Иракийн нийслэл Багдад хотын “Ногоон бүс” гэх хамгаалалттай бүсэд хэдэн мянган иракчууд дайран орсны дараа лалын шийт урсгалын хүчирхэг номлогч Муктада Садрыг дэмжигчид Иракийн парламентын ордны өмнө эсэргүүцлээ илэрхийлж, суулт хийсэн байна. Тус бүсэд Элчин сайдын яамд болон Засгийн газрын байрууд байрладаг ажээ. Эсэргүүцлийн жагсаал хэдэн долоо хоног үргэлжилсэн ч “Ногоон бүс” рүү дайран орсон хэрэг анх удаа гарсан бөгөөд үүнтэй холбогдуулан Иракт онц байдал зарласан бөгөөд Иракийн аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч болон буу хэрэглэсэн байна. Иракийн засаглалын тогтолцоог шинэчилж, илүү ил тод болгосноор нам болон шашны үзэлд тулгуурласан эрх баригчдын авлига авах асуудал буурна гэж Муктада Садрыг дэмжигчид үздэг ажээ.
Author Archives: admin
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
ХУД-ийн 10-р хороо “Хаягжуулалтын тухай” сургалт зохион байгууллаа
“Хаягжуулалтын тухай” хууль, Засгийн газрын 2013 оны “Журам батлах тухай” 280 дугаар тогтоол, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах, стандартыг тайлбарлан таниулах сургалтыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас зохион байгууллаа.Тус сургалтад ХУД-ийн 9,10,16,12,13,14 дүгээр хороодын зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар хамрагдаж байна.
ХУД-ИЙН 10 ДУГААР ХОРОО
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хан-Уул дүүргийн өсвөрийн хөл бөмбөгчид УАШТ-ний шигшээ шатанд шалгарлаа
2016 оны 04 дүгээр сарын 22-30-ны хооронд болсон Улаанбаатар хотын бүсийн тэмцээнд Хан-Уул дүүргийн өсвөрийн хөл бөмбөгчид 4 насны ангиллаар амжилттай оролцож, 9 дүгээр сард болох УАШ шигшээ тэмцээнд оролцох эрхтэй боллоо.
Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл доор,Нийслэлийн засаг даргын дэмжлэгтэйгээр 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Дуулиан 2020” тэмцээнд дүүргийн өсвөрийн хөлбөмбөгчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо.






Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
ХУД-ийн НХҮХ “Нээлттэй хаалганы өдөрлөг-2016”-д оролцлоо
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ-2016” 4 дүгээр сарын 27-ны өдөр Чингисийн талбайд амжилттай зохион байгуулагдлаа. “Нээлттэй хаалганы өдөрлөг-2016”-д Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн хамт олон бэлтгэл ажлыг ханган оролцож, нийгмийн халамжийн үйлчилгээний төрөл бүрийн зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.
Өдөрлөгийн үеэр Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн талаар 86 иргэн, Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа болон Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ, Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар 32 иргэн, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс явуулсан “Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдахад иргэдэд тулгарч буй асуудлыг тодорхойлох зорилготой” санал асуулганд 62 иргэн, “Талархал-Гомдол-Санал хүсэлт” хайрцагт 81 иргэн саналаа өгч нийт 300 орчим иргэнд мэдээлэл зөвлөгөөг хүргэн ажилласан байна.
Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
ХУД-ийн Худалдан авах ажиллагааны алба http://shilendans.gov.mn/ сайтаар иргэдэд ил тод мэдээлэл өгч байна
ХУД-ийн Худалдан авах ажиллагааны алба нь “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийн хүрээнд http://shilendans.gov.mn/ сайтыг ашиглан:
1. Төсөв гүйцэтгэл
2. Хөрөнгө оруулалт, тендер худалдан авалт
3. Бусад гэсэн үндсэн 3 дэд цэсийн хүрээнд батлагдсан төсөв, төсвийн гүйцэтгэл, орон тоонд орсон өөрчлөлт, төлбөр хураамжид орсон өөрчлөлт, санхүүгийн тайлан, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээших орлого зарлага, хандив тусламж, өр авлага үүсгэсэн тухай шийдвэр, батлагдсан төсөвт орсон өөрчлөлт, төсвийн төсөл, ашиг сонирхлын мэдүүлэг, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны гүйцэтгэл, тайлан, 5 сая төгрөгөөс дээших худалдан авсан бараа ажил үйлчилгээний мэдээлэл, худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт гэх мэт мэдээллийг тухай бүр, сар бүр, улирал бүр, хагас жилээр, бүтэн жилээр гэсэн тогтоосон хугацаанд 19 төрлийн маягтаар ил тодоор мэдээлэн ажиллаж байгаа юм. 4 дүгээр сарын байдлаар албаны шилэн дансанд нийт 42 удаагийн мэдээллийг бүрэн гүйцэд мэдээлсэн байна.
-Төсөв гүйцэтгэлийн хүрээнд 8 төрлийн 13 мэдээ тайланг
-Хөрөнгө оруулалт, тендер худалдан авалтын хүрээнд 5 төрлийн 11 мэдээ тайланг
-Бусад мэдээлэлд 6 төрлийн 18 мэдээ тайланг тус тус мэдээлсэн байна.
Нийслэлийн аудитын газраас явуулсан шилэн дансны хэрэгжилтийг хангах шалгалтад амжилттай сайн үнэлэгдэн ажиллаж байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Буянт ухаа -2 хотхонд орон сууц түрээслэхээр сонгогдсон иргэд
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үүднээс Барилга, Хот Байгуулалтын яамнаас “ИРГЭДИЙГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ЖУРАМ”-ыг баталсан бөгөөд энэхүү журмын 8.3-т түрээсийн орон сууцны үйл ажиллагааг зохицуулах нарийвчлагдсан журмыг Төрийн орон сууцны корпорациас “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг боловсруулж баталсан билээ.
Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот “Буянт-Ухаа 2 хороолол”-д 350 орон сууцны түрээслэх бөгөөд түрээсэнд хамрагдах хүсэлтэй иргэдийг Төрийн орон сууцны корпорацийн байранд өнгөрсөн 3дугаар сарын 21-нээс 4дүгээр сар 1-ний өдрийг дуустал ангилал тус бүр дээр бүртгэсэн.Нийт 2407 иргэд бүртгүүлснээс “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын шаардлага хангасан 2376 иргэнийг цахим сугалаанд оролцуулж, түрээслэгчдийг тодрууллаа. Буянт-Ухаа 2 хороололд байр түрээслэх эрхтэй болсон иргэдийн нэрийг http://tosk.gov.mn/4776.html үзнэ үү.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Бороо”-той холбоотой сонирхолтой баримтууд
Урин дулаан цаг ирж хүн бүр л “бороо ороосой” хэмээн хүсэмжлэх болсонтой холбогдуулан борооны талаарх хачирхалтай мэдээллүүдийг бэлтгэн хүргэж байна. Дэлхийн хамгийн чийглэг газар бол Хавайн Кавай арал бөгөөд тэнд жилийн 350 өдөр бороотой байдаг.

АНУ-ын Охио мужийн Вайнсбург хотод жил бүрийн 7-р сарын 29-ний өдөр бүр бороо ордог ба энэ нь сүүлийн 100 жилд давтагдаж байгаа сонирхолтой үзэгдэл юм байна. Бороо бол дэлхий дээрх гол нуур, далайн тэнгисийн усны нөөцийн ууршсан хэлбэр бөгөөд секунд тутамд дэлхийн гадаргын 16 сая тонн усны нөөц тэнгэрт ууршдаг байна. Борооны үүл нь дунджаар 1200м өндөрт бүрэлдэх нь бий боловч 10000м өндөр үүлнээс бороо орж байсан тохиолдол байдаг. Шүхрийг анх нарнаас хамгаалах зорилгоор бүтээж байсан нь өдгөө бороо ба нарны аль алинаас нь та биднийг хамгаалах амьдралын чухал хэрэглээнүүдийн нэг болжээ. Шүхэр нь эртний Грек, Египет, Ром болон Хятад, Энэтхэгт эртнээс хэрэглэж ирсэн тансаг хэрэглээ байсан бөгөөд чухам хаана?, хэзээ? зохион бүтээсэн нь маргаантай байдаг гэнэ. Бороо нь дунджаар 35км/ц хурдтай ордог бөгөөд салхины хурднаас хамаарч заримдаа 8-с 10км/ц байх нь бий. Бороо нь тодорхой хэмжээний хүчилшилтэй байх ба pH хэмжээ 5.6 байх нь хэвийн гэж үздэг. Харин pH хэмжээ үүнээс бага байх юм бол “хүчлийн бороо” гэж нэрлэдэг. Хүчлийн борооны pH 5.5 байвал энэ нь элдэв нянг устгах чадалтай байдаг. pH нь бүр 4.5 байвал харин шавж, газар уснаа явагч болон загаснуудыг хөнөөх аюултай. Их Британиас гаралтай Европын уламжлалт “Дартс” тоглоомыг хэрхэн үүссэн тухай цөөнгүй түүх байдаг. Түүний нэг бол бороотой холбоотой энэхүү домог юм. Нэгэн цагт харваачдын дунд зохион байгуулагдсан тэмцээний үеэр бороо зүсэрч тэмцээнийг үргэлжлүүлэх аргагүйд хүрсэн тул арга буюу цэнгээний газарт орцгоожээ. Усан борооноор тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болсон тэдний нэг нь сумаа богиносгож ханан дээр байг онож шидэх санааг гаргаснаар “Дартс” тоглоом үүссэн гэлцдэг. Солонго бол бороотой холбоотойгоор үүсдэг байгалийн гайхалтай үзэгдлүүдийн нэг бөгөөд нартай борооны дараа ердөө хэдхэн минут л үзэгдээд өнгөрдөг билээ. Тэгвэл Их Британий Йоркшейрт 1994 онд бүхэл бүтэн 6 цагийн турш солонго гарсан дэлхийд маш ховор үзэгдэл болж байсан гэнэ.


Ихэнхи уран зурагт зураачид борооны дуслыг ихэвчлэн нулимстай адилтгаж дүрсэлсэн байдаг ч үнэн хэрэгтээ борооны дусал нь дэлхийн бөмбөрцөг шиг бөндгөр, бөнжигнөсөн хэлбэртэй гэнэ. Харин хэмжээний хувьд 0.508мм урт ба диаметр нь 0.7874мм хэмжээтэй байдаг ажээ. Дэлхий дээр 100 сая гаруй хүн борооноос харшилтай байдаг ба энэ нь борооны ус арьсан дээр дуссан тохиолдолд улайж загатнан, товруу үүсгэхийн сацуу бороонд удаан байвал үхэлд ч хүргэж болдог эмгэг юм байна. Бороо орж байхад нороогүй хэвээрээ үлдэх боломжтой дэлхий дээрх цор ганц газар бол элсэн цөлүүд юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээс авч үзвэл цөлд ч гэсэн бороо ордог боловч энэ нь цаг агаарын хэт халуун уур амьсгалаас болж газарт дуслалгүйгээр агаарт ууршдаг байна. XVII зууны үед Их Британид борооны тухай хууль гаргаж байсан түүхтэй бөгөөд бороо орох талаарх цаг агаарын мэдээг буруу таамаглаж мэдээллэсэн цаг уурчид цаазын ял оноодог байсан гэнэ. Бороотой холбоотой удаах сонирхолтой мэдээлэл бол 2008 онд Ла Сиерра Чоко гэх Колумбын жижигхэн тосгонд цусан улаан өнгөтэй бороо орж байсан гэх хачирхалтай баримт бөгөөд орон нутгийн бактери судлаач дээжийг нь авч ойролцоох лабораторид шинжлүүлхэд “цус” гэсэн хариу гарч байжээ гарчээ. “Зарим хүмүүс борооны дуслыг чин сэтгэлээсээ мэдэрдэг байхад зарим нь зүгээр л шалба нороод өнгөрөх юм” Боб Марли
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
О.Баасанхүү бүлгийн дарга боллоо
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн даргаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг томиллоо.
Өнгөрсөн жилүүдэд УИХ-ын гишүүн, Байгаль, орчин ногоон хөгжлийн сайд Н.Батцэрэг ажиллаж байсан. Түүний хувьд сайд болон УИХ-ын гишүүн, бүлгийн даргын албыг давхар хашдаг учир бүлгийн даргынхаа ажлыг өөр хүнд шилжүүлнэ гэж энэ удаагийн хаврын чуулган эхлэх үеэр мэдэгдэж байсан юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Эрүүл мэнд, шим тэжээлийн боловсрол олгох төслийн хаалтын үйл ажиллагаа боллоо
Халдварын бус архаг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэнд, шим тэжээлийн боловсрол олгох төслийн хаалтын үйл ажиллагаа 2016 оны 04 сарын 27-ны өдөр Нийслэлийн нутгийн захиргааны Хангарьд ордонд болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд ХУДНЭ-ийг төлөөлж Ерөнхий эмч Д.Бааст, Эмчилгээний хоолзүйч Э.Гэрэлмаа, ХҮҮ хоолзүйч Э.Энхманлай нар оролцлоо. Арга хэмжээнд ерөнхий эмч Д.Бааст 2013 оноос хойш амжилттай хэрэгжиж буй “Эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйчилгээ” төслийн хэрэгжилтийн талаар “Эмнэлгийн хоол үйлдвэрлэлийг сайжруулах төслийг хэрэгжүүлсэн бодит байдал, хүлээгдэж буй үр дүн” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Сонгуулийн хуультай холбогдуулан УИХ ын даргад хүсэлт явууллаа
Эмэгтэй гишүүд сонгуулийн хуультай холбогдуулан УИХ ын даргад хүсэлт явууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
МАХН мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд өглөө
МАХН сонгуульд дангаараа оролцоно гэдэг шийдвэр гаргасан. Тиймээс МАХН-ын дарга Н.ЭНхбаяр болон тус намын дэд дарга Э.Эрдэнэжамьяан болон холбогдох албаныхан өнөөдөр СЕХ-нд хүрэлцэн ирж 2016 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө өглөө. Энэ үеэр МАХН-ынхан СЕХ-г шударга ажиллана гэж итгэж байгаагаа илэрхийлсэн юм.
СЕХ намуудын мөрийн хөтөлбөрийг хянаад ирэх долоо хоногийн Лхагва гаригт сонгуульд оролцох намуудыг зарлах юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
З.Энхболд: Бид “Монгол хүн 2020” хөтөлбөрөө шинэ шатанд гаргана
Ардчилсан нам өнөөдөр СЕХ-нд 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ. Үүнийхээ дараа АН-ын дарга З.Энхболд болон зарим гишүүд мэдээлэл хийсэн юм.Энэ үеэр намын дарга З.Энхболд “Ардчилсан нам экспортын 90 хувийг уул уурхайн түүхий эдийг эзэлсэн хөөсөрсөн эдийн засгийг дөрвөн жилийн өмнө хүлээж авсан. Уул уурхайн түүхий эдийн үнэ хоёроос тав дахин унаж эдийн засгийн хөөс хагарсан сорилтын жилүүдийг Ардчилсан нам ард түмэнтэйгээ цуг тууллаа. Эдийн засгийн бэрхшээлийг хараад бид гар хумхин суусангүй. Их бүтээн байгуулалтыг өрнүүлж, монгол хүнээ ажилтай орлоготой байлгахын төлөө бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ. Манай нам 2012 онд улс орны хэтийг харж холын бодлоор боловсруулсан “Монгол хүн-2020” хөтөлбөрөө улам төгөлдөржүүлэн иргэдээ халамжид найддаг биш бүтээдэг, тэр хэрээрээ тогтвортой орлоготой болох бодлогыг баримталж ажиллаа. Баялаг бүтээдэг ард түмэн баталгаатай амьдарч чадна гэж Ардчилсан нам үзлээ. “Монгол хүн-2020” хөтөлбөр шинэ шатанд гарч хэрэгжинэ. Өмнөх жилүүдийн туршлага, бодитой тооцоо судалгаанд үндэслэсэн “Монгол хүн-2020” хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд Ардчилсан намын дарга миний бие сонгуулийн компаниа удирдаж, сонгуулийн олон менежерүүдтэйгээ, намынхаа олон зуун мянган гишүүдтэйгээ сонгуулийнхаа нүр их ажлын ард гарах болно.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
АН- ын удирдлагууд мэдээлэл хийнэ
Өнөөдөр 11:40 цагт Ардчилсан нам Сонгуулийн Ерөнхий хороонд 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө хүргүүлэхээр болжээ. Энэ үеэр тус намын удирдлагууд мэдээлэл хийх юм байна.
Тодруулбал энэ үеэр УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ирнэ гэх мэдээлэл байна.
Хуулийн дагуу энэ сарын 30-ны дотор нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлт болон мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд хүлээлгэн өгөх ёстой. СЕХ-ны Нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг намуудын материалыг амралтын өдрүүдэд шалгаад ирэх ажлын өдрүүдэд сонгуулийн тухай хуулийн шаардлага хангасан нам, эвслүүдийн батламжийг гардуулах юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Жиргээ устгуулах хүсэлтээрээ Монгол улс тэргүүлжээ
Нийгмийн сүлжээ “Твиттер” компанийн 2015 оны тайланг http://www.motherjones.com/ сайт өчигдөр хэсэгчлэн гаргажээ. Жиргээ устгах хүсэлт олноор ирүүлсэн улс орнуудын жагсаалтын нэгдүгээр байранд Монгол улс орж, тэргүүлсэн байна. Хоёрдугаар байранд орсон Турк улсын хувьд 2015 оны хоёрдугаар хагаст 2.211 хүсэлт ирүүлсэн бол, ОХУ 1.735 хүсэлтээр удаалжээ. Гуравхан сая хүн амтай, нэг сая Твиттерийн хэрэглэгчтэй Монгол улсын хувьд хагас жилийн дотор 555 хүсэлт ирүүлснээр жагсаалтын тэргүүнд бичигджээ.

Тус компани 2015 оны эхний хагаст твиттерийн контент буюу жиргээ устгах хүсэлтээрээ тэргүүлсэн топ 10 орныг зарласан байна. Өнгөрсөн жилийн эхний хагаст ийм төрлийн хүсэлт 1.013 ирсэн бол жилийн хоёрдугаар хагаст үүнээс дөрөв дахин их буюу 4.618 болж өсчээ. Устгах хүсэлтийн агуулгууд ихэвчлэн хуулийн байгууллагын шийдвэр болон Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд багтсан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
