэл, ахмад багш Д.Одончимэг, Их ус 2-р багийн малчин Г.Балжинням нарынд зочилж, хөдөөгийн иргэдийн өмнө тулгарч буй асуудал бэрхшээлд төрөөс авах арга хэмжээг хэрхэн ойртуулах, бодлого шийдвэрт тусгуулах, бодит амьдрал дээр хэрэгжүүлэх талаарх санал сэтгэгдлийг сонсон, УИХ-д өргөн баригдах холбогдох хууль тогтоомжуудад хэрхэн нийцүүлэх нь зүйтэй талаар санал солилцлоо.
Уулзалтад аймгийн Засаг даргын зөвлөх И.Доржсүрэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Цэвэлсүрэн, Төгрөг сумын Их Ус 2-р багийн Засаг дарга Х.Лхагва нар оролцов.
Орон даяар өрнөж буй “Ардын нам- Ард түмэндээ” аян Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд үргэлжилж байна.


55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
