Author Archives: admin

2000 жилийн өмнөх морин уралдааны дүрэм бүхий самбар олджээ

Писидийн эрин үед залуу насандаа өөд болсон Лукоянус гэдэг унаачийн дурсгалд зориулсан хөшөөний нэг хэсэг болох энэхүү самбар Туркийн Төв Анатолийн бүсийн Конья хотын Бейшехир дүүргээс олджээ. “Энэ газарт морин тойруулга байсан. Уг самбар Ромын Лукоянус гэдэг нэртэй унаачтай холбоотой бөгөөд үүнээс уламжлан бид энд морин уралдаан болж, адууны аж ахуйг эрхэлж байсныг илүү тодорхой мэдэж болох юм. Эртний Анатолийн хүмүүс болох хитчүүд ариун гэж үздэг уулсаа тойруулан ийм хөшөөнүүд босгож байсан” гэж Сельчук их сургуулийн түүх судлалын танхимын профессор Хасан Бахар ярьсан байна. Энэ самбар дээр бичсэн морин уралдааны дүрэм ёсоор, нэгдүгээр байрт орсон морь өөр уралдаанд оролцож болохгүйгээс гадна түрүүлсэн морины эзний өөр нэг ч морь мөн адил бусад уралдаанд оролцох ёсгүй. Ингэснээр бусдад ялах боломж олгодог байж. Энэ бол эрт дээр үед морин уралдааныг шударгаар явуулдаг байсныг харуулсан гайхалтай сайн дүрэм хэмээжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний комисс байгуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатарын ахалж ажилладаг АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсэг 5 дугаар сарын 2-нд ГХЯ-нд ээлжит хурлаа хийлээ.

Энэ удаагийн хурлаар Шангри-Ла зочид буудалд байгуулах “Хэвлэлийн төв”-ийн тоног төхөөрөмж техникийн асуудлыг хариуцах дотоодын туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний комисс байгуулах, Европын өргөн нэвтрүүлгийн холбооны төлөөлөгчдийн айлчлалын явц, АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр “Oxford Business group”-ээс эрхлэн гаргасан илтгэлийг хэвлэж тараах, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран ажиллах зэрэг нийт 7 асуудал хэлэлцэв.

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр ажиллах “Хэвлэлийн төв”-д тоног төхөөрөмж нийлүүлэх туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахтай холбогдуулан МТШХХГ-аас эрх бүхий компаниудыг цуглуулан нэмэлт мэдээлэл, техникийн нөхцлийг танилцуулсан байна. Ажлын хэсгийн хурлаас тус газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний комисс байгуулж, сонгон шалгаруулалт зохион байгуулах эрх олголоо.

Мөн уг хуралдаанаар “Call Pro” ХХК-ийн танилцуулсан олон хэлээр лавлах утасны сүлжээ ажиллуулах, Твитерийн Монгол дахь албан ёсны эрхтэй компаниар дамжуулан албан ёсны хаягтай болох, уг хаягаар дэлхийн олон оронд Монгол Улсын болон АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын талаар мэдээлэл түгээх, олон хэлээр сурталчлах саналыг хэлэлцээд төсөв болон бусад асуудлыг Үндэсний зөвлөлийн хуралд танилцуулж, шийдүүлэхээр болов.

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын үеэр ажиллах “Хэвлэлийн төв”-ийн техник тоног төхөөрөмж, зохион байгуулалт, гадаад дотоодод шууд дамжуулалтад зөвлөгөө өгөхөөр Европын өргөн нэвтрүүлгийн холбооны мэргэжилтнүүд манай улсад ажиллаж байна. Тус холбоо өмнө нь АСЕМ-ын дээд түвшний 8 дугаар уулзалт, 2014 онд Миланд болсон АСЕМ-ын дээд түвшний 10 дугаар уулзалт, Лондонгийн зуны олимп, “Евровишн” хөгжмийн наадам зэрэг арга хэмжээний шууд дамжуулалт, хэвлэлийн төвийн техник, зохион байгуулалтыг хариуцан ажилласан туршлагатай байгууллага юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сельфидэж байгаад өөрийгөө бууджээ

Энэтхэгийн 15 настай Рамандип Сингх гэдэг  хүү гар буу барьсан сельфи зургаа дарах гэж байгаад өөрийгөө буудсан хэрэг гарсан тухай Их Британийн “Sky news” телевизийн сувгийн мэдээнд дурджээ. Тэрээр  амьд үлдсэн хэдий ч эмч нар түүний амийг аврахаар тэмцэж байна. Цагдаа нарын ярьснаар, сурагч хүү эцгийнхээ гар буугаар тоглож байх үед ийм харамсалтай хэрэг явдал болсон бөгөөд “Сумтай бууг ил хадгалж байсан хохирогчийн эцэг юуны түрүүнд буруутай” хэмээн цагдаагийнхан ярьжээ. “Скай ньюс” телевизийн сувгийн мэдээлснээр, Энэтхэг улсад залуучууд өөрийн цахим хуудсандаа бусдын анхаарлыг гойд татсан зураг байрлуулахыг ихэд хичээх болсонтой холбоотойгоор иймэрхүү хэрэг явдал олонтоо гарах болсон аж. Ялангуяа төмөр замаар галт тэрэг дөхөн ирж байх үед селфидэх гэсэн оролдлого сүүлийн жилүүдэд олон удаа гарах болсонтой холбоотойгоор Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн эрх баригчид төмөр зам дээр селфи зураг авах гэж оролдсон тохиолдолд хорих ялаар шийтгэх шийдвэр гаргасан байна. Тухайлбал зөвхөн Агра хотын дүүрэгт төмөр зам дээр хагас жилийн дотор 15 хүн амь насаа алджээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Замын-Үүд дэх Гаалийн газрын 35 албан тушаалтны ХОМ мэдүүлэг зөрчилтэй байжээ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Замын-Үүд дэх Гаалийн газарт томилолтоор ажиллахдаа мэдүүлэг гаргагч 159 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийв.Ингэхдээ тэдгээр албан тушаалтны цалин, урамшууллыг мэдүүлгийн цахим програмд бүртгэсэн 2014, 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй цалингийн картыг нэг бүрчлэн тулган хянаж жагсаалтыг гаргасан байна.

Замын-Үүд дэх Гаалийн газрын мэдүүлэг гаргагч 159 албан тушаалтны 2014, 2015 оны 318 мэдүүлгийг Гаалийн ерөнхий газраас татан авч хянан шалгахад хөрөнгө, орлого, орон сууц, газар, зээл буюу их хэмжээний өөрчлөлтийг мэдүүлээгүй зэрэг зөрчилтэй байсан 35 албан тушаалтны 2015, 2016 оны мэдүүлгийг нарийвчлан шалгах шаардлагатай болжээ. Тус Гаалийн газрын Удирдлагын зөвлөл 2015 онд 19 удаа хуралдаж, давхардсан тоогоор 45 асуудал хэлэлцсэн байхад тухайн хуралд оролцсон удирдах ажилтнуудаас нэг ч мэдэгдэл, тайлбар гаргаагүй нь Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Тус газрын албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэхдээ хамаарал бүхий этгээдийг дутуу бичих, орлого, урамшуулал, банкны хадгаламжийн хүүг мэдүүлээгүй, хөрөнгө, зээл, авлагын талаар мэдүүлээгүй, эх үүсвэрээ бүрэн гүйцэд тайлбарлаагүй зэрэг зөрчлийг түгээмэл гаргасан байв.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг үндэслэн үнэлгээний хороо, ажлын хэсэгт томилогдон ажиллаж байгаа буюу Удирдлагын зөвлөлийн хуралд оролцон асуудал шийдвэрлэж буй албан тушаалтнууд мэдэгдэл, тайлбар гарган ажиллах шаардлагатайг ажлын хэсгийнхэн зөвлөлөө.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

13 жилийн өмнө “Чингис хаан” дуурь үзэгчдийн хүртээл болж байжээ

Монголын урлагийн дөрвөн мундаг эрхэм буюу Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарчийн цомнолоор Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч  Б.Шаравын хөгжмийг нь бичин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулж, Ардын зураач Ч.Гунгаасүх тайзны зураг чимэглэлийн хийсэн “Чингис хаан” дуурийг  13 жилийн өмнө  буюу 2003 оны энэ өдөр үзэгчдийн хүртээл болгож байжээ.Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт дуурьт бага балчир наснаас өнчин өрөөсний зовлон зүдгүүр, бусдад басамжлагдан доромжлогдох, баригдах, тавигдахын бэрхийг үзсэн ч Өүлэн эхийн сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Монгол Улсаа сэргээн мандуулж, Их Монгол Улсын тулгар төрийг байгуулсан тухай өгүүлдэг. Мөн суут жанжин, дэлхийг байлдан дагуулагч, мянганы хүн хэмээн тодорсон Их Чингис хааны 1189 он хүртэлх амьдрал, тэмцэл, хайр сэтгэл, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлдэг байна.

чингис хаан дуурь  01

Уг дуурийн хөгжмийн зохиолчоор ажиллласан Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч  Б.Шарав “Чингис хааны тухай хийж, бүтээсэн хөгжмийн бүтээлүүд олон бий. Гэхдээ Чингис хааны тухай анхны дуурь нь энэ гэж бодож байна. Нүсэр ажлын ард гарсандаа баяртай байдаг. Гэхдээ дууриа эргээд харахад алдсан оносон зүйл байдаг. Бололцоо гарвал залруулна” хэмээн ярьж байсан удаатай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ОХУ, БНХАУ хоёр цэргийн хамтарсан сургуулилт хийнэ

БНХАУ,ОХУ хоёр энэ сард компьютерын тусламжтайгаар пуужингийн довтолгооноос хамгаалах системийн сургуулилтыг хийнэ гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдэгджээ. Хоёр улс “Агаар, сансрын аюулгүй байдал 2016” гэдэг нэрийн дор компьютер ашиглах команд-штабын хамтарсан сургуулилтыг ОХУ-ын Батлан хамгаалах яамны Сансрын батлан хамгаалах хүчний Судалгааны төв хүрээлэнгийн байранд энэ сард зохион байгуулахаар болсон гэж мэдэгдэлд дурдсан байна. Энэ удаагийн сургуулилтын зорилго нь баллистик болон далавчит пуужингийн санамсаргүй болон өдөөн хатгасан цохилт, халдлагаас хамгаалах зорилгоор хоёр орны агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах цэргийн хүчний үйл ажиллагааг уялдуулан зохицуулах явдал юм гэж яам мэдэгдээд “уг сургуулилт гуравдагч орны эсрэг чиглэсэн ажиллагаа биш болохыг” дурджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээ

Эрхэм хүндэт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн эзэд, хэвлэлийн эх чөлөөний үр шимийг хүртэгч нийт иргэд Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг ЮНЕСКО-гоос “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр” болгон зарласнаас хойш 23 жил өнгөрсөн байна. Энэ өдрийг хэвлэл мэдээллийн салбар бүрт ажиллаж буй сэтгүүлчид өргөн дэлгэр тэмдэглэдэг уламлжлал хэдийнэ тогтжээ.

Монгол Улсын сэтгүүл зүйн салбар, сэтгүүлчид улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, ардчилалын дуу хоолой болж явсан түүхтэй. Монголын өдөр тутмын ууган хэвлэл “Монголын үнэн” сонины анхны дугаар 1920 оны арваннэгдүгээр сарын 10-нд хэвлэгдэн гарсан бөгөөд ард түмнийхээ санаа бодлыг эх орон газар шороогоо эрхэмлэх их үйлсэд уриалан дуудсан юм.

1990 оны цагаагчин морин жилийн ардчилсан хувьсгалын анхны дуу хоолойг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид анх хүргэж байсан.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх” Монгол Улсын иргэний эрх чөлөөг баталгаатай хангах, мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрхийг эдлүүлэх үндсэн нөхцөл нь хэвлэлийн эрх чөлөө гэдэгтэй хэн ч маргахгүй буйзаа.

Сэтгүүлчид үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх явдал хаагдмал, боогдмол болж байгаа нь ардчилсан нийгэмд байж болшгүй үйлдэл гэдгийг энд зориуд цохон тэмдэглье. Сүүлийн жилүүдэд үнэнийг хамгаалсан, худлыг илчилсэн сэтгүүлчид нэр төрөөрөө хохирч, ял шийтгүүлж байгаад харамсч байна.

Сэтгүүлч Та бүхэн нийгмийг эрүүл, зөв замд хөтөлдөг. Монгол Ардын Нам Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөг хангах хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд байнга анхаарч ирсэн, цаашид ч хүчин чармайлт гаргах болно.

Монгол Улсын сэтгүүл зүйн салбарт зүтгэж яваа та бүхэндээ “ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ”-ний өдрийн мэндийг хүргэж үг нь мэргэн, үзэг нь хурц, амьдрал нь аз жаргалаар дүүрэн, ажил хөдөлмөр нь амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

МОНГОЛ ТӨРИЙН НОЁН НУРУУ ТӨВШИН БАЙГ.

УИХ-ЫН ДЭД ДАРГА, МАН-ЫН ДАРГА  М.ЭНХБОЛД

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ираны тал АНУ-ын цэргийнхэнд анхааруулга өгөв

АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг онгоцоор ахлуулсан цохилтын баг Персийн буланд байрлаж байгаатай холбогдуулан Ираны дээд удирдагч Персийн булангаас холхон байхыг АНУ-ын цэргийнхэнд анхааруулсан байна. Ирак болон Сири дэх “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ Персийн булан дахь цэргийн хүчээ зузаатгаж байгаатай холбогдуулан Али Хаменеи дээрх мэдэгдлийг хийжээ. Иранчуудын хувьд Персийн буланг арын цэцэрлэгээ гэж үздэг бөгөөд АНУ, Иран хоёр хоёулаа тус бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг аж. Мөн тэрбээр “Персийн булан болон Оманы тэнгисийн томоохон хэсэг нь Ираны нутаг юм . Тиймээс бид энэ бүс нутагтаа оролцоогоо хадгалж, цэргийн сургуулилт хийж, хүчин чадлаа харуулах ёстой. Харин америкчуудын хувьд яагаад дэлхийн нөгөө өнцгөөс энд ирж, цэргийн сургуулилт хийгээд байна вэ гэж өөрсдөөсөө асуух хэрэгтэй” гэж нэмж хэлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ИЗНН-ын АН-д тавьсан болзол

Иргэний зориг ногоон нам/ИЗНН/-аас энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам/АН/-ыг дэмжиж оролцоно гэдгээ мэдэгдсэн. Ийнхүү мэдэгдсэн ч Сонгуулийн ерөнхий хороонд мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн нь дээрх мэдэгдэлд эргэлзэхэд хүргээд байгаа юм. Үнэндээ энэхүү эргэлзээг тайлахад тун амархан. ИЗНН-аас АН-ыг дэмжин оролцохдоо шаггүй болзол болох “Тус намаас УИХ-д таван мандат, НИТХ-д гурван мандат өгөх” саналыг АН-д тавьсан аж. Хэрэв энэхүү саналыг нь АН-ын удирдлагууд хүлээн зөвшөөрөхгүй бол тус намыг дэмжихээс татгалзаж сонгуульд оролцох хувилбартай байгаа бололтой.

Зөвхөн ИЗНН төдийгүй ХҮН-ынхан ч Сонгуулийн ерөнхий хороонд хоёр төрлийн өөрөөр хэлбэл хөрвөж болохуйц саналыг хүргүүлээд байгаа юм. З.Боргил тэргүүтэй тус намынхан ХҮН-ын мөрийн хөтөлбөрөөс гадна, намыг нь сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргасан тохиолдолд бие даан нэр дэвших 20 хүний нэрийг ч мэдүүлсэн.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Пхеньянд хорио тогтоолоо

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын их хурал болох гэж байгаатай холбогдуулан Пхеньян хотод хорио тогтоож, хурим найр хийх болон оршуулгын ёслол үйлдэхийг хориглолоо. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тэргүүлсэн Хөдөлмөрийн намын их хурал энэ баасан гарагт болох гэж байна. Хурим, оршуулгаас гадна Пхеньян руу орох, хотоос гарах хөдөлгөөнийг хориглож, байшин барилгад хийх хяналт шалгалтыг өргөжүүлсэн байна гэж Умард Солонгост эх сурвалжтай “Daily NK” сонинд мэдээлжээ. Эдгээр түр арга хэмжээнүүд нь их хурлын үеэр ямар нэгэн эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм хэмээн Өмнөд Солонгосын Эх орноо нэгтгэх яамны хэвлэлийн төлөөлөгч Чон Жүн Хи мэдэгдсэн байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зөвлөлтийн киноны бяцхан баатрууд өнөөдөр хаана явна вэ

Хүний  амьдрал  ямар нэг л газраадандаа байгаад байх биш дээ, цаг хугацаа яваад л хүүхэд багачууд насанд хүрч өсч том болдог .Та бидний нэгэн цагт шимтэн үздэг байсан Зөвлөлтийн киноны баатар бяцхан одууд өнөөдөр ямар хүн болсон бол, хаана юу хийж яваа бол. Зарим нь бүр өнөөдөр энэ хорвоод байхгүй болсон нь ч бий. Электрон жаал ч юм уу, Буратино, “Баригдашгүй өшөө авагчид”-ыг өнөөгийн нь төрхөөр нэг харцгаа даа.

кино 01

1 “Петров Васечкин хоёрын амралт” киноны Дмитрий Барков, Егор Дружинин хоёр. Дружинин Ленинградын театр урлагийн академи төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаад нэг хэсэг АНУ-д байсан. Олон тооны мюзикл, бүжгэн жүжиг тавьж бас нэг кино найруулсан. “Алтан баг” шагнал хүртэж олон тооны концерт найруулан тавьснаараа алдаршсан нэгэн.Барков харин Ленинградад хөгжмийн сувагт ажиллаж киноны зарим хэсэгт тоглодог. “Кино остров” нэртэй киноны сургуультай.

кино 02

  1. “Петров Васечкин хоёрын амралт” киноны Маша Старцевогийн дүрийн Инга Ильм. 1990-ээд онд эрчүүдэд зориулсан сэтгүүлд гэрэл зургаа авхуулж байгаад одоо урлагийн түүх судалж байгаа. Санкт-Петербургт амьдарч байгаа. Тэрээр 10 гаруй кинонд тоглосон.

кино 03

  1. “Ирээдүйгээс ирсэн зочид”-ын Алиса Селезневагийн Наталья Гусева. Тэрээр кинонд зөвхөн сургуульд байхдаа л тоглож байсан. Сургуулиа төгсөөд вирус судлаач болсон. Одоо москвагийн нэгэн фирмд хими-биологчоор ажилладаг.

кино 04

  1. “Ирээдүйгээс ирсэн зочид”-ын Юля Грибковагийн Марианна Ионессян. Москвагийн Улсын их сургуулийг философич мэргэжлээр төгсөөд АНУ-д цагаачилсан. 1997 онд Техасын их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр магистр цол эзэмшсэн. Одоо Виржини мужид амьдарч байгаа.

кино 05

  1. “Ирээдүйгээс ирсэн зочид”-ын Фима Королевын Илья Наумов харин дахиж кинонд тоглоогүй. Одоо барилгын бизнес эрхэлж байгаа.Энэ киноны Колигийн дүрд тоглосон Алексей Фомкин 1996 онд нас барсан.

кино 06

  1. “Үнэнч, хонгорхон хайрт минь” киноны Ларсеновын гэр бүлийн эгч дүү хоёр. Полина 1993 онд Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн анги төгсөөд “Мастерская П.Фоминко” театрын жүжигчнээр ажиллаж байна. Ксения нь киноны сургууль, театр студийн ажил эрхэлж байгаа. Хоёулаа театр кинонд тоглосоор байгаа.

кино 07

  1. “Үнэнч, хонгорхон хайрт минь” киноны XIY Людвигийн дүүгийн дүрд тоглосон Денис Зайцев 1997 онд Ленинградын театр урлагийн академи төгсөөд Н.П.Акимовын нэрэмжит хошин жүжгийн театрт тоглож байгаа. Хэд хэдэн кино, рекламд тоглосон.

кино 08

  1. “Том Сойерийн адал явдал”-ын Федор Стуков. Щукины нэрэмжит театрын дээд сургуулийг 1993 онд төгссөн. Театрт тоглож, телевизийн “Лего-го”, “16 хүртэлх болон дээш насныханд” нэвтрүүлэг хөтлөхийн зэрэгцээ кинонд тоглож байгаа. Бас найруулагчаар ажиллаж “80-аад оныхон” цуврал кино хийсэн.

кино 09

  1. Үлгэрийн Иванушкагийн Виктор Перевалов бага байхдаа олон кинонд тоглосон. Нэг хэсэг дэлгэцээс хөндийрсөн ч 2000 оноос олон ангит кинонд туслах дүрд тоглож байгаад 2010 онд нас барсан. Тун бага тэтгэвэртэй амьдарч байсан даа.

кино 10

  1. “Ералаш”-ийн од Александр Лойе 1993 онд “Херши-кола” рекламд тоглож 2004 онд олон ангит “Сохор” киноны хоёрдугаар найруулагчаар ажилласан. Кинонд ч тоглож байгаа.

кино 11

  1. Электрон жаал”-ын Электрон жаал, Сыроежкин хоёр. Ах дүү Торсуев, Юрий болон Владимир. Олон жил бизнес эрхэлсэн ч нэг их амжилт олоогүй. Владимир такси барьж, Юрий герман руу гарсан. Одоо тэр хоёр Москвад хоёр өөр компанид ажиллаж байгаа. Кинонд тоглох урилга аваагүй.

кино 12

  1. “Электрон жаал”-ын танхай жаал Макар Гусевын үрийн Василий Скромный өөр нэг ч кинонд тоглоогүй, зүгээр л далайчин болсон.

кино 13

  1. Мөн л “Электрон жаал”-ын Евгений Лившиц хөгжмийн дээд сургууль төгсөөд Германд ажиллаж Дюссельдорфын найрал хөгжимд тоглож байгаа.

кино 14

  1. Малвинагийн дүрд тоглодог Татьяна Проценко Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулйин кино судлаачийн анги төгссөн. Кинонд тоглох санал ирж байсан ч татгалзаж байсан гэдэг. Одоо шүлэг бичиж, охиноо өсгөж байгаа

кино 15

  1. “Буратино”, “Улаан малгайт”-ын чоно Дмитрий Иосифов. Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг Алексей Баталовын урланд төгссөн. Минскт кино жүжигчнээр ажиллаж олон студийн кинонд тоглож, найруулагчаар ажиллаж байлаа. Одоо телевизийн киноны төслүүд дээр ажиллаж реклам, клип, реалити-шоун дээр ажилладаг.

кино 16

  1. “Баригдашгүй өшөө авагч” Валерка. Михаил Метёлкин Бүх холбоотын кино урлагийн дээд сургууль төгссөн. Телевизэд баримтат киноны захирлаар ажилласан ч киногоо орхиогүй. Найруулагч Александр Столбер түүнийг найруулагч болохыг урьсан. 20 хоногт 30 шалгалт өгч Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангид элссэн. Одоо найруулагчаар ажиллаж байгаа

яшка

  1. “Баригдашгүй өшөө авагч”-ийн Яшка цыганы Василий Васильев дахиж кинонд тоглоогүй. “Ромэн” театрт ажиллах урилга ирсэн ч хоёр жил л ажилласан. Драмын жүжигчний анги төгсч Ленконцертод гитардан цыганы романс хөгжимдөж, дуулж байгаад одоо соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байна.

кино 17

  1. Мария, Мирабелла” мюзиклын Меди Маринеску мэргэжлийн жүжигчин, одоо ч энэ мэргэжлээрээ ажиллаж байна. Энэ кинонд тоглосон Жилда Манолеску хэдэн жилийн өмнө авто ослоор өөд болсон.

кино 18

  1. Урт оймст Пеппид тоглосон Светлана Ступак эгэл мэргэжил эзэмшихээр жүжигчний карьераа орхисон. Гурван ч удаа гэр бүл зохиож нэг охинтой болсон.

кино 19

  1. Тутти хүүхэлдэйн Лина Бракните хүүхэд байхдаа олон кинонд тоглосон. Сургуулиа төгсөөд Бүх холбоотын кино урагийн дээд сургуульд элссэн ч төгсөөгүй. Вильнюст очиж түүхийн мэргэжлээр сургууль төгссөн. Литвийн ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн номын санд 20-иод жил ажилласан.

кино 20

  1. “Оддын жаал”-ын Павел Чернышев дахиж кинонд тоглоогүй. Эцэг эх нь ч бас ингэж бодож байж. Ард түмнүүдийн найрамдлын дээд сургууль төгсч цэргийн алба хаасан. Одоо буяны бизнес эрхэлдэг.

кино 21

  1. Курьерийн дүрд тоглосон Федор Дунаевский хэд хэдэн кинонд тоглосныхоо дараа гадаадад гарсан. Герман, Италид хэдэн жил амьдраад Оростоо эргэн ирж найруулагч болсон. Израильд 15 жил амьдарч бизнест орсон. Ачаа тээврийн бизнес эрхэлдэг.

кино 23

  1. “Плюмбум-аюултай тоглоом” киноны жаал хүү Антон Андросов 1990-ээд оны дундаас бизнес эрхэлж байгаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний  өдөр

1991 онд болсон ЮНЕСКО-гийн ерөнхий бага хурлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оноос тавдугаар сарын 3-ныг Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ.1991 оны тавдугаар сарын 3-нд Намибын нийслэлд Африкийн хараат бус хэвлэлүүдийн төлөөлөгчид “Виндхукийн тунхаглал” гаргаж дэлхийн улс орнуудын засгийн газруудад хэвлэлийн эрх чөлөө, ардчилсан шинж төрхийг хамгаалахыг уриалсан байдаг. Энэ тунхаглалд ардчилсан нийгмийн үндсэн хэсэг нь хараат бус хэвлэл оршин тогтнох явдал гэж заажээ.Үүнээс хойш энэ өдрийг жил бүр тэмдэглэдэг болж сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх болон амь нас, эрүүл мэндийг хамгаалах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн болон бэртэж гэмтсэн  сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэхэд олон нийтийн анхаарлыг хандуулж ирсэн.

Энэ өдөр мөн хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад хувь нэмэр оруулсан хүмүүсийг ЮНЕСКО-гийн Бүх дэлхийн шагнал болох Гильермо Каногийн нэрэмжит шагналаар шагнадаг. Колумбын сэтгүүлч Гильермо Кано албан үүргээ гүйцэтгэж яваад 1986 онд ами алдсан юм. 25 мянган доллар дагалддаг энэ шагналаар хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллагыг шагнадаг билээ.

хэвлэлийнхэн 01

Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан “Глоб Интернэшнл” төв “Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө. Энэ бол Таны эрх!” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг Нээлттэй нийгэм форум, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар болжээ. Энэхүү ярилцлагад Хонконг, Япон, Өмнөд Солонгос улсаас ирсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож, ЮНЕСКО-гийн 2016 онд дэвшүүлсэн Мэдээллийн эрх чөлөө болон тогтвортой хөгжил,  Хэвлэлийн эрх чөлөөг цагдан хяналт болон хэт мөрдөн тагнах үйл ажиллагаанаас хамгаалах нь,

Онлайн болон офлайн орчин дахь сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах нь сэдвийн дагуу өөрийн орны нөхцөл байдлын талаар танилцуулах аж. Түүнчлэн ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын захирал Мариелза Оливейра болон Монголын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, төрийн байгууллагын төлөөлөгчид, хуульчид, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл зэрэг 60 гаруй хүн дээрх уулзалтад оролцож мэдээлэл авах эрх, хэвлэлийн эрх чөлөө Монгол Улсад хэрхэн хэрэгжиж буй талаар олон талаас хэлэлцэх юм байна.

хэвлэлийнхэн

Энэ  жилийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр нь түүхэн гурван үйл явдалтай давхцаж буй юм байна. Тухайлбал, одоогоос 250 жилийн өмнө дэлхийд мэдээллийн эрх чөлөөний анхны хууль батлагдаж, өнөөгийн Швед, Финлянд улсын газар нутаг дээр дэлгэрч байжээ. Мөн Хэвлэлийн эрх чөлөөний зарчмын талаарх “Виндхукийн тунхаглал” батлагдсаны 25 жилийн ой тохиож байна. Түүнчлэн тогтвортой хөгжлийн шинэ зорилтуудыг ирэх 15 жилд хэрэгжүүлэх шинэ мөчлөг энэ оноос эхэлж байгаа юм

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн “БҮК”-ийн 53, 54 дүгээр байрнуудын хур хогийг цэвэрлэжээ

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны “БҮК”-ийн 53,54 дүгээрбайрнуудын хогийг цэвэрлэж хур хоггүй болгожээ. Цэвэрлэгээний үеэр ТҮТ-ийн ажилчид 20 машин хог ачсанбайна. Дүүргийн 2 дугаар хорооны хамт олон ТҮТ-ийн ажилчдад талархал илэрхийллээ.

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа