Author Archives: admin

Г.Жуковын хөшөөнд цэцэг өргөнө

Өнөөдөр Ялалтын баярын өдөр тохиож байна. 1941-1945 оны Аугаа их Эх орны дайны ялалтын 71 жилийн ойн хүрээнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, манай улсад суугаа ОХУ, Беларусь, Казахстан улсын Элчин сайд нар өнөөдөр 11.00 цагт Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, 11.30 цагт Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.

Сонирхуулахад, өнөөдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд болох Аугаа их Эх орны дайны ялалтын 71 жилийн ойд зориулсан цэргийн парадад уламжлал ёсоор офицер, цэрэг түрүүч, цэргийн сургуулиудын сонсогчдын рот явахаас гадна анх удаа эмэгтэй дайчдаас бүрдсэн жагсаал явах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аугаа эх орны дайны үед ард түмэнд итгэл найдвар бэлэглэж ялалтанд зоригжуулсан 7 дуу

Хүн төрөлхтөний түүхэнд арилшгүй мөрөө үлдээсэн Дэлхийн II дайн болон Чөлөөлөх дайны 71 жилийн ой өнөөдөр тохиож байна. Дайны үеийг дурсан санах, тухайн үеийн байдлын нэг гэрч нь дуу юм. Зөвлөлтийн цэргүүдэд эрч хүч нэмж, ард иргэдэд итгэл зориг нэмж байсан нь ч дуу, хөгжим. Ингээд дайны үед цэргүүд, ард түмэнд итгэл найдвар бэлэглэж, тэдний зовлон жаргалыг хуваалцаж байсан цэргийн алдартай долоон дууны жагсаалтыг нийтэлж байна.

1.Журавли

Зөвлөлтийн жүжигчин, дуучин Марк Бенесийн дуулсан “Журавли” дуу бол дайны жилүүдийн хамгийн алдартай дууны нэг юм. Дагестаны яруу найрагч Расул Гамзатов энэ дууг 1968 онд өөрийн төрөлх авар хэл дээр бичсэн байдаг. Үүнийг нь Оросын яруу найрагч-орчуулагч Наум Гребнев орчуулан, “Новый Мир” хэмээх уран зохиолын сонин дээр тухайн жил нийтэлсэн байдаг. Сонинд нийтлэгдсэн дууны үгийг уншсаныхаа дараа Бернес яруу найрагч Гребнев руу утасдаж, дууны үгээр Аугаа их эх орны дайны үеэр нас барсан цэрэгт зориулсан дуу хийх хүсэлтээ илэрхийлснээр энэ дуу бүтжээ.

2. Тёмная ночь

Энэхүү дууг анх 1943 онд гарсан “Хоёр цэрэг” кинонд Марк Бернес анх дуулсан байдаг. Бернес энэхүү кинонд эхнэр, хүүхдээ бодон “Тёмная Ночь” дууг шөнө дөлөөр дуулж байгаа цэргийн дүрд тоглосон байдаг. Хожим буюу 1960 онд энэ дууг Польшийн дуучин Вера Гран дуулж сонсогчдын хүртээл болгосон байдаг.

3. Эх, дороги…

Энэхүү дууг Аугаа их эх орны дайны ялалтаас хэдхэн сарын дараа бичсэн байдаг. Лев Ошанины үг, ЗХУ-ын хөгжмийн зохиолч, удирдаач Анатолий Новиковын найруулгаар энэхүү дуу бүтсэн ч хараахан олны хүртээл болоогүй байв. Найруулагч Сергей Юткевич энэ дууг анх арваннэгдүгээр сарын 7-ны ялалтын баярын үеэр тавигдсан “Ялалтын хавар” жүжигтээ тавьж, олон нийтэд хамгийн анх хүргэсэн байдаг. Энэхүү дуу нь хүмүүсийн дайны үеийн зовлон, шаналалыг дурссан байдаг.

4. Катюша

“Катюша” дууг 1938 онд бичиж, анх Зөвлөлтийн жазз дуучин Валентина Батишчева дуулсан байдаг. Энэ дуу дайны үеийн хамгийн алдартай дуунуудын нэг байсан бөгөөд дайснаас өөрсдийн газар нутгийг хамгаалахаар тэмцэж буй дайчдын дунд хамгийн түгээмэл дуу байв. Дуунд Катюша хэмээх залуу бүсгүй, түүний хайртай, эх орноо хамгаалахын тулд дайнд явсан цэрэг залуу хоёрын талаар өгүүлдэг. Энэхүү дуу одоо ч Оросын үндэсний Спартак Москва хөлбөмбөгийн клубын фэнүүдийн дунд хамгийн алдартай дууны нэг юм.

5. Смуглянка

1940 онд Яков Шведовын үгээр бичсэн, Анатолий Новиковын хөгжмөөр бүтсэн энэ дуу 1917-1922 оны Иргэний дайны Оросын эмэгтэй партизануудын алдаршуулах зорилготой юм. Дуунд залуу молдав бүсгүйд хайртай болсон залуу, тэдний хайрын талаар өгүүлэх бөгөөд бүсгүй нь залууг нам хөдөлгөөнд нэгдэхийг ятгаж байгаа тухай өгүүлдэг. Смуглянка дуу бүтсэний дараа хэдэн жилийн турш дуулахыг хориглосон бөгөөд үүнээс хойш анх 1944 онд Москвад болсон Чайковскийн алдрын танхимын анхны тоглолтын үеэр эгшиглүүлсэн байдаг. Үүний дараа хайр, амьдрал, үхлийн талаар өгүүлэх ЗХУ-ын үеийн “Тулалдаанд зөвхөн хашрууд ниснэ” буюу “В бой идут одни старики” кинонд Смуглянка дууг ашигласан байдаг. Киног тухайн үед 44 сая хүн үзсэн гэгддэг бөгөөд өдгөө “Смуглянка” нь ОХУ-ын ардын хөгжмийн чухал хэсэг болжээ.

6. Священная война (слова песни)

Цэргийн “Александров” чуулгын дуулдаг байсан энэ дуу дайны үеийн сүлд дуу гэж албан бусаар нэрлэгддэг. Тус чуулгын удирдаач Александр Александров нь Зөвлөлтийн албан ёсны төрийн дууллыг бичсэн хүн юм. “Ариун дайн” хэмээх энэ дуу дайчдын эр зориг, ЗХУ-ын цэргийн зоримог байдлын тухай өгүүлдэг. Нацистын арми Калуга, Ржев болон Калининд суурьшиж, ноёрхлоо тогтоогоод байх үед энэ дууг Москвагийн бүх холбооны радиогоор өглөө бүр цацдаг байжээ. Өдгөө ардын урлагийн алдартай дууны нэг болсон энэ дуу ЗХУ-ын цэргүүдэд урам зорим өгч, ялалт тэмүүлэх эр зоригийг нэмэгдүүлсэн гэж үздэг байна.

7. День Победы

Яруу найрагч Владимир Харитонов, хөгжмийн зохиолч Дэвид Тухманов нарын зохиосон энэ дуу нацист Германы ялагдал, эх орны дайны ялалтын 30 жилийн ойд зориулсан дууны тэмцээнд зориулагдсан байдаг. Шүүгчид дууны зарим үг хэтэрхий ойлгомжгүй, зохисгүй газарт уянгын халилыг оруулсан гэх мэтээр шүүмжилсэн байдаг. Дууны аяыг танго болон фокстрот бүжгийн аянаас санаа авсан гэх шүүмжлэл ч дагуулж байв. Учир нь, энэ бүжгүүдийн ЗХУ-ын хөрөнгөтнүүдийн дунд хориглосон байжээ. Хэдий шүүгчдийн хатуу зэмлэл хүртсэн ч энэ дуу ард түмний дунд түгээмэл болж, алдартай дууны нэг болж чадсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Монгол Улс СТСЕ” ХХК-тай Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн Хэлтэс хамтран ажиллах гэрээ байгууллаа

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо буюу Өлзийт хороолол, Төв аймгийн нутаг дэвсгэрт дамжин тавигдах Улаанбаатар-Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудалхүртэлх хурдны авто замын бүтээн байгуулалтын ажлын нээлт өнөөдөр боллоо.

Уг бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх “Монгол Улс СТСЕ” ХХК-тай Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн Хэлтэс хамтран ажиллах гэрээ байгуулан ажилгүй 100 иргэнийг ажлын байраар ханган ажиллуулахаар боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төвийн 6 дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс хамтран ажиллаж байна

2016 оны 05 дугаар сарын 05-нд “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судлагаа, мэдээллийн үндэсний төв”-ийн 1 давхарт “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК, төвийн 6 дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс хамтран ажил хайж буй иргэдээ ажлын байртай болгох арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа.
Тус арга хэмжээний үеэр ажил хайж буй иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, мэргэжил олгох түр сургалтанд хамруулах, ажлын байранд зуучлах, бүртгэх ажлыг амжилттай зохион байгууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян” Хан-Уул дүүрэгт өрнөж байна

2016 оны 4 дүгээр сарыг “Ажлын байрны Хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулах” сар болгон зарласан. Энэ ажлын хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян”-ы тугийг Хан-Уул дүүргийн 52 дугаар дунд сургуулиас эхлэн аялуулж байгаа юм. Харин өнөөдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 15 дугаар дунд сургуулиас шилжүүлэн 28 дугаар цэцэрлэгт хүлээлгэн өглөө. Уг туг нэг байгууллагад ажлын 5 өдөр аялдаг бөгөөд туг аялах хугацаанд албан байгууллагууд ХАБЭА-н чиглэлээр албан хаагчиддаа сургалт зохион байгуулах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, аюулгүй ажиллагааны талаар зааварчилгаа өгөх зэрэг тухайн байгууллагын онцлогт тохирсон ажлуудыг зохион байгуулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс цэрэг татлагын үеэр зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна

Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нь 2016 оны хаврын нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн албанаас эрүүл мэнд болон тодорхой хүндэтгэх шалтгаанаар чөлөөлөгдөж буй ажил хөдөлмөр эрхлээгүй залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, байнгын ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулан зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн 70 жилийн ой энэ жил тохиож байна

Хан-Уул дүүргийн 10  дугаар  сургуулийн 70 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт өнөөдөр буюу 2016 оны 5 дугаар  сарын 06-ны өдөр Буянт-Ухаа спорт ордонд ёслол төгөлдөр боллоо. Тус үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн ИТХ-ын  дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлоч Д.Анхбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган  болон бусад албаны хүмүүс, багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан, сурагчид, эцэг эхчүүд, үе үеийн төгсөгчид хүрэлцэн ирж оролцсон юм. Мөн энэ үеэр боловсролын салбарт залуу нас, амьдралаа зориулсан 10 дугаар  сургуулийн ахмад багш нар болон шилдэг сурагчдад төрийн одон медаль гардууллаа.

Тоглолтонд Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн авъяаслаг багш, сурагчид урлагийн номерууд үзүүлж ирсэн зочиддоо хүндэтгэл үзүүлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Малайзын засгийн газрын сайдуудын суусан нисдэг тэрэг холбоо тасарчээ

Малайзын Борнео мужийн нутаг дээгүүр Засгийн газрын албаны хүмүүсийн сууж явсан нисдэг тэрэг алга болсон тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Хишамуддин Хуссейн мэдэгдсэн байна. Тус улсын Газар тариалан, аж үйлдвэрийн яамны дэд сайд Нориа Каснон, яамны төрийн нарийн бичгийн дарга Сундаран Аннамалай нарын сууж явсан  уг нисдэг тэрэг Бетон болон Кучин хотын хооронд нисч байх үедээ нислэгийг удирдах төвийн хяналтын самбараас алга болж, холбоо тасарсан гэж Батлан хамгаалахын сайд хэллээ. Эрэн хайх аврах ажиллагаанд цэрэг, цагдаа, гал сөнөөх болон агаарын цэргийн хүчний анги нэгтгэлүүд дайчлагдан оролцож байна гэж Малайзын Ерөнхий сайдын орлогч Захид Хамиди мэдэгджээ.  Нисдэг тэргэнд байсан хүмүүс Малайзын Ерөнхий сайд Нажиб Разакийн засаг захиргааг дэмждэг хүмүүсийн хүрээг өргөтгөх зорилгоор албан томилолтоор явж байсан аж.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бөмбөгдөлтийн улмаас 28 дүрвэгч амиа алджээ

Сөрөг хүчнийхний хяналтад байгаа Сирийн хойд нутгийн дүрвэгсдийн хуаранд агаараас цохилт өгсний улмаас наад зах нь 28 хүн амиа алдаж Туркийн хилийн холгүй орших Идлиб мужийн Сармада хотын ойролцоох Камоуна дүрвэгсдийн хуарангийн майхнууд шатсан байна.Сирийн гал зогсоох тохиролцоог өргөжүүлэн хэрэгжүүлж эхэлсний маргааш энэ хэрэг болсон байна. Сирийн Засгийн газрын болон сөрөг хүчнүүд ОХУ, АНУ-ын шахалтаар Алеппо хотын орчимд түр гал зогсоохоор тохиролцсон билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль дээр цэрэг татлагын ажил эхэллээ

Нийслэлийн Засаг даргын А/263 дугаар тоот захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил өнөөдөр эхэлж байна. Хан-Уул дүүргийн хувьд Яармагийн 34 дүгээр сургууль дээр энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажил болж байгаа юм. Үйл ажиллагааг нээж дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг үг хэлж, цэрэг татлагын ажилд залуучуудыг идэвхтэй оролцохыг хүслээ.

Түүнчлэн зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа 5 дугаар сарын 8-ны дотор очно гэж Хан-Уул дүүргийн Цэргийн штаб мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Чикагод сураггүй болсон монгол эмэгтэйг эрэн сурвалжилж байна

Америкийн Чикаго хотод сураггүй алга болсон Монгол улсын иргэн 35 настай, Г.Зулцэцэгийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байгаа аж. ГХЯ-ны албаны эх сурвалжийн мэдээлснээр манай ЭСЯ тухайн орны цагдаагийн байгууллагатай байнга холбоотой ажиллаж, эрэн сурвалжлах үйл ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Тэрээр 2015 оны арваннэгдүгээр сард “Сувилагчийн бага хурал”-д суухаар виз гаргуулан Америк явсан бөгөөд тэндээ үлдэн Солонгос хоолны газар тогоочоор ажиллаж байсан гэнэ. Хамгийн сүүлд түүнийг өрөөний найз нь  дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Оак гудамжинд байрлах орон сууцандаа харсан бөгөөд Зулцэцэг “Ажилдаа явлаа” хэмээн гарсан ч ажилдаа ирэхгүй хоёр хоносны дараа найз нь алга болсон хэмээн цагдаад мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ялалтын баярын парадад хамгийн сүүлийн үеийн загварын цэргийн нисэх онгоцыг олон нийтэд үзүүлнэ

Ялалтын 71 жилийн ойн баярт зориулсан сүрт жагсаалын салшгүй нэг хэсэг болох агаарын парад 10 минут үргэлжлэх бөгөөд түүнд 100 гаруй нисэх онгоц болон нисдэг тэрэг оролцоно гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Агаарын парадын салхийг хагалж дэлхий дээр хамгийн томд тооцогддог Ми-26 загварын  цэргийн тээврийн нисэх онгоцыг дөрвөн Ми-8 нисдэг тэрэг дагалдан Улаан талбай дээгүүр нисч өнгөрөх бөгөөд түүний араас Ми-28Н, Ка-52, Ми-35 нисдэг тэргүүд бүлэг бүлгээрээ цувран нисэх аж. Түүнчлэн Су-24 болон Су-34 загварын бөмбөгдөгч онгоцууд, Су-25 дайрагч онгоцууд, МиГ-29, Су-27, Су-35 маркийн сөнөөгч онгоцууд, МиГ-31 амдан сөнөөгчүүд, цэргийн тээврийн АН-124-100 “Руслан”, Ил-78 шатахуун цэнэглэгч онгоцууд болон Ту-22М3, Ту-95МС, Ту-160 алсын бөмбөгдөгч онгоцууд оролцох гэж байна. Түүнчлэн өнгөрсөн онд Оросын Агаар-сансрын хүчний зэвсэглэлд шилжсэн Ил-76МД-90А хэмээх хамгийн сүүлийн үеийн загварын цэргийн тээврийн нисэх онгоцыг анх удаа олон нийтэд үзүүлэх аж. Нисэх онгоцны бүлэг бүр 150-400 метрийн өндөрт, хоорондоо 20 секундын зайтайгаар нисэн өнгөрөх юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хөрөнгийн бирж 19 мянга гаруй хувьцаа арилжаалжээ

Монголын хөрөнгийн бирж өчигдөр 37 сая 188 мянга 371 төгрөгийн гүйлгээ хийж, хөрөнгийн биржийн “II”  болон “III” ангилалд бүртгэлтэй АПУ, Говь зэрэг 21 хувьцаат компанийн 19 мянга 735 ширхэг хувьцаа арилжаалжээ. Ингэснээр MSE ALL индекс 776.23 нэгж болж 1,57 хувиар өссөн байна. Мөн зах зээлийн үнэлгээ 1 их наяд 296 тэрбум 667 сая 810 мянга 331 төгрөг боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Туркийн Ерөнхий сайд огцрох хүсэлтэй байна

Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам энэ сарын сүүлчээр шинэ даргаа сонгох санал асуулга явуулна гэж тус улсын Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгдэв. Ахмет Давутоглу одоогоор Ерөнхий сайд болон намын даргын албыг хавсран хашиж байгаа бөгөөд тэрбээр намын гүйцэтгэх зөвлөлийн хурлын дараа: “намын ээлжит бус чуулган энэ сарын 22-нд болно. Харилцан зөвшилцөл байхгүй болсон ийм үед би намын даргад нэр дэвших бодолгүй байна” гэж мэдэгдсэн нь Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорно гэсэн үг юм. Түүнчлэн ажлаа хүлээлгэн өгснийхөө дараа Анатолиа хотын Конья дүүргийг төлөөлсөн парламентын гишүүний ажлаа хийнэ гэж мэдэгдсэн байна. Шударга ёс, хөгжлийн нам хамгийн сүүлд 2014 оны наймдугаар сард ээлжит бус чуулганаа хийж, Режеп Тайип Эрдоганыг Ерөнхийлөгч болсны дараа түүний Ерөнхий сайдын албыг Давутоглуд шилжүүлсэн билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа