Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн

2026 оны 11-р сарын 07 өдөр, 12 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм нойтон цас, цас орж, явган шуурга шуурна.

11-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -5…-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4…+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -3…-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -4…-6 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -5…-7 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх