Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Нийгмийн түншлэл-Хамтын ажиллагаа” сэдэвт Монголын Үйлдвэрчний эвлэлийн өдөрлөгийн нээлтэд /2026.09.14/ оролцож, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл, түүнийг дагасан есөн шийдвэр, бодлогоо танилцууллаа.
Ерөнхий сайд суурь тэтгэврийг 2026.11.01-нээс олгоно. 769,000 төгрөгийн тэтгэвэр 1,000,000 болно. Дунджаар тэтгэвэр 380,000 төгрөгөөр нэмэгдэнэ. Эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүй. Төсвийн тодотголоор эрчим хүчний салбарт 200 тэрбум хуваарилсан, 50 хувийг нь засвар шинэчлэлд, 100 тэрбумыг нь татаас хэлбэрээр олгоно. ТӨК-иудаас ногдол ашиг 3.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлж иргэдийн тэтгэвэр, цалин нэмж, ард түмнийхээ ахуй амьдралд нэмэр болъё гэж зорьж байна. Хэрвээ үүнийг төсөвт тавихгүй бол ТӨК-иудын ТУЗ-өөр дамжин зах зээлд нийлүүлэгдэх байсан гэдгийг тодотгов. 2026 оны төсвийн тодотголоор төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин хөлсийг 50 хувь нэмнэ.
Ипотекийн зээлийн хөтөлбөрт 16,000 өрхийг хамруулна. Дундаж давхаргыг дэмжсэн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Иргэдийн цалин, тэтгэвэр нэмэх, ипотек орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна. Хөдөлмөрлөе, хийж бүтээе гэсэн хэн бүрийг дэмжих нь Засгийн газрын гол бодлого. Монголчууд 17 жилийн хугацаанд Оюу толгойгоос нэг ч удаа ногдол ашиг аваагүй. Засгийн газар Оюу толгойгоос ногдол ашиг авахыг албан ёсоор баталгаажуулсан. Ногдол ашгийг гурван их наядаар төлөвлөж байна гэлээ.
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир Иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх Засгийн газрын бодлогыг зөв гэж үзэж байгаагаа илэрхийлээд, цаашид ч цалин хөлс нэмэх хэрэгцээ шаардлага бий гэлээ. Мөн бүс бүрд төрөлжсөн ахлах сургууль байгуулах, Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэх, орон сууцжуулалтын бодлого зэргийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
