Author Archives: admin

Цэцийн дүгнэлтийг байнгын хороо дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар намын жагсаалтаар сонгогдох нь үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан .

Цэцийн энэхүү дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн 70 гаруй нь дэмжиж хүлээн авав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ж.Бизегийн “Кармен” дуурь дахин тайзнаа

Меримегийн зохиолоор Францын хөгжмийн зохиолч Жорж Бизе дуурь туурвин 1875 оны гуравдугаар сард Францын театрт анх тавьсан нь “Кармен” дуурь байжээ. Харин манай тайзнаа 1984 оны дөрөвдүгээр сарын 5-нд тавигдсан бөгөөд улирал бүр тоглогдсоор ирсэн.

Дөрвөн бүлэг дөрвөн үзэгдэлт эл дуурийн үйл явдал 1820-иод оны Севиль хот орчимд өрнөх бөгөөд эрх чөлөөтэй цыган бүсгүйн хувь тавилан, зан араншин, дотоод ертөнцийн эрч хүчийг илэрхийлдэг.

Энэ удаагийн тоглолтод офицер, цэрэг, цыган эмэгтэй, залуучууд, тамхины үйлдвэрийн ажилчин, бухтай тулалдагч нарын дүрд УДБЭТ-ын найрал дуучин, балетын жүжигчин, СУИС-ийн оюутнууд, ХБК-ийн сурагчид оролцох юм байна. Мөн симфони найрал хөгжим хөгжимдөх аж.

Дуурийг энэ сарын 30-нд болон ирэх сарын 1-ний өдрийн 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглох юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гэгээн Муза 2016 ирэх сард болно

“Гэгээн Муза Академи”-аас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Гэгээн Муза-2016” олон улсын театрын наадам 2016 оны 05 дугаар сарын 1-7-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.Тус наадамд нэр дэвшсэн бүтээлүүд 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 6-ны хооронд УДЭТ, “Black box” театр, Улсын хүүхэлдэй театрын тайзнаа тоглогдоно. Харин улаан хивсний ёслолын ажиллагаа 5 дугаар сарын 7-ны өдөр 15:00 цагаас эхлэх бол 16:00 цагаас академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа УДЭТ-ын тайзнаа эхэлнэ.

“Драмын жүжгийн төрөл”-д:

-УДЭТ-ын бүтээл “Ромео Жульетта” сонгодог жүжиг

-Буриад улсын Драмын театрын бүтээл “Ромео Жульетта” сонгодог жүжиг

-Дархан-уул аймгийн “Залуучууд” театрын бүтээл “Хайрыг хайрла” жүжиг

 “Хөгжимт жүжгийн төрөлд”-д:

-ҮДБЭЧ-ын бүтээл “Оройн дээд” түүхэн дуулалт жүжиг

-Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Гэгээн тамлан” жүжиг

-Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын бүтээл “Дуун хэлхээ” жүжиг

-“Анир” студийн бүтээл “Надад үлдсэн найз” мюзикл

-ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Сөнд хошууны Улаан мөчирийн бүтээл “Тэмээт нутгийн шинэ тууль”

“Хүүхдийн жүжгийн төрөл”-д:

-“Мял Богдын намтар”

-Орхон аймгийн “Хөгжимт залуучуудын театр”-ын бүтээл “Петр Пен ба далайн дээрэмчид”

-Дундговь аймгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр”-ын бүтээл “Мөнхийн галт цэцэг”

Нэг хүний жүжгийн төрөл”-д:

-“Хатагтай Капульетта”/Монгол/

-“Хүүхэлдэйн өчил”/Монгол/

-“Эр өндөг”/Монгол/

-“Бие сэтгэл”/Монгол/

-“Өвгөн тэнгис хоёр”/Буриад улс/

-“Эдит Пиаф”/Герман/

-“God Kirilov”/Грек/

-“Novechento”/ОХУ/

-“From front and from behind” /Герман/

“Хүүхэд оролцсон бүтээлийн төрөл”-д:

-Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын бүтээл “Чулуун байшин”, “Бэлтрэг ба түүний нөхөд”

-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Монгол сургуулийн бүтээл “Одны хүүхдүүд” зэрэг бүтээл тус тус нэр дэвшээд байна

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нисдэг тавцангийн туршилт амжилттай болжээ

Хүн төрөлхтний нисэх мөрөөдлийг биелүүлж, нисдэг тавцанг бүтээжээ. Уг нисдэг тавцангийн анхны туршилтыг саяхан хийж амжилттай болсон байна. Цанын тамирчин Фрэнки Сапатагийн Youtube-д байршуулсан видеоноос үзэхэд нисдэг тавцан 3000 метрийн өндөрт нисэх боломжтой гэнэ. Түүнчлэн 100 км.цагийн хурдтайгаар 10 минутын турш нисэх боломжтой гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дусал ч бензин ашиглалгүйгээр дэлхийг тойрсон онгоц

Нисгэгч Бертранд Биккард 16 жилийн турш уйгагүй зүтгэсэний  дүнд бүтээсэн “Solar Impulse 2” онгоцоороо дусал ч бензин ашиглалгүйгээр дэлхийг тойрлоо. Өнгөрсөн гуравдугаар сард Абу-Даби хотоос аялалаа эхлүүлж байсан нисгэгч Бертранд Биккард өчигдөр хамгийн сүүлийн аялалаа хийж Хавайгаас Сан Франциско хүртэл 2 хоног 1 өдрийн турш нисэн амжилттай газардлаа.онгоц 02

Анх хөгжүүлэлтийн үед 44 км.цаг хүртэл хурдалж байсан онгоц сүүлийн аялалын үеэр хурдаа хоёр дахин нэмэгдүүлж 90 орчим км.цагийн хурдтай нисэх болсон. “Энэ бол технологийн шинэ эрин үе. Энэ онгоц уран зөгнөл биш бодит зүйл гэдгийг харууллаа” хэмээн Биккард газардсаныхаа дараах сэтгэгдлээс хуваалцжээ.Хэдий энэхүү онгоцыг олон нийтийн агаарын тээвэрт ашиглах боломжгүй байгаа ч байгаль орчин ээлтэй ирээдүйн тээвэрт чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа зохион бүтээгчид хэлжээ.

нисгэгч

Онгоц нарны эрчим хүчээр ажилладаг нь маш давуу талтай хэдий ч зай багтаамж багатай, онгоц бүтээх зардал өндөр, мөн хурд багатай нисдэг юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сагсан бөмбөгийн оюутны улсын аварга эхэллээ

Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын оюутны спортын холбоотой хамтран оюутны универсиад наадмын хүрээнд зохион явуулдаг улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр спортын төв ордонд эхэллээ. Энэ удаагийн оюутны улсын аваргад  улсын болон хувийн их дээд эрэгтэй 18, эмэгтэй 12 сургуулийн 800 гаруй оюутан залуус өрсөлдөж байна. Тэмцээни гол зорилго ирэх 9 сард эх орондоо болох 5 дахь удаагийн Оюутны азийн аваргад өрсөлдөх баг тамирчдыг сонгон шалгаруулахаар онцлог болж байна.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Олон улсын оюутны спортын холбооны гишүүн, Монголын оюутны спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан, мөн монголын оюутны спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Эрдэнэпүрэв, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч МУГД Ц.Цэвэрбал нар оролцлоо. Тэмцээн энэ сарын 25-наас 29-ны хооронд спортын төв ордон болоод ШУТИС зааланд тус тус явагдаж аваргуудаа тодруулах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий  сайд асан Н.Алтанхуягийг дуудсан шалтгаанаа тайлбарлав

УИХ-ын гишүүн ерөнхий сайд асан  Н.Алтанхуяг өөрийн цахим хуудсандаа “Мэдэгдэл хийсэн гэж цагдаагийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газраас зарлан дуудах ирлээ. Байцаалт өгнө” хэмээн бичсэн билээ.. Тэгвэл ямар асуудлаар Н.Алтанхуяг гишүүнийг дуудсан талаараа Мөрдөн байцаах газраас тайлбар гаргажээ.

Улсын ерөнхий прокурорын газраас Н.Алтанхуягийн Төрийн ордонд хийсэн мэдэгдэлд гэмт хэргийн шинжтэй асуудал тусгагдсан учраас тодруулж, шалгаж өгөхийг Мөрдөн байцаах газраас хүссэн аж. Энэ дагуу Мөрдөн байцаах газар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг дуудсанаа тайлбарлажээ.тайлбар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр Чернобылийн АЦС-ын осолд өртөгсөдийн дурсгалын өдөр

Украины атомын эрчим хүчний үйлдвэрлэлийн анхдагч болох Чернобылийн АЦС-ад 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд хүн төрөлхтөний түүхэн дэх техногенийн томоохон сүйрэл болсон билээ.Японы Хирошима хотод хаясан 500 атомын бөмбөгтэй тэнцэх хэмжээний хүчтэй дэлбэрэлт станцын дөрөвдүгээр блокт болжээ.Энэ хэрэг явдал олон сая хүний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн юм. АЦС-ад осол болсноор хааш хаашаагаа 30 километр газар цацраг идэвхит бодист бохирдсон байна.Энэ нь гурван сая орчим хүн амтай бараг 60 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг юм. Ослын улмаас Белорусын газар нутгийн 23 орчим хувь болон Европын ихээхэн нутаг цацраг идэвхит цезийд бохирдсон байна.

Яг дэлбэрэлт болох үеэр нэг хүн амь үрэгдэж, бас нэг хүү дараа өглөө нь нас барсан юм. Чернобылийн АЦС болон аврах багийн 134 хүн сүүлд нь цацраг өвчинтэй болж, тэднээс 28 нь дараачийн саруудад нас баржээ. Сүйрлийн уршигийг арилгах ажилд нийтдээ бараг 600 мянган хүн оролцжээ. Энэ осолд өртсөн бүх хүн болон ослын үр дагаврыг устгах хэрэгт оролцож байсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, Орос, Белорус, Украинд дурсгалын өдөр бий болгосон юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ЗСБНХУ тарж бутарсанд буруутай гэдгээ Горбачев хүлээн зөвшөөрсөн байна

Тойрон хүрээлэгчдийн эсэргүүцлийг хангалттай сөрөн зогсож чадаагүй учир Зөвлөлт Холбоот Улсын тарж бутарсанд буруутай гэдгээ ЗСБНХУ-ын анхны ерөнхийлөгч Михаил Горбачев хүлээн зөвшөөрчээ.Тэр Москвагийн эдийн засгийн сургуульд өөрийн номыг танилцуулах үеэр оюутнуудын асуултад хариулахдаа ингэж ярьсныг “Интерфакс” агентлаг даваа гарагт мэдээлсэн байна.

Миний бие өөрийн тэргүүлж байсан холбооны улсын шинэ гэрээ боловсруулах комиссын хуралдааныг “хоёр юмуу гурван удаа” орхин гарч байсан гэж хуучин ерөнхийлөгч дурджээ. “Намайг гарч явснаас хойш хэсэг хугацааны дараа Ельцин зарим хүний хамт ирсэн юм” гэж Горбачев ярьсан байна.

Гуравдугаар сарын сүүлчээр явуулсан “Левада-төвийн” санал асуулгаас үзвэл, ЗСБНХУ-д тарж бутарсанд оросын иргэдийн 56 хувь нь харамсаж, 28 хувь нь эсрэг байр суурь баримтлаж, бас 16 хувь нь хариулахаас түдгэлзжээ. Зөвлөлтийн үеийг санагалзсан хүмүүсийн тоо 2009 оны арваннэгдүгээр сард хамгийн дээд хэмжээнд хүрч, тэгэхэд иргэдийн 60 хувь нь холбооны улс тарж бутарсанд харамсамж байгаагаа илэрхийлж байсан байна.

1991 оны гуравдугаар сарын 17-нд бүх холбоотын санал хураалт болсон юм. “Аливаа үндэстний хүний эрх, эрх чөлөөг бүрэн хэмжээгээр баталгуужуулах бүрэн эрхт, тусгаар бүгд найрамдах улсуудын шинэчлэгдсэн холбооны улсын хувиар ЗСБНХУ-ыг хэвээр хадгалах шаардлагатай гэж Та үзэж байна уу?” гэсэн асуултад иргэд хариулах ёстой байсан юм. Тэгэхэд санал асуулгад оролцогчдын 77 хувиас илүү нь холбооны улсыг хэвээр байлгах саналтай байгаагаа илэрхийлж, 22 орчим хувь нь эсрэг санаа бодолтой байжээ. Гэсэн ч, хэсэг хугацааны дараа ЗСБНХУ тарж бутарсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газар

Өнөөдөрбуюу дөрөвдүгээр сарын 26-ны мягмар гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

Баянзүрх дүүрэг

10.30-17.30 цагт: 4, 7-р хороо 15-р хорооллын 1-5, 8, 10-14, 23, 24, 35, 40, 41, 60, 61, 63- 66, 120-р байр, Блюскай гарден, Эрчим орд, Баз итернэшнл, Батхаан групп ХХК-ууд, Хаан банк, СХЗГ, Жоби 37, БЗД-ийн НҮГ-2 ӨНААТҮГ, Хэмжилзүйн дэлгүүр, Улаанбаатар сан, Ундармаа авто худалдаа орчим

11.00-17.30 цагт:  20-р хороо Гачууртын төвийн урд хэсэг, Хуандайн ам,

Баянгол дүүрэг

10.30-18.00 цагт: 4, 6, 5-р хороо 10-р хорооллын 101-105, 16-25, ТЭЦ-47 байр, АОС-ууд, ХД-3, 20-3, 26, 33, 34, 34А, 36, 56-1, 56-2, ХД-28-р байр, Радуга 102-р сургууль, ЭМШУИС ЭМТС, Нархажид сүм, Далд засал эмнэлэг,

Хан-Уул дүүрэг

10.00-18.00 цагт: 1, 2, 3-р хороо 41-р цэцэрлэг, Монгол коллеж, Хангай ДС, Эс Пи Сервис, Чимэг Оюу ХХК, Орхон Ду.С, ХУД-ийн ЗДТГ, Шүүх, ТХ, Прокурор, ОБХ, ЦХ, ЭМН, АПУ ХХК, Богд хааны ордон музей, Арьсны үйлдвэр, Эрчим ХХК болон эдгээрийн ойр орчмоор

10.30-11.30 цагт: Өлзийт хороо

11.00-17.00 цагт: 4, 6, 7, 8-р хороо Буян-Ухаа спортын ордон, Жаст ойл ШТС, Нүхтийн ам, Нүхтийн 26, 27, 28, Жаргалантын 1, Сонсголонгийн 1, 2, 4-р гудамж

11.30-17.00 цагт: 4, 5-р хороо Буян-Ухаа спортын ордны арын ГХ-ын дахин төлөвлөлтийн барилга, 34, 63-р сургуулиуд, 12, 145, 71-р цэцэрлэгүүд, 19-р ясли, Хан-Уул УҮГ, АТС-37, Яармаг, Арцатын гудамжууд,

Сонгинохайрхан дүүрэг

10.00-18.00 цагт: 29, 18-р хороо Драгон төв болон ойр орчмоор,

Багахангай дүүрэг

10.00-18.00 цагт: Илч Орд НӨҮГ, ЗДТГ,

Төв аймаг

10.00-18.00 цагт: Эрдэнэ сумын 1-р баг Ар жанчивлан сувилал.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Цахим үйлчилгээ: my.tog.mn

Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ЭЕШ-ын бүртгэлд 37 мянган хүүхэд бүртгүүлжээ

Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 15-ны өглөө 09:00 цагт эхэлсэн. Тэгвэл өчигдөр орой 18:00 цагт бүртгэлийн хугацаа дуусав. Энэ удаагийн бүртгэлд нийтдээ 40 мянган хүүхэд хамрагдах ёстой байснаас 37 мянга нь бүртгүүлсэн талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн мэдээлэл өглөө.

Бүртгүүлсэн хүүхдүүдийн хувьд одоо ЭЕШ-аа амжилттай өгөх л үлдээд байна. Тэд шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваариа өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгээ ашиглан ирэх сарын 15-наас хойш www.eec.mn  сайтаас хэвлэн авах боломжтой.

Энэ онд төгссөн сурагчид төгсч буй сургуулийнхаа харьяалагдах ЭЕШ-ын байранд шалгалт өгөх бол өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг /хот/-ын ЭЕШ-ын байранд шалгалт өгөх аж. ЭЕШ-ыг зургадугаар сарын 15-19-нд зохион байгуулах бөгөөд дүн, оноо, жагсаалтыг долдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вебсайтад байршуулах юм. Харин долдугаар сарын 5-наас өмнө заавал өгөх Монгол хэл бичгийн шалгалтын батламж, ЭЕШ-ын  батламж хуудсыг тараах гэнэ. Тодруулбал, энэ жилээс эхэлж батламж хуудсыг Монгол хэл, бичгийн шалгалтад бас өгдөг болж буй.

Өөрөөр хэлбэл, Монгол хэл, бичгийн шалгалтад, ЭЕШ-д гээд хоёр батламж хуудас хүүхдүүдийн гар дээр очих юм. Тухайн хүүхдийн батламж хуудас дээрх оноо 400 хүрээгүй бол энэ жил их, дээд сургуульд элсэх боломжгүй болно гэсэн үг. Улаанбаатар хотод энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсаа өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авах бол орон нутгийн сурагчид аймгийн Боловсрол соёлын газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авах юм.

ЭЕШ-ын болон МХБШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2,5 жил /30 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“УЛААНБААТАР МАРАФОН-2016” ЦОМ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХЭЛТЭС АЛБАДААР АЯЛАСААР БАЙНА

“Улаанбаатар марафонд нэгдэцгээе” цомыг 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Хан-Уулдүүргийн прокурорын орлогч Б.Нинж, туслах прокурор Д.Туяа, туслах прокурор Г.Мижиддорж, архивч М.Сумъяа нар дүүргийн Татварын хэлтсийн төлөөллөөс хүлээн авсан. Марафоны цомын хүрээнд тус байгууллага нь нийт ажилтан албан хаагчиддаа марафон болон“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн талаар мэдээллийн танилцуулгыг хийлээ. Мөн бүх ажилтануудаасаа ХАББЧТТСорилыг авч улмаар сорилын хариуг үндэслэн 7 хоногийн 1 өдрийг хувиар гарган зааланд тогтмол орж спортоор хичээллэж байх шийдвэрийг гаргалаа. Тус хамт олон 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дүүргийн нийгмийн даатгалын хамт олонд хүлээлгэн өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн НХҮХ-ийн АЖИЛЛАГСДАД ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан эрүүл мэндийн сургалтыг “Сэтгэл хангалуун амьдрахуй” ТББ-ын их эмч Б.Бат-Эрдэнэтэй хамтран зохион байгуулав. Сургалтыг “СОГТУУРУУЛАХ УНДААНЫ НӨЛӨӨ” сэдвийн хүрээнд явуулсан юм. Сургалтаар согтууруулах ундааны хүний биеийн эд эрхтнүүдэд үзүүлэх нөлөө, зүй зохистой хэрэглээний стандартын тухай ойлголтуудыг өгсөн байна. Мөн хүний эрүүл мэнд нь эрүүл амьдралын хэвшлээс ихээхэн хамааралтай болохыг бодит жишээ баримт нь дээр тулгуурлан харилцан ярилцлага хэлбэрээр явуулснаараа үр дүнтэй болжээ.

123

123

123

123

​

Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Халаалтын зуух эзэмшигч иргэн, ААН-ийн захирал,техникч, менежерүүдэд сургалт зохион байгууллаа

Нийслэлийн агаарын чанарын алба, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран халаалтын зуух эзэмшигч иргэн, ААН-ийн захирал,техникч, менежерүүдэд сургалт зохион байгууллаа. Сургалтад 26 аж ахуйн нэгж байгууллага оролцсон байна. Сургалтаар халаалтын зуух эзэмшдэг аж ахуй нэгжүүдэд байгаа нийтлэг зөрчил түүнээс гарах арга замуудын талаар зөвлөгөө өгсөн юм.

Сургалтаар:

  • Нийслэлийн агаарын чанарын албаны мэргэжилтэн С.Батсая “Нийтлэг зөрчил”
  • Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын ашиглалтын албаны дарга О.Бямбацогт “Засвар үйлчилгээ”
  • Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн мэргэжилтэн Ч.Ишдулам “Бичиг баримтын бүрдүүлэлт, хууль эрх зүйн зохицуулалт”
  • Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын ашиглалтын албаны мэргэжилтэн Г.Маргад “Халаалтын зууханд мөрдлөг болгох журам”
  • Нийслэлийн агаарын чанарын албаны ахлах байцаагч Н.Нарангэрэл “Халаалтын зуухны хяналт шалгалт” сэдвүүдээр ярилцаж, зөвлөгөө мэдээлэл өгчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа