Author Archives: admin

“Улаанбаатар марафон-2016” цом 28 дугаар цэцэрлэгээс 4 дүгээр сувилалд шилжиж ирлээ

Хан-Уул дүүргийн СӨББ-аар аялаж буй “Улаанбаатар марофон-2016” цом 2016 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 02-ны өдрүүдэд 28 дугаар цэцэрлэгт аяллаа. Цом аялах үеэр тус цэцэрлэг багш ажилчид болон хүүхдүүдийн дунд Зумба фитнесийн дасгал хөдөлгөн заасан байна. Мөн марофонд гүйх 16 багш ажилчдын нэрсийг өгч, цомыг дараагийн байгууллага болох 4 дүгээр сувилалд өнөөдөр хүлээлгэн  өглөө.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТ ХОРОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн Албан бус- Насан туршийн боловсролын төв сурагчдад үсчингийн сургалт явууллаа

ХУД-ийн  Албан бус- Насан туршийн боловсролын төв нь  60 дугаар сургуулийн  ахлах ангийн  15  сурагчдад  үсчингийн  сургалт явуулж хамтран ажиллалаа.  Сургалтаар  эрэгтэй, эмэгтэй тайралт, үс сэнсдэх, индүүдэх  ,хэлбэржүүлэлт хийх  зэргийг заасан байна. Сургалт 10 хоног /30 цаг/ үргэлжилсэн бөгөөд  суралцагсад сурсан  мэдсэнээ  тайлагнан  чадамжийн  гэрчилгээгээ гардан авчээ.

 

ХУД-ийн  Албан бус- Насан туршийн боловсролын төв

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн тохижилт үйлчилгээний төвийн хог тээврийн автомашинуудад хэрэглэгдэх шатахуун нийлүүлэх тендерийн нээлт боллоо

“Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвийн хог тээврийн автомашинуудад хэрэглэгдэх шатахуун нийлүүлэх” ХУД2016/ТҮТ-03 дугаартай тендерийн нээлт 2016.05.02-ны өдрийн 11 цаг 30 минутад  Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албан дээр боллоо.

Оролцогчид дараах байдлаар үнийн санал ирүүлсэн байна. Үүнд:

Д/Д Тендерт оролцогчийн нэр Тендерийн зарлагдсан үнэ₮ Үнийн хөнгөлөлттэй үнэ Тендерийн хүчинтэй хугацаа Тендерийнбаталгаа ирүүлсэн эсэх
1 “Магнай Трейд”

ХХК

473 600 000 – 45 хоног Ирүүлсэн
2 “Ойн Бирж”

ХХК

581 017 232 525 820 595 45 хоног Ирүүлсэн
3 “Шунхлай Трейдинг”

ХХК

479 816 000 – 45 хоног Ирүүлсэн

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Улаанбаатар марафонд нэгдэцгээе” нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом Хан-Уул дүүргийн дэргэдэх хэлтэс албадаар аялсаар байна

“Улаанбаатар марафонд нэгдэцгээе” Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дүүргийн Нийгмийн  халамж үйлчилгээний хэлтсээс Хөдөлмөрийн хэлтэст шилжин ирлээ. Цомыг Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн захиргаа хяналтын албаны дарга Л.Мөнхболд, мэрэгжилтэн Х.Нарантунгалаг нар, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэг, мэргэжилтэн Н.Ганбат, Ү.Батсуурь нарт гардуулан өглөө.

 ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРОО

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг алслагдсан хорооны иргэдэд хүрч үйлчиллээ

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг “Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд “Алслагдсан хорооны иргэдэд хүрч үйлчлэе” сэдэвт сувилагчийн нэг өдөр нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт дүүргийн 14 дүгээр хороо буюу Улаанбаатар хотоос 25 км зайд алслагдсан Өлзийт хорооллын эмзэг бүлгийн иргэд хамрагдлаа.

Өдөрлөгийг нээж Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн САДарга Г.Цэцэгсүрэн, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Засаг дарга н. Батсуурь нар үг хэлсэн юм.

Өдөрлөгөөр:

– Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношлогоо зөвлөгөө /Дотор, Мэдрэл, Хүүхэд, Уламжлалт сэргээн засахын эмч нарын үзлэг, ЭХО, ЭКГ оношлогоо/

– Өндөр, жин, сахар тестээр үзэх

– Хөдөлгөөн засалчийн зөвлөгөө

– Витаминжуулалт

– Эрүүл мэндийн сургалт сурталчилгаа /Эрүүл зохистой хооллолтын зөвлөгөө сургал, СВИА сургалт, эрүүл мэндийн зөвлөмж, сургалт сурталчилгаа/

– Хэвтрийн иргэний гэрийн асаргаа сувилгаа болон зөвлөгөө, хүүхдийн сувилгаа

– Иргэдийн санал хүсэлтийг авах /Нийт үйлчлүүлсэн иргэдийн 68,6% нь талархал, 31,4% нь санал хүсэлт буюу улиралд нэг удаа ирж үзлэг хийх, өрхийн эмнэлэгт шинжилгээ авдаг болох, хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг нүд, чих хамар хоолой, шүдний эмчийн үзлэг хийвэл сайн байна гэсэн санал хүсэлтээ илэрхийллээ/ зэрэг ажлуудыг зохион байгуулсан юм.

Өдөрлөгт нийт 125 хүн хамрагдаж, 35 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллалаа.

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг “Боулинг”-ийн тэмцээн зохион байгууллаа

Олон Улсын Сувилагчийн өдрийг угтаж Ерөнхий эмчийн нэрэмжит байгууллагын аварга шалгаруулах “Боулинг”-ийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд хүүхэд, насанд хүрэгчид, Яаралтай тусламж эрчимт эмчилгээний тасаг, оношлогоо үйлчилгээний тасаг, дэмжих үйлчилгээний тасаг, аж ахуйн тасгийн хамт олон, эрэгтэй тамирчдын багууд оролцсон байна. Тэмцээнд нийт 52 эмч эмнэлгийн ажилчид хамрагдсан юм.

Тус тэмцээнд:

1-р байр: 418 оноогоор Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн хамт олон

2-р байр: 368 оноогоор Захиргаа удирдлагын хамт олон

3-р байр : 357 оноогоор Хүүхдийн тасгийн хамт олон тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн баг “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ 2016” тэмцээнд оролцлоо

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг “Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулъя” уриан дор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй 2016” сэдэвт ажил мэргэжлийн тэмцээнд оролцлоо. Тус тэмцээн мэндчилгээ, асуулт, хариултын тэмцээн, “Ажлын байрны Хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулья” сэдэвт гэрийн даалгавар, Асуулт, хариултын “АХА” тэмцээн, Багуудын урлагийн номер гэсэн 5 чиглэлээр зохиогдсон байна. Тэмцээнд нийт 5 баг орсон бөгөөд Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн баг амжилттай оролцлоо.

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ДУГУЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНГӨРЛӨӨ

Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо “Дугуйн аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээн Яармагийн урд дэнж дээр явагдаж, 60 гаруй өсвөрийн дугуйчид оролцсон байна.

Дугуйн тэмцээний Ерөнхий шүүгчээр дугуйн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч н.Нармандах, нарийн бичгийн шүүгчээр арга зүйч Б.Угтахбаяр нар ажиллаж дүнгээ гаргалаа.

Тэмцээний багийн нийлбэр дүнгээр:

1-р байрт 34 дүгээр сургууль

2-р байрт Хүнсний технологийн сургууль

3-р байрт 118 дугаар сургуулийн багууд шалгарчээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сурагчид Туул голд түүвэр цэвэрлэгээ хийлээ

Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн Л.Мягмар-Очир багштай 10Д ангийн 32 сурагчид сайн дураар Туул голын ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэх ажил зохион байгуулж түүвэр цэвэрлэгээ хийлээ. Энэхүү цэвэрлэгээний ажилд ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ хамтран оролцож, ажлын багажаар хангасан бөгөөд цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг ачиж тээвэрлэн ажиллалаа.

Байгаль, орчноо хамгаалах их үйлсэд нэгдсэн хүүхэд багачууддаа баярлалаа.

ХОГГҮЙ ЦЭВЭР, ЦЭМЦГЭР ОРЧИНД АМЬДАРЦГААЯ


ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

А.Бумчумаа: “Бидний тоглоомын талбай” төслийн хүрээнд 5 тоглоомын талбайг байгуулна

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо нь гэр хороолол болон орон сууц хосолмол бөгөөд сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын олон ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн байна. Бид энэ удаа тус хорооны Засаг дарга, ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч А.Бумчумаатай өнгөрсөн жил хийсэн бүтээн байгуулалт, энэ онд хийгдэх ажил болон цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэж байна.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны хувьд 2015 он бүтээн байгуулалтын ажил хэр арвин жил байв?

2015 онд бүтээн байгуулалтын ажлыг нилээн эрчимтэй хийсэн.  Тухайлбал 2 цэцэрлэг, 1 бага сургууль ашиглалтанд орлоо.

Сургууль, цэцэрлэгийн цогцолбор

230-р цэцэрлэг

Морингийн даваа, Нисэх, АТБ- ийн гэр хороолол бүрэн гэрэлтүүлэгтэй болсон.

Өнгөрсөн онд хийгдэхээр төлөвлөж байсан томоохон ажиллууд  энэ жил хийгдэнэ. Үүний нэг нь Нисэх орон сууцны хорооллын 34, 35 дугаар байрны дахин төлөвлөлтийн ажил байна. Энэ ажил сонгон шалгаруулалтын шатандаа явж байна.

Мөн манай хороо  “Бидний тоглоомын талбай” төслийг 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд 60/1, 60/2-р байрны хүүхдийн тоглоомын талбайг ХУД-ийн хөрөнгө оруулалтаар бүрэн хийгдэж дууссан.

Энэ төслийг 5-15 насны хүүхдүүдийн санал асуулга буюу хэлэлцүүлгийг зохион байгуулж анх эхлүүлж байсан. Бидний тоглоомын талбайг өөрчилж, шинэчилж өгөөч гэсэн хүүхдүүдийн саналын дагуу дүүрэг, нийслэлрүү, ААН, байгууллагуудад санал, хүсэлт явуулж байсан. 2 хүүхдийн тоглоомын талбайг шинээр байгуулаад байна.

Тоглоомын талбайгаа насны ангилалаар болон хосолмол байдлаар байгуулсан. Бид 3 жилийн хугацаанд 5 хүүхдийн тоглоомын талбай байгуулах зорилт тавьсан, үүнийхээ дагуу амжилттай ажиллаж байна.

Энэ онд онцлох ямар ажлуудыг нэмэж хийх вэ? Иргэдийн дунд санал асуулга дээр үндэслэн ажлуудаа хийдэг гэж сонссон?

Улсын хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтад иргэдийн оролцоо маш чухал. Нийслэл, дүүрэг нь иргэдээсээ асуудаг болсон, иргэдтэйгээ хэлэлцэж ажлыг хийдэг болоод 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Анх 2012 онд Засаг дарга болж иргэдтэйгээ уулзаж байсанаа мартдаггүй юм. 22 жил энэ хорооны иргэд цэцэрлэг, сургууль, гэрэлтүүлэг, хоггүй орчинг хүссэн, зөхөрчихсөн, итгэлээ алдчихсан, энэ хүүхэнчдээ юу л хийж чадахын гэсэн үгтэй, бассан, дайрсан давшилсан, их л ширүүн хүлээн авч байсан даа.  Хан-Уул дүүрэг хороодын иргэдээсээ санал авч  бүтээн байгуулалтын ажлыг энэ 4 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн. Иргэдийн сэтгэлд нийцсэн маш олон ажлууд  ХУД-т хийгдсэн. Жишээ нь: Манай хороонд иргэдийн саналыг нэгтгэхэд 69 ажлыг хийх санал ирж байсанаас 3 жилийн хугацаанд 53 ажил нь бүрэн гүйцэт хийгдсэн байна.  Үлдсэн ажлуудын ихэнхи нь одоо хийгдээд явж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хийхийг иргэд хүлээж байсан. Өнгөрсөн жил маш их судалгаа хийсэн, туршлага судалсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил манай дүүргийн 4, 8, 9 дүгээр хороондод амжилттай хэрэгжиж байна.

Манай хорооны хувьд газар шинэчлэн зохион байгуулалт, дахин төлөвлөлтийн ажил Морингийн даваа, Нисэхийн гэр хороололд хэрэгжих ажил эхний шатандаа явж байна. Гэр хорооллын 6 хэсэгт дахин төлөвлөлтийн хэлэлцүүлэгийг зохион байгуулан, 24 иргэдийн бүлэг үүсгэн байгууллагдаж, иргэд хүсэлтээ илэрхийлж эхний судалгаа авагдаж байна.

 

Иргэд маш их сайшаалтай хүлээж авсан.  Энэ ажил их хугацаа шаардагдах ажил болохоор Морингийн даваа болон Нисэхэд гэр хороололд зэрэг эхлүүлэн ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн хороодод дахин төлөвлөлтийг амжилттай хэрэгжүүлсэн, сайн туршлагатай хороо байгаа юу?

Манай дүүргийн 9 дүгээр хороо байна. Иргэд нь өөрсдийн газраараа хувь нийлүүлэн компани байгуулаад дахин төлөвлөлтийн газар шорооны ажлаа эхлүүлэх гэж байна. Энэ л нөгөө иргэдийн оролцоо идэвх шүү дээ. Иргэд маань нэгдэж нийлээд ямар ч ажлыг хийх чадвартай. Нийслэл, дүүрэг, хороо нь иргэдийн санаачлагыг шат шатандаа дэмжиж сайн ажиллаж байна.

Саяхан танай хороонд шинэ цэцэрлэг, сургуулийн цогцолбор нээлтээ хийсэн. Цэцэрлэгт, сургуульд хамрагдалт хэдэн хувьтай байна вэ?

Манай Морингийн хэсэгт 135 дугаар бага сургууль, 219 дүгээр цэцэрлэг өнгөрсөн 3 дугаар сараас хүүхэд багачуудаа хүлээн авч эхэлсэн. 135 дугаар бага сургуулийн хувьд 6 бүлэгтэй 115 сурагчидтай, 24 багш, ажилчид ажиллаж байгаа бол 219 дүгээр цэцэрлэг 120 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 26 багш, ажилтантай таван бүлэг 112 хүүхэд сурч хүмүүжиж байна. Өмнө нь гэр цэцэрлэгт 30 хүүхэд хамрагдаж байсан. Бага ангийн хүүхдүүд 3 орчим км явж Буянт-Ухаа цогцолбор сургуульд суралцдаг байсан. Харин одоо хүүхдүүд гэрийнхээ хажууд сургууль, цэцэрлэгтэй болсон.

Манай хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүдийн  89 хувь нь цэцэрлэгт хамрагдсан. Хуучин ашиглалтын шаардлага хангахгүй барилгатай 49 дүгээр цэцэрлэгээ дахин төлөвлөлтөнд оруулж, комбинат цэцэрлэг болгох ажлыг хийхээр зорин ажиллаж байна. Ингээд манай хорооны бүх хүүхэд 100 хувь цэцэрлэгт хамрагдана.

“Явуулын нэг цэгийн үйлчилгээ” арга хэмжээ хороодод зохиогдсон. Танай иргэд энэ арга хэмжээнд хэр идэвхтэй оролцсон бэ?

Явуулын нэг цэгийн үйлчилгээний хувьд энэ жилээс хавар, намар буюу жилд 2 удаа зохион байгуулагддаг болж байгаа. Энэ арга хэмжээг иргэд хүлээдэг болсон, маш сэтгэл хангалуун байдаг. Энэ үеэр хороон дээр үзүүлдэггүй 50 гаруй үйлчилгээг иргэд нэг дороос авдаг. Ийм учраас маш идэвхтэй оролцдог.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн АБНТБТ-ийн ахмадуудад зориулсан компьютерийн сургалт амжилттай өндөрлөлөө

Насан туршийн боловсролын үндэсний төв, Монголын Чөлөөт Холбоо хамтран Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвд ахмадуудад компьютерийн анхан, дунд шатны сургалтуудыг үе шаттай зохион байгуулж өнөөдөр төгсөлтийн баяраа хийлээ.

Үйл ажиллагааны нээлтэнд Албан-бус Насан туршийн боловсролын төвийн захирал Ж.Оюунцэцэг, Монголын Ахмадын Чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан болон бусад багш нар оролцлоо.

Сургалтанд Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн болон Төв аймгийн ахмадууд хамрагдсан бөгөөд нийт 25 ахмад төгссөн байна.

Ахмадууд тус сургалтаар компьютерийн үндэс, Microsoft office word программ ашиглан бичиг баримт хэрхэн боловсруулах, зураг оруулах, хүснэгтэн мэдээлэл боловсруулах, график байгуулах, 10 хуруугаар бичих, флашинд файл, зураг хуулах, Facebook хаягаар гадаадад байгаа хүүхэд, хамаатан садантайгаа холбогдох, интернэтээс хэрэгтэй мэдээллээ олж авах, багшийн өгсөн даалгаврыг цахимаар авах зэрэг олон зүйлийг сурсан аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ж.Керри Женевт Сирийн асуудлыг хэлэлцэнэ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Женев хотод айлчилж байна.Тэрбээр Сирид хэрэгжиж байгаа боловч удахгүй нуран унаж мэдэхээр эмзэг болоод буй гал зогсоох тохиролцоог үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилготойгоор иржээ.Тэрбээр Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура болон Саудын Араб, Иорданы Гадаад хэргийн сайд нартай гал зогсоох тохиролцооны талаар яаралтай хэлэлцээ хийнэ.Эн тэргүүний зорилт бол Алеппо хотын умард хэсэгт дэгдсэн мөргөлдөөнийг зогсоох явдал юм гэж Керри мэдэгдсэн байна. Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд 250 гаруй энгийн иргэн Алеппо хотод амиа алджээ. Алеппо хотод гал зогсоох тухай хэлэлцээ хийж байгаа гэж ОХУ-ын Батлан хамгаалахын яамны төлөөлөгч өмнө нь мэдэгдсэн билээ.Эмх замбараагүй агаарын цохилт өгч байгаагаа зогсоохыг өөрийн холбоотон болох Сирийн Засгийн газраас шаардахыг ОХУ-д хандан Америкийн тал хүссэн байна. Гэвч Оросын тал болон Сирийн Засгийн газар мэдэгдэхдээ “Алеппо хотод хийж буй агаарын дайралт нь гал зогсоох тохиролцоонд үл хамаарах “Нусра Фронт” бүлэглэлийн эсрэг чиглэсэн” гэж мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилт дуусав

Өнгөрсөн гуравдугаар сард эхэлсэн АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт бямба гарагт дууслаа. Умард Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард цөмийн дөрөв дэх туршилтаа хийж, хоёрдугаар сард пуужин хөөргөсөнтэй холбогдуулан АНУ, Өмнөд Солонгос цэргийн сургуулилтаа эхлүүлсэн юм. Уг сургуулилтад Өмнөд Солонгосын 300 мянга орчим цэрэг, АНУ-ын 17 мянган цэрэг, АНУ-ын нисэх онгоц тээгч “USS John C. Stennis” хөлөг онгоц, хамгийн орчин үеийн “F-22” сөнөөгч онгоц оролцсон байна. Харин Умард Солонгос уг сургуулилтын хариуд сэрэмжлүүлэх цохилт өгнө гэж сүрдүүлжээ. Үүнээс гадна тус улс шумбагч онгоцноос баллистик пуужин харвах туршилт хийж, дунд тусгалтай хоёр баллистик пуужин харважээ. Ирэх баасан гарагт Умард Солонгосын Хөдөлмөрийн намын конгрессын их хурал болохоос өмнө тус улс дахин цөмийн туршилт хийж болзошгүй байгаатай холбогдуулан АНУ, Өмнөд Солонгос хоёр Умард Солонгосын алхам бүрийг сайтар хянаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үнэт цаасны хувьцааны ногдол ашгийн 2.2 тэрбум төгрөгөө иргэд аваагүй байна

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 780 орчим мянган иргэн үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагад хувьцааны данстай байдгаас ердөө 10 мянга хүрэхгүй нь үнэт цаасны арилжаанд идэвхитэй оролцож хувьцааны үр ашиг, өгөөжийг хүртдэг бол үлдсэн хэсэг нь хувьцааны арилжаанд төдийлөн оролцдоггүй ба ХОЭБ-ээр хувьцаа авсан иргэдийн дийлэнх нь өөрсдийн хувьцаатай эсэхээ ч мэддэггүй,  үнэт цаасны хадгаламжийн байгууллага /“ҮЦТТТХТ” ХХК/ дахь дансанд байгаа мөнгөө ч авдаггүйгээр барахгүй тухайн компанийнхаа хувьцаа эзэмшигчдийн хуралд суудаггүй хувьцаа эзэмшигчид байдаг. “ҮЦТТТХТ” ХХК-д хадгалагдаж буй хувьцаа эзэмшигчдийн нийт ногдол ашиг, ногдол хувийн хэмжээ 2.2 тэрбум орчим төгрөг байна. Өөрөөр хэлбэл дээрх ногдол ашиг, ногдол хувийн мөнгийг дансаа нээлгээгүй эсхүл хувьцаатай эсэхээ мэддэггүй хувьцаа эзэмшигч нар аваагүй байх тул өөрсдийн дансаа харилцагч брокер, дилерийн компаниараа дамжуулан шалгах хэрэгтэй. Мөн Үнэт цаасны хадгаламжийн байгууллагын www.schcd.mn цахим хаягаар орж данстай эсэх талаарх мэдээллээ авах боломжтой.Брокер  дилерийн компанийн мэдээллийг www.frc.mn болон www.mse.mn цахим хуудаснаас авах боломжтой. Засгийн газрын тогтоолын дагуу “ҮЦТТТХТ” ХХК-ийн бүтцэд тодорхой өөрчлөлт орохоор шийдвэрлэгдсэн. Энэ бүтцийн өөрчлөлтөөр тус компанийн үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нэгжтэй хамт дээрх иргэдийн хувьцааны хадгаламж хадгалагдаад явах аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа